
Зургадугаар сарын 3-нд Тайваний асуудал болон Өмнөд тэнгисийн асуудлаар БНСУ, АНУ, Япон удаа дараа буруу мэдэгдэл хийсэн хэмээн Хятадаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч өгүүлжээ.
Тодруулбал: "Тавдугаар сарын 31, зургадугаар сарын 2-нд Өмнөд Солонгос, Америк, Японтой Гадаад харилцааны дэд сайд нарын зөвшилцөл, Батлан хамгаалахын сайдын уулзалтыг тус тус зохион байгуулсан бөгөөд тэд Тайванийн асуудал болон Өмнөд тэнгисийн асуудлаар буруу мэдээлэл түгээж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хятадын бүрэн эрх, язгуур ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн байна. Хятад Улс үүнийг эсэргүүцэж байна.
Өмнөд Солонгосын тал Хятадын хатуу эсэргүүцлийг үл ойшоон, Тайвань болон Өмнөд тэнгисийн асуудлаар холбоотон Америк, Японтой хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь Хятад, Өмнөд Солонгосын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны үзэл баримтлалд нийцэхгүй бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд ашиггүй юм. Тайвань болон Өмнөд тэнгисийн асуудлаар үг яриа, үйл ажиллагаандаа болгоомжтой хандаж, Хятад, Өмнөд Солонгосын харилцааны нийтлэг эрх ашгийг хамгаалахын тулд бодитой арга хэмжээ авахыг Хятад улс Өмнөд Солонгосоос шаардаж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл3
Хятад оросын түрэмгийллийг дэмжихээ болиосой
дэмжихгүй гээд яахийн,орос унавал дараагийн бай хятад болноо гэдгийг эрхбиш ойлгохтойгоо байлгүй,өөрийнхөө нь эрх ашгийн төлөө л ажиллаж,дээр нь их мөнгө олж байгаа юм чинь
HUJAAGIIN TSAASAN HATUU ANHAARUULGAA GJ KK. TAIWAN ALI HEZEENII TUSGAAR ULS BOLSON SHTEEE ODOO HUJAAD OGT HAMAAGUI