
ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 6 /Forbes/. Америкийн чип үйлдвэрлэгч “Нвидиа” компанийн зах зээлийн үнэлгээ лхагва гарагт анх удаа “Эпл”-ийнхийг давснаар дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт бичигдлээ.
Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн үр дүнд хувьцааны ханш нь огцом өсөж буй “Нвидиа”-гийн зах зээлийн үнэлгээ лхагва гарагт 3.012 их наяд ам.долларт хүрсэн бол “Эпл” компанийнх 3.003 их наяд ам.доллар байна.
Энэ оны эхээр “Нвидиа” зах зээлийн үнэлгээгээрээ “Амазон” болон “Гүүгл”-ийг гүйцэж түрүүлсэн боловч “Майкрософт”-ийн /3.1 их наяд ам.доллар/ ард бичигдсэн хэвээр байна. Чип үйлдвэрлэгч тус компанийн хувьцаа лхагва гарагт 5 гаруй хувиар өссөнөөр 1,224.40 ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлтдээ хүрчээ. “Нвидиа” компани энэ оныг 1.2 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэйгээр эхлүүлсэн нь тухайн үеийн “Эпл”-ийн үнэлгээний тал хүрэхгүй хувьтай танцэж байлаа. Улмаар нэгдүгээр сарын эхээр 481 ам.доллар байсан “Нвидиа”-гийн хувьцааны ханш хоёр дахин өсжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Бодит алт мөнгөн хөрөнгө биш хий хоосон элёктрон хөрөнгө юм !
Орос Буриадуудын айдаг Хужаа эзэнтэй болхоор уу? Оросууд бүх "бодит хөрөнгөө" доорд багуудынхаа нутагт байгалийг нь сөнөөн, нөхөн сэргээлт хийлгүй 50% хүртэл нэмэлт ашиг олж олборлодог.Оросууд бүх алтаа Чукча дуракуудын нутаг Камчаткад олборлодог.Бүх нефт хийгээ Ханты Мансийск Татар Башкирт олборлоно.Бүх алмазаа Якутад,бүх мод нүүрсээ Баруун Дорнод Сибирийг сүйтгэж олборлодог.Хачирхалтай нь Москва Петерийн баян Оросууд юу ч үгүй ядуу багуудаа хүн ч гэж үздэггүй байж нутгийг нь өөрийнхөө гэж солиорцгоодог.Юун Курил вэ.