
ТОКИО, 2024 оны тавдугаар сарын 14 /Yomiuri/. Японы төрийн өмчит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд олон улсын маш нууц яриа хэлэлцээг явуулахад ашиглах автомат синхрон орчуулгын системийг бүтээжээ. Системийг бүтээхдээ жинхэнэ синхрон орчуулагч хүний ур чадварт сургасан хиймэл оюун ухааныг ашигласан байна.
2030 он гэхэд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа автомат синхрон орчуулгын энэхүү систем нь одоогийн байдлаар япон, англи, хятад, солонгос, франц хэлнээс орчуулах боломжтой ба одоо янз бүрийн нэр томьёонуудыг нэмж оруулж байгаа ажээ.
Хиймэл оюун ухаанд тулгуурлан аман синхрон орчуулгын системийг бусад оронд мөн бүтээж байгаа боловч Японд яриа хэлэлцээний нууцыг хадгалах үүднээс ийм төрлийн өөрийн гэсэн технологийг хөгжүүлэхээр шийджээ. Уг орчуулгын системийг энэ онд болон дараа жилүүдэд Японд болох олон улсын хурлын үеэр туршихаар төлөвлөж байгаа гэнэ. Цаашид системийг дэлхийн 15 гол хэлээр баяжуулахаар төлөвлөж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
со-д эмнэлэгт үзүлэхэд орчуулагчгүй хэцүү гэхийм. гүүгл транслейтаар болж байна гэсэн
заавал нууц байдг нь яаж байган. микро чихэвчээрээ мэдэхгүй хэлээр ярьж байгаа хүний орчуулгыг мэдэгдэхгүй сонсох юмуу.
хиймэл оюун ухаан амьд хүн шиг арван арга ухаанаар шүүж орчуулаагүйгээс шууд дайн гарна дипломать харилцааг таслана хиймэл оюун ухаантай машин хүн дайрч алдаг шиг болно
зарим хүний нялуун орчуулгаас төхөөрөмжийн модон орчуулга дээр юм шиг л байдгийм