sonin.mn

2024 оны 6-р сарын 4-нд, Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Федан нар Бээжинд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр Ван И Украины хямралыг зохицуулах талаар Хятадын талын дэвшүүлсэн үндсэн саналуудыг дэлгэрэнгүй тайлбарлав.


Тодруулбал Ван И: "Украины асуудлаарх Хятадын байр суурь бол энх тайван, яриа хэлэлцээг дэмжих явдал бөгөөд энэ нь гуйвшгүй, тууштай байна. Энхийн хэлэлцээ хийх нөхцөл хангагдаагүй байгаа ч Хятадын энх тайвны төлөөх хүчин чармайлт нэг хором ч зогсохгүй. Швейцарын энх тайвны бага хуралд бэлтгэх ажилд бид ихээхэн ач холбогдол өгч, Швейцарын талд олон удаа бүтээлч санал дэвшүүлж, үүний хариуд Швейцарын тал эерэг санал, талархал илэрхийлсээр ирсэн. Өнөөдөр дэлхий дахинд Хятад улс өөрийн байр сууринд тулгуурлан ямар хуралд оролцох эсэхээ бие даан шийднэ.


Украины хямралын талаар дэлхий дахин илүү бодитой, тэнцвэртэй, эерэг, бүтээлч дуу хоолой гаргах ёстой гэж Хятад улс үзэж байна.


Үүний тулд Хятад Бразил саяхан Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай "зургаан зүйлт нийтлэг ойлголт"-ыг дэвшүүлж, нөхцөл байдлын хурцдахаас сэргийлэх гурван зарчим, тухайлбал байлдааны талбарыг задруулахгүй байх, дайныг шат ахиулахгүй байх, талууд өдөөн хатгахгүй байх зарчмыг баримтлахыг онцолжээ. Үүний зэрэгцээ яриа хэлцлийг баримталж, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэн, цөмийн зэвсэг ашиглахыг эсэргүүцэх, атомын цахилгаан станцуудад халдахыг эсэргүүцэх, дэлхийн үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг баталгаажуулахыг талуудад уриалж байна гэжээ.


Г.Бямба