
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын шадар сайдууд ба яамдын сайд нарыг томилох тухай зарлигт гарын үсэг зурлаа.
Орос улсын засгийн газар анх удаагаа 2020 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд гаргасан шинэ журмын дагуу байгуулагдлаа. Тодруулбал, сайдад нэр дэвшигчдийг Төрийн Дум ба Холбооны Зөвлөл хэлэлцэн дэмжсэний дараа Ерөнхийлөгч В.Путин баталжээ.
Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдаас гадна 10 шадар сайд, 21 сайд орсон бөгөөд яамдын тоо ба нэрс өмнөх бүрэлдэхүүнтэй харьцуулахад өөрчлөгдсөнгүй. Таван сайд буюу Дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газар ба Хууль зүйн яамыг удирдах сайд нар Ерөнхийлөгчид шууд захирагдах бол бусад сайдын үйл ажиллагааг Ерөнхий сайд удирдах юм.
Засгийн газрын бүрэлдэхүүн 13 хувиар өөрчлөгдсөн бөгөөд шадар сайд В.Абрамченко сайд нарын танхимаас гарсан бол С.Шойгу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллахаар болж, Эрчим хүчний сайд Н.Шульгинов, Спортын сайд О.Матыцин нар өөр ажилд шилжжээ.
Сайд асан Д.Патрушев, В.Савельев нар шадар сайдын албан тушаалд томилогдсон бол тэргүүн шадар сайд асан А.Белоусов Батлан хамгаалахын сайдаар ажиллахаар болжээ. Д.Мантуров тэргүүн шадар сайдын албан тушаалыг хашихаар болсон байна. Түүнээс гадна хэд хэдэн мужийн удирдагчид холбооны засгийн газрын сайдаар ажиллахаар томилогджээ.
Үүнд: Калининград мужийн захирагч асан А.Алиханов Үйлдвэр худалдааны сайдаар, Хабаровск мужийн захирагч асан М.Дегтярев Спортын сайдаар, Курск мужийн захирагч асан Роман Старовойт Тээврийн сайдаар, Кузбасс мужийн захирагч асан С.Цивилев Эрчим хүчний сайдаар тус тус томилогджээ.
Т.Голикова, А.Новак, А.Оверчук, М.Хуснуллин, Д.Чернышенко нар шадар сайдын албан тушаалдаа хэвээр үлдсэн байна. Мөн Гадаад хэргийн, Сангийн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар С.Лавров, А.Силуанов, М.Решетников нар үргэлжлүүлэн ажиллана.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл11
''''''нэмэгдэхүүний байрлалыг солиод,,, нийлбэрийн утга өөрчлөгдөхгүй ээ''''''' гэж,,,,бөгспутин нэг иймэрхүү л шинэчилэл хийждээ,,,болждээ,,,,загас толгойноосоо эхэлж өмхийрдөг юм гэнэлээ,,,,
Путин одоо эрчимтэй давшаад Киевийг 7 хоногт эзэлнэ гэнэ, ямар гоё вэ
Гях,,,гяхх,,,гяхх,,,одоо,,,,тэгдэг л байхдаа,,,,
орсын шинэ удирдлагууд думын гишүүдийн шүүлтүүрээр орж ирдэг путин баталдаг болсон нь орсод парламентизм хүчирхэг хөгжиж байна орсын регионы олон губернаторууд засгийн газрын мишустин даргатай бүрэлдэхүүнд орлоо бүр эдийн засгийн энгийн хүн шойгугийн оронд батлан хамгаалахын сайд боллоо хятадт айлчлах ерөнхийлөгчийн бүрэлдэхүүн бэлэн байна
орос хэл орос хүн оросын союз улс дэлхийн цэрэг эдийн засгийн лут мундаг агуу хүчирхэг гүрэн гүргүү георгий гүргий гүргий гүргий гүргий
Эмээ уу, хамаа
Эм уугаад ч нэмэргүй болсон юм биш үү хөөрхий
Голикова авгай хэвээрээ үлдлээ шүү ! Дуугай л сууж байдаг энэ авгай их хөгшрөөд эмгэн болсон байна лээ хөөрхий !
ЯРГАЧИН ЯРГАНЫ МАХАА БЭЛДЭЖ
Путин ахдаа баяр хүргэе. Маш гоё.
слаьа росии слава русский народ слава ПУТИН