“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо.
Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан үг хэллээ. Тэрбээр, нийт газар нутгийн 0.3 хувьд Улаанбаатар хот байршиж байна. Хотын 0.2 хувь дээр төрийн захиргаа , үйлчилгээний байгууллагуудын 90 гаруй хувь нь байна. Энэ нь түгжрэл төвлөрлийн гол шалтгаан болж байна. Тиймээс үүнийг задалж, төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж хотоос нүүх ёстой. Хотоос хөдөө рүү шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нь энэ хорооны ажлын гол зорилго гэв. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж хөдөө орон нутаг руу шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн амьдрах орчин, ажлын байрны асуудал, эрүүл мэндийн хүртээмж, хүүхдийн боловсрол гэсэн дөрвөн гол асуудлыг шийдвэрлэх ёстой. Тухайлбал орон нутагт түрээсийн орон сууцыг олноор барьж, Улаанбаатараас орон нутагт шилжин ирж байгаа иргэдийг хөнгөлөлттэй хэлбэрээр түрээсийн орон сууцанд оруулах хэрэгтэй. Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийг орон нутагт 3 хувь болгож, зээлийн 50 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ онцоллоо.
Хуралдааны үеэр ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2023 онд 21 аймагт хэрэгжүүлсэн тайланг ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар танилцууллаа. 2022 онд орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийн тоо 37 мянга байсан бол 2023 онд 32 мянга болж буурчээ. Харин Улаанбаатар хотоос орон нутагт шилжигсэд 2022 онд 17 мянга байсан бол 2023 онд 23 мянга болж нэмэгдсэн байна. Үүнээс хамгийн ихээр иргэд шилжин очсон аймгуудын эхний дөрөвт Дархан-Уул аймаг руу 2994 иргэн, Орхон аймаг руу 2839 иргэн, Өмнөговь аймаг руу 2672 иргэн, Төв аймаг руу 2137 иргэн шилжин очсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 68 дугаар тогтоолд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон Улаанбаатар хотын алслагсан дүүрэгт анх удаа орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн 3 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгохоор тусгагдсан. 2024 оны гуравдугаар сарын байдлаар аймаг орон нутагт нийт 1465 зээлдэгчид 128,491 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн тус тогтоолын хоёррт заасан “Төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох “ ажлын хүрээнд улсын хэмжээнд 2024 оны гуравдугаар сарын байдлаар Баянхонгор, Говьсүмбэр, Орхон, Хөвсгөл аймгуудад нийт 4 аж ахуй нэгжид 1,3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн орон нутагт сэлгэн ажиллуулж, ур чадварын шилжилт хөдөлгөөн хийх бодлогын хүрээнд Орхон аймагт эрүүл мэндийн салбарын байгууллагад 53, боловсролын байгууллагад 108 мэргэжилтэн шилжин ажиллажээ. Хөвсгөл аймаг Улаанбаатар хотоос орон нутагт шаардлагатай байгаа дадлага туршлага, ур чадвартай хавдрын мэс заслын эмч, гэмтэл согог судлалын эмч, ГССҮТ-ийн 2 баг, УНТЭ, ХСҮТ мэдээгүйжүүлгийн 16 эмчийг урин ажиллуулсан байна.
Сэтгэгдэл20
MU 33 jil untaad.buh san.bank baij boloh bugdiig huvaaj idsen hulgaichuud eder shunegui hudlaa dongodood.tuseviin mungiig ureed duuslaa.Bolioch.Yriad 2 bhaas.hiisen uom bhgui.ND iin mungiig Undarmaa.Chinzorig ideegui bol ahmaduud ingej yduu bolohuu.Huraaj.hurimtluulsan bugdiig olon ynziin argaar ideed.odoo ard urgediin tatvariin daramt diildejgui bolloo.Bank bsan ch deeremdej bdg lalaruud zailaasai.
MU 33 jil untaad.buh san.bank baij boloh bugdiig huvaaj idsen hulgaichuud eder shunegui hudlaa dongodood.tuseviin mungiig ureed duuslaa.Bolioch.Yriad 2 bhaas.hiisen uom bhgui.ND iin mungiig Undarmaa.Chinzorig ideegui bol ahmaduud ingej yduu bolohuu.Huraaj.hurimtluulsan bugdiig olon ynziin argaar ideed.odoo ard urgediin tatvariin daramt diildejgui bolloo.Bank bsan ch deeremdej bdg lalaruud zailaasai.
цайсан муухай авилгач хулгайчууд ичэж үхээсэй
Сайншан Замын үүдээ хөгжүүл. Арай юу? гэхээр байна. Эрээн хажууд нь диваажин. Замын үүд наана нь Тамаа там
МАН-ын шаалтуур хулгайч дээрэмчид алаараа ч тэр ацаараа ч тэр сайхан унгацгаан унгалдаж хийгээ гаргацгааж байна..Яг улны мояачуудад зориулж унгалдаж байна..
Дархан Эрдэнэт бол хот шүү. Хөдөө аймаг болгочихоод байгаа юм. Хамгийн гол нь аймаг бүр рүү шилжилт баймаар байгаа юм.
Татвар төлөгчдийн мөнгииг Том2 төсөл батлуулж бгаад өөрсдийнхөө мөнгөмугаадаг компанидаа тендер шалгаруулсан болж өгөөд л 10-20 % аа авчихаар чинь Дарга нар маань Газармдаахгүй бачн болохоос яахавдээ! Мөнгий нь шаргаж өгсөн компаниихаа захирлыг Хөд. Баатар, Гавяат гээд шагначихна! Зам Барилгын бүх тендер ингэж л явдаг гсн дээ!
Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдыг уул уурхайн хөрөнгө оруулалтын мөнгөөр хувьдаа Нью-Йорк хотноо байшин худалдан авсан талаар АНУ-ын хэвлэлүүд шуугиж байна. Энэ тухай “Ройтерс” агентлаг хэрхэн мэдээлснийг орчуулан хүргэе. Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг уул уурхайгаас хулгайлсан мөнгөөрөө Нью-Йорк хотод хоёр байр худалдан авсан болохыг АНУ-ын албаныхан мэдэгдлээ. Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үеэрээ эл мэдээллийг олж илрүүлсэн болохоо АНУ-ын прокурорууд өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ. Бруклин дэх улсын прокурорууд хэлэхдээ, Ерөнхий сайд асан Сүхбаатар Батболд болон түүний гэр бүлийнхэн 2012, 2015 онд Манхэттэн хотын төвд байрлах хоёр орон сууцыг нийт 14 сая доллараар худалдаж авсан гэж мэдэгджээ.
МАН ын сонгуулийн өмнөх 30 жил хийж гаршсан залилангийн ажиллагаа идэвхжлээ ёстой худлаа шүү
МАН ын сонгуулийн өмнөх 30 жил хийж гаршсан залилангийн ажиллагаа идэвхжлээ ёстой худлаа шүү
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!
МАН Ы ХУЛГАЙЧУУДЫГ ЯАНА ДАА. ИЙМ ИХ БАЙШИНГИЙН МАТЕРИАЛУУДЫГ ПОРТЁРООР ХӨДӨӨ РҮҮ ЗӨӨХ ҮҮ. МАЛНУУД ТӨМӨР ЗАМ ДАГАСАН ГАЗРУУД Л ХӨГЖИНӨ ГЭДГИЙГ МЭДМЭЭР Л ЮМ.
МАН Ы ХУЛГАЙЧУУДЫГ ЯАНА ДАА. ИЙМ ИХ БАЙШИНГИЙН МАТЕРИАЛУУДЫГ ПОРТЁРООР ХӨДӨӨ РҮҮ ЗӨӨХ ҮҮ. МАЛНУУД ТӨМӨР ЗАМ ДАГАСАН ГАЗРУУД Л ХӨГЖИНӨ ГЭДГИЙГ МЭДМЭЭР Л ЮМ.
Songuuli oirtood soliorol ne eheljee ene metiin demiirsen soliotnuud uls orniig maani hudaldajaas uur yuch hiihgyi bushuuhan huuj zailuulah heregtei
Хулгайч, худалч, гэмт хэрэгтэн нар. Сонгуулийн солиорол нь. Эд нараас яаж салах вэ?
300 мянга гэж шаажхарагдаачччч харин 300 гэвэл арай шнэмшилтэй шүүүүүүү
Nuursnii hulgaish delgersaihan
Иргэдийг бөөнөөр нь өндөр үнэтэй нийтийн орон сууцанд оруулах нь тийм сайхан боломж уу. Орлого хайгаад байгаа болохоос орон сууц хайгаад хотод шаваад байгаа юу. Эрх баригчдад болон барилга баригсадад ашигтай л байх.