
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан нам, Ардчилсан намаас нэр дэвшигчдийн нэр хүндэд удаа дараа халдсан агуулга бүхий ярилцлага, бүрэн хэмжээний нэвтрүүлгүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цацаж байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зөрчигдүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан Намын Хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү: “МАН-ын сонгууль биш Монгол төрийн сонгууль эхэлж байгаа. Бид өнөөдөр хүн ярихгүй хөгжил ярья, нам ярихгүй бодлого ярья гэсэн уриатай. Бидэнд ямар нэгэн байдлаар хэн нэгнийгээ харлуулах сонирхол байхгүй. Жишээлбэл бид нар үнэн байдлыг нь хэлье гэвэл 10 дугаар тойрог дээр гэхэд 4 Ждүчин, нэг төсвийн хулгайч, нэг бэлгийн хүчирхийлэгч байж байгаа юм. Энэ мэтчилэнгээр МАН-ыг ярьж болно. Гэхдээ бид хүн ярихгүй, бодлого ярих болно.
Монгол төрийн сонгууль явж байгаа учраас Монгол төр бүх намд тэгш үйлчлэх ёстой. Өнөөдөр хуулийн байгууллага МАН-д тангараг өргөөгүй, Монгол төрд тангараг өргөсөн гэж би ойлгож байгаа.
Тэгэхээр Монгол төрийн сонгуулийг хийх гэж байгаа энэ ажилд Монгол Улсын төрийн тэргүүний хувьд ҮАБЗ-ийн тэргүүний хувьд, эв нэгдлийг хангагчийн хувьд нийт намуудын хандсан уриалга дээр үндэслэн Монгол төрийн хууль хяналтын байгууллагынхныг авчраад нэг намд үйлчлэхгүй байх чиглэлийг өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд илэрхийллээ.
Дээрх үйлдлүүд бол Ардын нам ялагдахаасаа айсан, шударгаар өрсөлдөхөөс зугтсан үйлдэл. Хэрэв та бүхэн ажил хийсэн бол битгий ай, ажлыг нь үнэлээд л ард түмэн сонгочихно. Гэтэл эсрэгээрээ өрсөлдөгчөө зохион байгуулалттайгаар явуургүй аргаар гүтгэлэг хийж байгаа учраас бид өмөөрөх төртэй гэдгээ мэдэрмээр байна. Монгол төрийн тэргүүн та нэн яаралтай одоо ҮАБЗ-ийг хуралдуулж хууль хяналтынхныг авчраад 20 гаруй намд тэгш өрсөлдөх боломжийг нь хангана гэдгээ илэрхийлэх хэрэгтэй. " гэсэн бол Хуульч Р.Булгамаа: "Тун удахгүй одоо хэдхэн хоногийн дараа Монгол төрийн сонгуулийн кампанит ажил эхлэх гэж байна. Сонгууль гэдэг бол бодлогын өрсөлдөөн байх ёстой. Гэтэл албан ёсны сурталчилгааны өдөр эхлээгүй байхад Ардчилсан нам болон түүнээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн нэр төрд халдах хууль бус үйлдлүүд гарсаар байна.
Илтэд гүтгэсэн агуулга бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 35.3 дахь зүйл заалтад нэр дэвшигчийн нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн агуулга бүхий материалыг нийтэд тараах эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд дахь олон нийтийн сүлжээгээр цацахыг хуулиар хориглосон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11-д гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл, саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно хэмээн зааж хуульчилсан байдаг.
Гэтэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд зарим нэг телевиз, сайтууд манлайлан илт худал мэдээллийг түгээж Ардчилсан нам болон тус намын дарга, нэр дэвшигчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон байдлаар мэдээ мэдээллийг удаа дараа бэлтгэн давтамжтай байдлаар тарааж байна.
Ингэхдээ нэр дэвшигчийг элдвээр цоллож, илт худал мэдээллийг зураг хөрөгтэй нь эвлүүлэн тарааж сонгуулийг там болгон хувиргахаар идэвхийлэн ажиллаж байна. Гэх мэтчилэн нэр хоч, хаяг зүүлгэж шүүхээр тогтоогдоогүй мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь сонгуульд оролцогч нам түүний нэр дэвшигчийн нэр төрд халдсан үйлдэл мөнөөсөө мөн юм" гэв.
Харин Ардчилсан намын гишүүн Ш.Отгон-Өлзий: " Улс төрийн бусад бүх намуудад шударгаар өрсөлдөхийг уриалж байна. Нэг нам дангаараа эрх барьж, засаглаж байгаа энэ үед өрсөлдөгч намуудаа янз бүрийн нэвтрүүлэг, янз бүрийн контентуудыг бэлдэж олон нийтийн сүлжээгээр олон түмэнд төөрөгдүүлсэн ажлыг хийхээ зогсоохгы уриалж байна. Эрх баригчид өнгөрсөн 8 жилд хийсэн ажлаа дүгнээд, иргэд олон түмэндээ мөрийн хөтөлбөрийн бичлэлт, цаашид юу хийх гэж байгаа ажлынхаа тайланг тавихыг хүсэж байна.
Тэрнээс биш зөвхөн Ардчилсан нам руу дайрдаг, зөвхөн АН-д ажиллаж байсан бүх хүмүүсийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь холбогдуулж, холбож нэр хоч өгч гүтгэдэг байдал хэрээс хэтрэлээ. Энэ бүх зүйлүүдийг зогсоогоод шударгаар өрөслдөхийг эрх баригчдаас хүсэж байна. Сүүлийн 8 жилд МАН дарга нарынхаа тоог нэмж, даргын эрх мэдлийг улс орон даяар нэмэгдүүлсэн. Харин бид 2024 оны хариуцлагатай сонгуулийн дүн тавих цаг дээр ард түмэн ялах хэрэгтэй байна. " гэлээ.
Сэтгэгдэл22
24оны сонгуулиар МАН 1-т ХҮН 2-т Эвсэл 3-т АН 4-т орно гээд мөрийцөх үү???
Яаг үнэн. Юун МАН айх АНы пздануудыг гарчих вий гэж бүгд л айж байгаа ш д.
Яаг үнэн. Юун МАН айх АНы пздануудыг гарчих вий гэж бүгд л айж байгаа ш д.
Нам дагаж далдганадаг иймэрхүү хүмүүс бүр аюултай.
Баатарлаг эх оронч Баасанхүү Хурцаас мөнгө гуйгаад Батзандангийн өрөөнд зогсож байсан тухай бичлэгийг сонсоод ой гутаж билээ.
арин АН-ын нэрийг ашиглагчид ард иргэд, нийгмийг айдаст автуулж байна. АН ялагдвал үймээн самуун гаргаж, галдан шатаах, хүний амь золиослохоос буцахгүй гэсэн санаа агуулсан ярилцлага, мэдээллийг цахим сүлжээнд тавьж, айлган сүрдүүлэх санаархалаа ил, далд илэрхийлэх болжээ.
АН-д ялагдах эрх байхгүй
Хн Юун МАН айх АНы пздануудыг гарчих вий гэж бүгд л айж байгаа ш д.
хулгайч нараасаа салаагүй бол та нар одоо ялна гэж мөрөөлөөл хэрэггүй 1 суудал
Хахаха
Баасанхүү бадамжунай хурц -оос мөнга гуйсан бичлэг гараад бсан .худ нөхөр шү
нам гэдэг задгай үзэл бодол төлөвшөөгүй олон ургалч гэдэг зүйлээр хайцаалагдсан байж болохгүй.эв нэгдэлтэй нэг зорилготой алсын хараатай байх ёстой.ард түмэн дэвшүүлсэн хүмүүс дотор чинь хэн байна гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ.юмны учир хэн худлаа ярьж тархи угааж байгааг мэднэ.
Хурцын машины хонины хонхорт наалдсан баас харин өөрөө ялагдахаа мэдэрчихэж.Уул нь ч мэдрээд байх юмгүй дээ.
Ард түмэн бол 1990 онд та нарт тархиа угаалгаад тэнэгтэж явсан тэр ард түмэн биш болсон. Одоо бол нөхөр, дайсан хоёроо ялгаж таньсан болохоор гамингийн шээснүүд болон шоронжсон эрүүгийнхний гэмт хэргийн бүлэглэл Ан гэдэг жорлонг үзэн ядах болсон. Ёс суртахуунтай гэр бүлийн хүмүүжилтэй иргэд бол үхэж байсан ч элбэгдорж,баярцогт,баабар,дорлигжав,да.ганболд,хурц,батүү гэхчлэн үзэшгү муухай хүн хогнуудтай нэг нам гээд дэмжээд явахгүй л дээ. Гудамжны ёс хүмүүжилтэй,ёс суртахууны үнэргүй,гэмт хэргийн түүхтэй,гамингийн шээснүүд бол ижлээ дагаад явах л юм биз дээ. Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн өмхий жорлон АН үтэр түргэн үнс чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
Ардчилсан намын сонгуулийн жагсаалтын хүүхэд Мөнгөтэй болж баян болохын тулд улс төрд орж байгаа гэдгээ хэлж байна. Ардчилсан намын нэг эмэгтэй би мөнгөтэй болохын төлөө улс төрд нэр дэвшиж байна, түүнээс бусдын төлөө нэг нэгний төлөө улс төрд нэр дэвшээгүй гэж байна. Ардчилсан намынхан аймшигт мангасууд.
Ичиж үхмээр юм зайлаасай хогийн. Сэгнүүд
Baasanhyy chamaig ch gesen gargahgyi ee!!!olon zaluu bolobson hychin bna syy dee!!cham sig ludeer yah be?....dee...heryyliin tylam chini...........MAN-d ataarhaad chi yahab dee!!!ter namiig demjigchid herendee l demjine biz!!!!!!!!!!!
ЭНЭ ЖИЛ МАН Ч ЯЛАХГҮЙ АН НЬ Ч ЯЛАХГҮЙ. ДУНДУУР ХҮН ГАРЧ ИРНЭ. ГЭХДЭЭ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХООЛОЙН ДЭЭР ТЭЭГЛЭСЭН ЗҮЙЛ БОЛЖ АХИАД 4 ЖИЛ ГАСАЛЖ ГАНГИНАЦГААНА
Энэ хаана нуугдаж яваад гараад ирвээ? Мөнгө хэрэгтэй болж дээ. Эрдэнэтийн асуудал дээр кнопоо хааш нь дарсаныг нь мартаагүй бна.
Ene urbagchiig gargaj bolohgui gadnii gar hul mafia munguur turiin ergelt hiih gesen mafia n gar huluud dahiad man olonhi bolj mafia urbagchiig darj emh tsegts togtoohgui bol suireh irmegt ba
muu buunii nohoi
ан-гээч СӨНӨХ болно.