
ТБИЛИСИ, 2024 оны тавдугаар сарын 15 /VOA/. Мягмар гарагт Гүржийн парламент “Гадаадын нөлөөний ил тод байдлын тухай” хуулийн төслийг гурав дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталлаа. Олон долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал дэгдэх шалтгаан болсон уг хууль нь ардчилсан эрх чөлөө, Европын Холбоонд /ЕХ/ элсэх гэсэн гүрж иргэдийн хүсэл эрмэлзэлд саад учруулж байна хэмээн эсэргүүцэгчид үзэж байгаа юм.
Хуулийн төсөлд зааснаар, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллага болон бусад ашгийн бус байгууллагууд санхүүжилтийнхээ 20-иос дээш хувийг хилийн чанадаас авдаг бол “гадаадын гүрний ашиг сонирхлыг баримталдаг” гэж бүртгүүлэх ёстой.
Засгийн газрын мэдэгдсэнээр, улс төрд үзүүлэх гадны сөрөг нөлөөллийг таслан зогсоох, тодорхойгүй гадны этгээдүүд улс төрийн байдлыг тогтворгүй болгох оролдлого хийхээс урьдчилан сэргийлэх үүднээс уг хуулийг батлах шаардлагатай болжээ.
Оросын эрх баригчид хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ашгийн бус байгууллага, Кремлийг шүүмжилдэг идэвхтнүүдийг дарахын тулд үүнтэй төстэй хуулийг баталсан учраас сөрөг хүчнийхэн уг хуулийн төслийг “Оросын хууль” хэмээн шүүмжилж байгаа юм.
Сүүлийн долоо хоногуудад уг хуулийг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд Өмнөд Кавказын 3.7 сая хүн амтай тус улс даяар өрнөсөн билээ.
Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мягмар гарагт Копенхагенд болсон ардчиллын асуудлаарх бага хурлын үеэр Гүржийн хууль тогтоогчдын талаар ярихдаа “хэрэв тэд ЕХ-нд элсэхийг хүсвэл хууль дээдлэх ёс, ардчиллын зарчмуудыг хүндэтгэх ёстой” гэж мэдэгджээ.
Дээрх хуулийн төсөл нь өнгөрсөн онд өрнөсөн жагсаалын үеэр буцаан татахыг шаардаж байсан хуультай ерөнхийдөө төстэй юм. Өнгөрсөн сараас эхлэн Гүржид дахин жагсаал цуглаан өрнөж, жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн дэгдэж, жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан байна. Эрх баригч намтай улам бүр зөрчилдсөөр буй Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили уг хуульд хориг тавихаа мэдэгдсэн ба гэхдээ “Гүржийн мөрөөдөл” нам Ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгоход хангалттай олонх байгаа юм. Парламентад эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа уг хуулийг С.Зурабишвилид илгээх бөгөөд хуульд хориг тавих эсвэл батлахад 14 хоногийн хугацаа бий.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Иваношвилүүд батлаад ,,,гүржишвилүүд эсэргүүцээд,,,гүрж орноо,,,хувьсгалын гал дүрэлзэн асахнээ,,,
Энэ хууль ямар учиртайг өөрөө мэдэж байгаа юм уу? Манайд яг ийм хууль яваад бас л ТББ-үүд эсэргүүцээд байсан. Уг хуулийн үзэл санаа нь зүгээр ТББ-үүд гаднаас санхүүжиж буй бол Хууль зүйн яаманд бүртгүүлэх, мэдүүлэх үүрэгтэй байсан. Даанч бүгд эсэргүүцсэн. Ихэнх ТББ уг нь асуудалгүй л байх. Ийм донороос ийм үйл ажиллагаанд ийм мөнгө авч үйл ажиллагаа явуулж байнаа гэдгээ л мэдээлэх үүрэг. Буруу гарын санхүүжилттэй ТББ-үүд эсэргүүцэж таарна. Барууны улсууд ийм хуулийг эсэргүүцдэг ...яагаадыг мэдэхгүй. ийм л байна.
дүрсхийсэн сталин шиг хатуу төмөр мэт гүржүүд гуржүүд жинхэн октяррын хувьсгал хийж чадна гомосексуаль транс жендер хар тамхи сошиолд итгэдэггүй эх оронч улс СТАЛИНЫ нэрээ бодох хэрэгтэй ёвропийн холбоонд элсчихээр газар хөдөлж леникан шшиг болохгүй гэж бодоод байгаа юм байхдаа
Төр нь ямар үүрэгтэйгээ мэддэг л юм байна.
барууныхан орсын хилд ойрхон өнгөт хувьсгал хийхийг санаархаж байна орос гуржийн хил дээр тактический цөмийн пуужингаа аваач болохгүй бол цөмийн бөмбөгөө р пуужиндаад америк англи нь хариу буудсан газар луу буудаад орсын хилийн хот рузин улстайгаа хамт устаад чернобыль шиг болно