
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангаас тодрууллаа.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй. Тодруулбал, гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын хүрээнд усалгааны системийг суурилуулж байна. Мөн авто угаалгын газар болон бетонон хашааг “Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-той зөвшилцөн буулгасан бол нэг давхар зоогийн газрыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж байгаа юм. Чөлөөлсөн талбайд ногоон байгууламж байгуулж, теннис, хүүхдийн тоглоомын талбай болон 3х3 сагсан бөмбөгийн талбай хийж тохижуулахаар төлөвлөсөн” хэмээв.
Түүнчлэн “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан. Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварласан байна. Нэмээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, машингүй бүс болгохоор ажиллаж байгаа аж. Мөн гэрэлтүүлгээ гоёлын бус орчны гэрлээр сайжруулах, ногоон байгууламж нэмэх, орох, гарах хаалганы шатыг стандартжуулах, хаягжуулалтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлнэ. Тэрчлэн энэ жил есөн шинэ ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулна гэдгийг онцолж байлаа.
Ташрамд, одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган хүн шигүү байдлаар суух боломжтой байдаг бөгөөд суудал хоорондын зай хэт ойр байдгаас үүдэн хүн саадгүй зорчих боломжгүй байдаг аж. Тэгвэл уг засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд суудал хоорондын зайг олон улсын стандартад нийцүүлэн, цөөлөөд буй юм.
Сэтгэгдэл6
Төв цэнгэлдэх хүрээлэндээ бүхэлд нь саравч хийчихдэггүй юм байх даа.
хийх байхаа, хот мэдэлдээ авснаар их гоё болох янзтай
Ардын намынхан төв цэнгэлдэхийг битүү дээвэртэй болгох байх өө?
МАН хийсэн бүтээсэн зүйлүүдийг зүгээр л нурааж буулгаад байх юм.Барилга барих зөвшөөрөл өгч авлига авсан МАН-ын дарга нараа нууж хамгаалж тэжээгээд л ард иргэдийн өмч хөрөнгийг устгаж нурааж хохироогоод л. МАН-д эд хөрөнгөө сүйтгүүлж нураалгаж хохирсон иргэд МАН-д саналаа өгөхгүйгээ одоо мэдэх болсон байлгүй.Ямар төмсгөө МАН-р суга татуулж засуулсан ноход байгаа биш..Эсвэл засуулж хохирох тусам МАН-г хайрладаг нохойнууд уу?
Goy bolj bna lee.
Наад цухуйгаад байгаа саарал сeндвичин угаалгын газар чинь байж л байна лээ хэзээ буулгах юм бэ.