sonin.mn

Хөдөөд амтай болгон хоршооны тухай ярьж, хөрөнгө оруулалтын зээлийн талаар лавлаж байна. Хот руу хамаатан садан руугаа утас цохиж хэрэгтэй мэдээллээ ч хайж байгаа юм. Үнэхээр тэдний сонирхлыг татаж, талархлыг хүлээж байгаа хөдөлгөөн юм.


Зээлээс зээлийн хооронд амьдарч буй нэг хэсэг маань амьжиргаагаа шинэ төвшинд гаргах төрийн бодлогыг талархан хүлээж авч байна. Төрийн бодлогыг малчид алгаа дэлгэн хүлээж авч байхад сөрөг хүчин болох Ардчилсан нам адалсаар сууна.


Засгийн газраас малчдын өнөөгийн зээлийн асуудлыг шийдэхээс гадна урт хугацааны бодлогыг ч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ өвөл, хаврыг дамнасан энэ зудад 7.1 сая орчим мал хорогдож, 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан харамсалтай тоо бий. Зудад нэрвэгдэж санхүүгийн хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэм болохын тулд Засгийн газраас зээлийн болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан юм.