
Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь тавдугаар сарын 31-ний үдээс хойш мэдээлэл хийв. Энэ үеэрээ: "Хятад, Америк хоёр талын тохиролцооны дагуу хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар Сингапурт хэлэлцээ хийж, Хятад, Америкийн арми хоорондын харилцаа, Тайваний асуудал, Украины хямрал, Палестин, Израилын мөргөлдөөн зэрэгт холбогдуулж санал солилцсон.
Хоёр улсын армийн харилцаатай холбогдуулж Хятадын Батлан хамгаалахын сайд Дүн Жүнь хэлэхдээ, өдгөө хоёр армийн харилцаа сэргэж байгаа нь амаргүй зүйл учраас хоёр тал аль аль нь эрхэмлэн нандигнах ёстой.
Хоёр арми зөвшилцөл хэлэлцээ хийж байгаа нь ойлголцлоо нэмэгдүүлж, буруу ойлголтыг арилгаж, итгэлцлээ бэхжүүлэх зорилготой юм. Үнэн бодит байдлыг санаатайгаар гуйвуулж, хариуцлагаа бусдад түлхэх, тэрчлэн боломж олдвол бусдыг харлуулж, дарамт шахалт үзүүлж болохгүй" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0