sonin.mn

СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан хариу өгсөн гэж Умард Солонгосын удирдагчийн нэр нөлөө бүхий эмэгтэй дүү пүрэв гарагт мэдэгджээ. Мөн Пёньян хилийн дагуух суртал ухуулгын зарим чанга яригчийг буулгасан гэх Сөүлийн цэргийнхний мэдэгдлийг няцаасан байна.




“Бид БНСУ-тай харилцаагаа сайжруулах хүсэл эрмэлзэл огтхон ч байхгүй гэдгээ хэд хэдэн удаа тодорхой илэрхийлсэн... мөн энэхүү эцсийн байр суурийг ирээдүйд манай Үндсэн хуульд тусгах болно” Ким Ё Жон мэдэгджээ. БНСУ нь Өмнөд Солонгосын албан ёсны нэр болох Бүгд Найрамдах Солонгос Улсын товчлол юм.




Үүний зэрэгцээ Солонгос хоорондын хилийн бүсэд байгаа ямар ч чанга яригчийг БНАСАУ буулгаагүй, цаашид буулгах ч бодолгүй байгааг тэрбээр нэмж хэлсэн байна. Түүнчлэн БНСУ, АНУ-ын удахгүй хийх гэж буй цэргийн хамтарсан сургуулилалтад саяхан оруулсан өөрчлөлтийг “сайшааж магтах шалтгаан үгүй, энэ бол дэмий хоосон үйлдэл” болохыг Ким Ё Жон мөн сануулжээ.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг