
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцож буй нэр дэвшигчдээ албан ёсоор зарлаж хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ удаагийн сонгуульд ИЗНН-аас нэр дэвшихээр хуульч, малчин, инженер, эдийн засагчид, иргэний нийгмийн төлөөлөл гээд нийгмийн бүхий л салбарын манлайлагчид багтжээ. Нийт нэр дэвшигчдийн 59 хувь нь эрэгтэй, 41 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хуулийн шаардлагыг давуулан хангаснаас гадна эмэгтэйчүүдийн улс төр дэхь оролцоог дэмжсэн чухал шийдвэр гэнэ.
Энэ үеэр ИЗНН-ын дарга Б.Батбаатар: "Санжаасүрэнгийн Зориг агсны үзэл санааг тээгч нам бол ИЗНН мөн. Монголын ардчилсан хувьсгал, Монголын ардчиллын төлөөх үйл хэргийг ИЗНН үүрч авч явж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. ИЗНН ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөө тэмцэгч нам. ИЗНН-ын төрсөн түүх бол 1998 онд харамсалтайгаар бусдын гарт алагдсан С.Зоригийн фракци, найз нөхөд, итгэж дэмждэг Монголын ард түмний сэтгэл зүрхнээс төрч бий болсон түүх юм. " гэв.
Мөн энэ үеэр тус намын удирдлагууд Шинэ Дэвшилт Холбоонд хандан, С.Зоригийн хөшөөтэй байрыг 1 тэрбум төгрөгөөр худалдан авах санал гаргаж буйгаа танилцуулсан юм.
Д.Дандархүү
Сэтгэгдэл7
Үхсэн хүнийг тайван байлгамаар юм. Дүү нь гэж нэг хүүхэн ахынхаа нэрээр 2 удаа УИХ-д суусан, ямар ч үр дүн гаргаагүй. Үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй нэг нам байнаа, хөөрхий
Доош хийгээд байгаарай. 4 удаа сонгогдсон шүү
Та нарын чимээгүй үхдэл царайлж байхад харин МАН Зоригын хэргийг илрүүлэхээр сөхөж байгаа байх шүү.
зайлуул хүний үзэл санааг намдаа наагаад. зориг танай намын гишүүн биш ийм байж согууль оролцоод ялна гэж бодож байдаг хоосон толгойтнууд
negeeh hegeen holidog dyychin Naraa gegch zogsoj bna,ene met ni daanch hereggyi dee!!!sine Mongol yzel bodoloor erseldene,zaluus aa!!!!!tanai namaas arai dengyyr ni Chyltemiin hyy haragdaj baina,bysad ni ch dee!!!(no)geh baih daa!!!!!!!!!!!!!
Зочин гуай. МАН, АН - аа дэмжих нь таны л эрх
Man olonhi bolj mafia urbagchiig daraj tseberlegee yabuulah heregtei 37 on adil urbagchid hulgaich aluurchid tur zasag shuuh procoror tsagdaa d torolson ba bugdiig tseberel huzuugui urbagchiig barij tsaazal hurungiig huraa