
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.
Ерөнхийлөгч А.Г.Лукашенко мөн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочлох үеэрээ нүүдэлчин ахуй, зан заншлын талаар танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.
Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлалынхаа үеэр “Чингис хаан” Үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнээс эхтэй улс, хаад болон төрийн түүхтэй танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.
БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник болон албаны бусад төлөөлөгч үдэн мордууллаа.
Сэтгэгдэл13
Батька маань сайхан айлчлаад буцлаа ! Намар тийшээ Хүүк хариу нэг очих хэрэгтэй ! Төмсөн фюрёрээс сурах юм Хүүкид бий шүү !
Монголыг Оросуудын айдаг Өрнийн хоригт оруулж, доорд үздэг Дорнод ганцаардуулан Орос социализмыг сэргээхийг Монголчууд зөвшөөрөхгүй.
Хүүк Батькагаас юм сурвал монгол маань суга хөгжинө дөө,беларус цар тахлын үеэр дэмб гэдэг мафийн үгэнд орж хатуу хол хорио тогтоогоогүй хэдхэн орны нэг байсан,бүх ажил нь явдгаараа явж,оросын вакцинаар иргэдээ тариад л өвдөх нь өвдөөд сүргийн дархлаа тогтоод ЭЗ нь сүйрээгүй,соц үеийн бүх үйлдвэр ямар ч хувьчлал явуулаагүй тэр хэвээрээ ажилласаар байгаа,эх орныхоо эрх ашгийг 1д тавьж баруугныханд салаавч өгснөөрөө "дарангуйлагч" гэгдсэн болохоос жинхэнэ эх оронч хүн дээ,хүзүүгүй новшийг барууныхан магтаад байдгаас харахад л муулуулсан удирдагч бүхэн эх орончид гэж ойлгогдоод байдаг даа?!
"Luke" Беларусыг Орос Украйн хоёр шиг Еврей Арменичуудад найр тавьж хаяж өгөөгүйнхээ төлөө аль алинд нь их хараалгасан.Порошенко Зеленский гээд хоёр Еврей ерөнхийлөгч сонгосон Украйн бол ойлгомжтой. Харин Оросууд дайн эхэлтэл түүнийг дарангуйлагч шулаач гэж яг Баруун шиг дайрдаг байсан нь үнэн.
mongol xun xezeeneesee zochinoo saixan ugtaj uddeg sain baunaa
Saihan ailchluuljee. Mundag b. Chingis Ih Haaniihaa Muzeig HAMGIIN HAMGIIN turuund uzuulj baih ni zuv BODLOGO buyu TSOO SHINE "MUSEUM DIPLOMACY" bolgooroi gesen SANALIIG EUK-DUU UUGEER DEVSHUULJ BN. BOLGOON SOERHOH BIZ EE.
Доншуучлал дууссан уу
Энэ алуурчнаар мод тариулах биш, баастай жорлон ухуулах байсан юм.
Ухна хог Европын хогтой хамт Монголыг маань хогийн цэг болгож...Та нар удахгүй цээрлэлээ авнаа
Орос Украйн Беларус ард түмнийхээ төвшинд адилхан Азид дайсагнаж,арьс өнгөөр үзэн яддаг. Зөвлөлт нурснаас хойш төрийн төвшинд бол үндэстний бодлогод нь ялгаа гарсан.Украйн Москвагийн аймаглан устгасан Крымын татаруудыг нутагтаа эргэж ирэхэд саад учруулаагүй. Беларус Төв Азийн орнуудтай харилцаагаа муутгаагүй,Хятадтай харилцаагаа эсрэгээрээ идэвхжүүлсэн. Харин Орос Азид тэрэн дунаа өөрийнхөө Ази гаралтай иргэдэд ч дайсагнасан шовинист бодлогоо өөрчлөөгүй. 2014 онд ард түмнийг нь устгасан Крымыг Орос Украинаас булаан Барууны шахалтанд орсон нь үндэстний расист бодлого нь зүсээ хувиргахад хүргэсэн. 2008 онд Агийн Буриадыг устгаж байсан Оросууд Буриадад гэхэд 2017 онд олон жил Бурятский царь байсан цэвэр Орос Наговицыныг хэлээ ч мэдэхгүй эрлийз Цыденов хүүхэлдэйгээр сольж жүжиглэсэн. Хятадад 20 жил хийн хоолой барих хүсэлтийг нь хүлээж авахгүй байсан Москва 2019 онд Сибирийн хүч хийн хоолойг "хямдхан Хужаа боолуудаас" мөнгө зээлэн барьсан.
А.Лукашенко манайд емне нь 1991 онд ирсэн. Беларуссь тусгаар улс болоод еренхий сайд нь Хятадад айлчилаад буцах замдаа манайд айлчилж, Еренхий с айдД.Бямбасурэн гуайтай уулзаж хэлэлцээ хийж байсан юм. Телеелегчдийн бурэлдэхуунд нь А.Лукашенко орсон байсан даа. Тэгэхэд мань хун Хамтралын дарга бегеед, Беларуссийн парламентийн гишуун байсан юм.
Нэг сүх бэлгэлчихгүй дээ
Нэг сүх бэлгэлчихгүй дээ