sonin.mn

6-р сарын 4-нд гаргасан НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн тайланд дурьдсанаар Суданы мөргөлдөөний улмаас 9.2 сая хүн дүрвэжээ. Үүнээс 1.9 сая хүн Өмнөд Судан, Чад, Египет зэрэг хөрш орнууд руугаа дүрвэсэн. 

Дүрвэгсдийн ихэнх нь хоол хүнс, ундны ус, эмнэлгийн хэрэгсэл зэрэг тусламж яаралтай авах шаардлагатайг тайланд онцолжээ. 


Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн Суданы Зэвсэгт хүчин болон Шуурхай туслах хүчний хоорондын зэвсэгт мөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж, тэлсээр байгаа юм. 


Олон улсын цагаачлалын байгууллагын тайланд, сүүлийн хоёр сард Эль-Фашер хот, түүний ойр орчимд хүчирхийлэл гаарч 130 мянган хүн дүрвэсэн гэжээ.


Г.Бямба