
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Хоёр орны Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон Бүгд Найрамдах Беларусь Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.
Хоёр улс 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд беларусийн талаас Монгол Улсад анх удаа Төрийн тэргүүний түвшинд айлчилж байна.
Сэтгэгдэл10
Цуст дарангуйлагч Лукашенко
Евро парламент Гаагын шүүхээо оруулахыг уриалсаар байгаа. Саяхан НҮБ дээр ч асуудал яригдсан.
Лукөшенко Белорусыг ОХУ тай нэгтгэх тухай байнга ярьдаг хүн
Алтан ордынхон (орос) улсаа хамгаалж байлдаж байхад чингисийн хойчис бид юу хэлэх билээ, зөв шүү. Эх газрын их улсын хувь заяа ийм болой. Их газрын жижиг улсууд украйн шиг дарвалзаж үл болно. Далайн бяцхан улсууд Америк, англи, японууд бүү донгос.
Их гүрнүүд учираа ололцохдоо завсарын жижиг улсуудын нутаг дэвсгэрийг дайны талбар болгон ашигладаг. Хэрэвээ завсарын жижиг улсуудыг өнгөт хувьсгалаар толгойг нь эргүүлж чадвал хүн амыг нь их гүрнүүдийн өмнөөс байлдуулж ч болдог. Беларусыг яг украйн болгох гэж байхад Лукашенко үүнийг нь таслан зогсоож чадсан. Нато орос хоёр өөрийнхөө нутагт өөрийнхөө цэргээр учираа ололцохыг хүсэхгзйл дээ.
1980 онд орос хятад хоёр. Монголын нутаг дээр вьетнамаас болж байлдах шахсаныг ахмадууд дурсдаг
Халхголд япон орос хоёр учираа ололцсон. 3000 барга 900 халх золиосонд нь явсан
Үүнийгээ их гүрэнүүд бүфер нутаг гэдэг.
Лука яшкагаас баас шээс шивтэр л үнэртэншдээ,,,
Баяр хүргэе. Белорусь Монголын найрамдал мандтугай. Барууны гөлгүүд хуцаж л байг. Ану. Баруныхан баларч байгаа. Путины хөлд сөгдөх болно. Тэд