
Урлаг-уран сайхнаар босч хөгжсөн улс гэж дэлхийд нэг ч байхгүй!
Монгол хүний цусанд, генид байна уу, эсвэл талын нүүдэлчний уран сайхны мэдрэмжэнд байна уу, монгол хүн бүх юмыг хэтрүүлдэг. Бүх юм гэдэгт ажил үйл, хөдөлгөөн, зан заншил, араншин, эдлэж хэрэглэх, идэж уух бүгд багтана–гэж baabar.mn; sonin.mn-д бичсэн билээ. Тэр тухай хөндвөл өргөн цар хүрээ бүхий нийгэм-сэтгэл зүй, оюун санааны их сэдэв сөхөж болно. Зах зухаас нь үзэл бодлоо үргэлжлүүлэн хуваалцая. Бас л Хэтрүүдорж нарын тухай!
Манайд хэтрүүлчихсэн юмс үзэгдэл, зан ааш, ааль араншин маш их байна. Энд хөндөx сэдэв маань нийгмийн нэг том хэтрүүлгээс эхтэй. Улаанбаатараар авч ярьж байна. Хүн амын бараг тал нь бөөгнөрсөн мега том хот. Гэхдээ нийгмийн бүх асуудал энд бугласан. Хамгийн том асуудал бол ядуурал ба ажилгүйдэл. Дэлхийн дундаж стандартаар авч үзвэл ядуурах шалтгаангүй, ядуурах өгөгдөлгүй атлаа ядуурчихсан их хот.Гадаад улс орнуудтай (хөгжиж буй) харьцуулбал ядуурах, доройтох нийгэм-улс төрийн, байгалийн бодит шалтгаан дотооддоо алга, алга байсаар ч олон арван жилийг үдсэн. Тэр бодит шалтгаан гэдэгт олон улс судлаачид ингэж хариулдаг. Дотоодын нийгэм-улс төрийн хямрал, иргэний ба шашин хоорондын дайн мөргөлдөөн, шашин-үндэстэн угсаатны олон жилийн зөрчил тэмцэл, хуваагдал, гадаадаас учрах цэрэг-дайны ба террорист халдлага, эсвэл байгалийн онц ноцтой гамшгууд–далайн хар шуурга, галт уулын дэлбэрэлт, хөрсний гулгалт, газар хөдлөх, ган гачиг, нийтийг хамарсан хүн амын халдварт өвчин тахал, үй олны эрүүл мэндийн доройтол, өлсгөлөн гээд шалтгаануудын аль нь ч манайд яг бодитой алга. Тэгсэн мөртлөө ядуурчихсан зураглал харагдана. Төр нь ядуурлын тухай 35 дахь жилдээ ярьж үглэн байна. Энэ бүхний шалтаг ба шалтгааныг би дараахи байдлаар үздэг, албан ёсны баримтаар ярина.
Наад захын жишээ. Нийслэл хот руу шилжин суурьшихыг ёстой нэг хэтрүүлчихсэн. Хэтрүүлгийн туйл болгочихсон. Байгаль орчин ба хот суурингийн харьцаа алдагдсан. Хөдөө нь зарим нутагтаа эзгүйрсэн. Хот суурин газартаа хэтрүүлчихсэн нийгмийн (соёлын, эсвэл сэтгэхгүйн) үзэгдэл нь дарчихсан.
Хүн амдаа (мэдээж 3.5 сая) хуваагаад үзвэл хэтэрхий их, шингээж барахгүй их урлаг-уран сайхан хөгжсөн, хөгжиж ч байна. Бас хэтэрхий олон телевиз, олон нийтийн мэдээллийн хэтэрхий олон хэрэгсэл хүн амын тархи мэдрэл ялгаж дийлэхгүй болтол хөгжсөн. Сэтгүүлчдэд гомдолтой ч гэсэн хэлчихье, шар сонины хэтэртлээ хөгжсөн сэтгүүл зүй. Мөнгө болдоггүй, мөнгө босдоггүй, бүтээдэггүй салбарууд ярайж байна. Дагалдаад сөрөг үзэгдэл нэн арвин. Дагалдаад нийслэл гэлтгүй нийт улс даяар мэдлэгийн хомсдол, явцуурал нь хэтэрчихсэн. Сошиалаар дүүрэн сөрөг сэтгэгдэл. “Дээгүүрээ хуваагаад цусалчихдаг учраас ард түмэн ядуу” гэсэн ганцхан им тамгаар бүх сэтгэхүйгээ тамгалаад сорвижохгүй болтол нь эдгээчихсэн.
Үр дүн нь юу вэ? Зураглая. Эрх чөлөөгөө эдэлсэн, хэнд ч захирагдах дургүй чөлөөт иргэдийн зохион байгуулалтгүй, замбараагүй нийгэм төлөвшин байна. Эрх чөлөөтэй ядуу энэ нийгэмд авилгажсан ардчилал нь эрхбиш байж байна. Ардчиллынх нь сул тал гэх үү дээ? Ардчилал руу л ихэнхдээ буруу өгөөд байна.
Урлаг-уран сайхнаар босч хөгжсөн улс гэж дэлхийд нэг ч байхгүй хэмээн би мэтгэсээр ирсэн. Улс орон юугаар хөгжиж дэвждэг юм бэ гэвэл хөдөлмөрийн бүтээмж, сахилга зохион байгуулалт, хэрсүүжилт, ерөөсөө уйгагүй хөдөлмөр ба оюун санааны эрүүл саруул бүтээгч хүчээр хөгждөг юм! Сонголтоо ардчиллаар шийдчихнэ. Тэр нь улс төрийн нэг боломж болохоос улс орны хөгжил дэвшил, баяжилтын гол хөшүүрэг биш!
Манай энэ нийгэмд жинхэнээсээ хэтрүүлчихмээр, хүлээгдэж буй ажил үйлс маш их байна. Зах зухаас нь нэрлэе. Хүн ам, иргэдээ орлогожуулах, мөнгөний гачаалгүй болгох талаар Төрийн бодлогыг л ёстой нэг тултал нь, хэтэртэл нь явуулчихмаар санагдана. УИХ-ын 2024 оны сонгуульд тийм л уриа цууриутуулмаар. Орлогожуулаад, дундаж давхаргыг хэтэртэл өсгөмөөр байна. Хүний хөгжил, хувь хүний бүтээмж, чадамж, хөдөлмөр эрхлэх чадварыг нь би нэрлэж байна. Хэтэртэл нь хөгжүүлэх хөхиүлэх салбар мөнөөсөө мөн.
Монгол хүндээ Төр нь “Та ямар нэгэн чадамжтай байх ёстой, чадамжгүй байж болохгүй!” гээд шаардчихаж зүрхэлдэггүй байсныг 2024 оноор эцэслэж гээе! Хэсэг бүлгээр нь өөрийнх нь (өөрсдийнх нь) чадамжинд тулгуурласан ямар нэгэн үйлдвэрлэл-үйлчилгээ рүү хүн амаа дайчилмаар байна. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр гээд бэлээхэн салбарууд ажиллагчдаа хүлээж байна. Ажил олгох эзэн ба салбар, цалин нь байна. Очдог нь харин базаахгүй. Aжилгүйчүүдийг oволзтол нь тийшээ чиглүүлмээр санж. Ажил хүссэн, ажлын байрны төлөө үхэлдсэн Хэтрүүдорж нар нэн хэрэгтэй байна!
Албан ёсны мэдээлэл байна. Монголын нийт хүн амын 27.8% нь 2022 онд ядуурлын шугамаас доогуур орлоготой гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл 100 өрхийн 28 өрх нь ядуурлын шугамаас доогуур орлоготой. Харин 2023 онд уг үзүүлэлт 27.1% болж буурсан гэжээ. Бүтэн нэг хувиар буугаагүй байна шүү. Маш өчүүхэн, хэдхэн дойл–0.7% буусан юм уу?
Цаашаа бас нэг албан мэдээ байна. Нийслэл хотын захын гэр хорооллын аль ч дэлгүүрт байдаг өрийн дэвтэрийн олон хуудас бичвэр, өрөө төлсөн айлын тооцоог баллаж зурсан хуудсыг худалдагч үзүүлнэ. Тус дэлгүүрийг түрээслээд 3-4 сар орчим болж байгаа бөгөөд эхэндээ огт зээл өгдөггүй байсан бол сүүлдээ айлуудын амьдрал, амьжиргааны нөхцөл байдлыг мэддэг болсон учраас хүнсний бүтээгдэхүүн зээлээр өгдөг болсон. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж байна.
Гэр хороололд иргэдийн амьдрал хүнд байна. Эдийн засгийн өсч байгаа гээд л зурагтаар гарах юм. Хэзээ иргэдийн амьдралд тэр өсөлт нөлөөлөхийг мэдэхгүй байна. Хоногийн хоолтой хонох гэж ядахдаа хүүхдүүдээ дагуулаад орж ирж байгаа хүнд “үгүй” гэж хэлж чадахгүй л байна.
Хүүхдийн мөнгө буух, цалин тэтгэвэр буусан үед зээлсэн өрөө төлөөд дараагийн зээлээ тавиад эхэлж байна гэжээ. Энд өр өвдөм амьдралын зураглал харагдаж байна л даа. XXI зуунд цахим худалдаа, бичил бизнес хөгжөөд талийж өгсөн, манайд хоногийн хоолны хэрүүл, хоол олох мөнгөний хэрүүл тасрахгүй. Xоол олох мөнгөний хэрүүл нь ямагт хэтэрнэ, хэтрээд мөн л улс төрийн хэрүүл болно. Хэтрүүдорж нар зовлонгийнхоо шалтгааныг ямагт хайна. Тэгмэгцээ хулгайч, урвагчийг нийгмээсээ, мөн гадаадаас дайсан хайгаад салахгүй. Буруутныг хайгаад олж нэрлээд, яллаад, тэгж ялласан нь өс хонзон, туйлшрал болоод талийж өгч байна. Буруутан нь дээгүүрээ хувааж иддэг улс төрчид, эсвэл хулгайч төр гээд ам таглачих биз. Бас ардчилал гэгчийг 1990 онд Монголд тулгаж, зүв зүгээр хөгжиж байсан социалист нийгмийг нь нураалгачихсан Америк тэргүүтэй барууныхныг харааж зүхэх нь сошиалд моод болж дээ. “АНУС” хэмээн хочлон дайрах Хэтрүүдорж нараар Монголын нийгэм арай ч хахах болоогүй байлтай.
Ядуурлын учир шалтгаан ба засах арга замын тухайд ийнхүү өчсү! Дараагийн нэг дугаарт Хэтрүүдоржийг Хэрсүүдоржтой сөргөлдүүлсэн нийтлэлээ толилуулна.
Д.Баярхүү
Сэтгэгдэл44
шүд Баярхүү долоож хөхдөг байсан өөрийн эзэн хүзүүгүй тарвага ачигдах нь гэж үнэр авангуутаа эзнээ ноцож зуух гэж оролдож байна.
Хэтрүүдорж гэдэг нь Элбэгдорж гэсэн үг, ккк
Мао зөв дүгнэлт. Би хүмүүсийн чадваргүйтэй л холбодог
Маш
ан гантөмөр үйлдвэрлэл гэж л байнлээ
ДУРААРАА ЧАЛЧИХ ЭРХ ХАНГАЛТТАЙ БАЙНА. ДУРААРАА ХИЙЖ БҮТЭЭХ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ НЭЭГДЭХГҮЙ, НЭЭХГҮЙ БАЙГААГИЙН УРШИГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. ЭНЭ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА ҮЕД ХӨГЖИЛ БОДОХ НЬ ГЭНЭН МӨРӨӨДӨЛ БОЛНО.
Монгол хүн бол жүүд Баярхүү шиг биш л дэ ! Монгол хүний зан чанарын тухай өнгөрсөн зуунд Прёжвальский Козлов нар тэмдэглэн үлдээсэн ! Одоо ухаалаг утас барьдаг ч гэсэн яг тэр чанар нь үлдсэн ! Жижиг овжин зан нь одоо төрийн том том хулгайнууд болсон ! Найр наадам урлаг уран сайхан нь Энэтхэгийг гүйцэж түрүүлсэн ! Юу ч хийгээгүй хүмүүст одоо Хүүк нь 10 мянган одон мёдаль өгөх гээд бэлдэж байна наадмаар ! Тэгсэн мөртлөө энэ синга Баярхүүд ганц ч мёдаль юмуу цол өгдөггүй сонин хүн шүү !
Bayrhuu buriad.Yag helbel Orosuudyn uusgesen Buriad undesten baihgui bolhoor Olhonud ovgiin uvuu."Zalhuu teneg aimhai Mongolchuudyg" ustgaj nutgiig ni avah sanalyg Orosod ugch baisan tagnuul Orosuud Prejevalskii,Kozlov naryn ugend "ajilsag zorigtoi uhaantai Buriaduud" l itgene.
Үхэр монголын үндсэн шинж чанарын нэг нь аливаад сэтгэлээрээ ханддаггүй гурилддаг, төрийн ажлыг ч тэд гурилдаж ирсэн агуу түүх дурайж байна, хайран 34 жил???
Хаа нэг үхэрчгүй бүр Монгол ч үгүй хөгийн юм тууж явах юма гэж .
Orosuud bas hetruuldeg.Het jujiglej hudlaa shouddag. Bidnii nuudelchin ni tosgony arhichin Buriaduudyn bataldag shig uund hamaatai bish.
Яасан манай муу хэтрүүдорж өвөө ядуурчихсан у бүр.би таныг ядуу гж мэднэ.ядуу хүн ядуурна гдэг хэцүү дэ Баярхүү ах аа
Tamitai sanal neg bna, yag l dur turhtei bid amidarch bndaa
Баяраллаа Баярхүү ЦӨӨХӨН хүн ч гэсэн бодож үзээсэй
Cool.
Хятад’ Азийнхан арчаагүй болхи манийг -мэнгү ( мангар) гэх ханзаараа ,европчууд бол “Дауны синдормын мангуунууд” гэж олон зуун жил тодорхойлж ирсэн. “IQ өндөр’ тэнгэр гаралтай, мундаг түмэн гэж бид өөрсдөө цээжээ дэлддэг ч яг үнэндээ Ази, европынхон биднийг голооор нь хэлсэн нь өнөөгийн маний энэ арчаагүй байдал бэлхнээ баталж бна. Баярхүү энэ гашуун үнэнийг баталсан бна
нууц товчоонд анх монгу мэнгү мангуу аль нь мэдэгдэхгүй өөрсдийгөө монгол гээд нэрэчихсэн улс шүү дээ онгийн олын гэсн чиг үг билүү -онааны онооны мөрөн-- унааны морин гэсэн дөрвөд ч үг билүү горвон гол гэсэн дөрвөд баяд үг юм уу добу мэргэний зарц баядын нэр юм уу хэн мэдэх вэ монго лэдэг нэрийн үсэл тодорхойгүй
зөв зөв
Ажил хийхэд насны хязгаартай, авсан хөлс нь хоолны үнэтэй, илүү хэрэгцээгээ апп зээлтэй, бүр дурдвал ажилтай газар ховор бүр цаашилбал хүн бүр боломжоороо ажиллах боломж байхгүй хязгаарлана. Монголд амьдрахад хүнд ш дэ зориуд ядуу байлгах зорилготой.
Бас л хэтрүүлэгтэй бичилт бна. Дундаж давхарга...! Доод давхрагыг хүлээн зөвшөөрсөн хэтрүүлэг мөн шүү. .
Энэ нэг тэнэгийн тэнэг хүн байнаа, элэйрэх балайрах дуртай хог новш
энэ өвөө миний мэдэхийн л 10 гаруй жил шүлсээ үсчүүллээ. мэдээжийн гэмээр юм л ярихын, хэнд хэрэгтэй юм? авгай хүүхний хов жив шиг л санагддаг бичлэг нь
Wow/gadaadiinhandHEtruudpr jnar aas iluu puppet Jumbo yaduu mgl s ees oorsdiinhoo une tseniig medrene
Pussy Tina, dumb Sara Zombo M mongol comic kkk
Хэний төлөө амьдарч амьд арзайж яваа юм бэ үүргээ биелүүлж байж эрхээ ярь өөрийнхөө хоолыг өөрөөр олж ид .энэ соёл урлаг яамтай болсон биш арай дэндэж байгаа 10 жил дуулсан болоод гавьяат 15 жил сэтгүүл зүйд ажиллал УГЗүтгэлтэн тэхэд хоёр нийгэм дамжаад 60 ажиллаж байгаа ахмад хэл амгүй ажлаад амьдраад явжил байна шүүдээ
Mongol erchuud hamguun nus bsniig batlah tsag ireed bgaa .Chingis was lady
чингэс гэдэг үгээр битгий бүх дэлхийн болон өөрийн хүнийг дарангуйлах гэж оролд эргүү
Энэ хужаагийн сараачсаныг нийтлэхээ боль л доо.
Ядуурлын учир шалтгаан нь барууны нууц бодлогоор Монголын үйлдвэрүүдийг нь устгасанд байгаа. Өмч хувьчлал нэрийн доор аж үйлдвэрүүдийг нь устгах 1990 оны хувьсгалаас эхлэн хэрэгжээд 1994 он гэхэд бүрэн сүйрүүлж дууссан. Нэмүү өртөг үйлдвэрлэдэг салбарыг нь ийнхүү устгаснаар монголчууд ямар ч баялаг бүтээдэггүй, нэмүү өртөг үйлдвэрлэдэггүй, хэрэглэгч худалдан авагч улс болсон. Энэ бодлогыг АНУ ын даалгавраар Баабар тэргүүтэй хүмүүс Монголд хэрэгжүүлсэн. Одоо тэр үйлдвэрүүдийг буцаан сэргээн босгоход 50 жил хэрэгтэй. Нэг ёсондоо монголчууд 50 жил хөгжилөөрөө ухарсан. Аж үйлдвэрүүдийг нь устгачихаад одоо болохоор монгол хүн та ямар ч нэмүү өртөг үйлдвэрлэхгүй бн гэж загнах нь өрөөсгөл ойлголт юм.
Маш зөв дүгнэлт. Хүн өөрөө өөрийнхөө амьдралыг авч явахын тулд хичээх хөдөлмөрлөж хөлс авч амьдрах ёстой, төр ажиллах нөхцөл ажлын байр бий болгох ёстой. Монголоор дүүрэн зээл олгогчид. Бүх хүнээ зээлийн боол болгож л хөгжүүлж байна.
Баярхүү бас худалдагдаж МАНд үйлчилдэг бууны нохой болжээ. Нохой ч гэж дээ гөлөг болсон байна.800.000 хүрэхгүй иргэнээ хядчихсан намыг дэмждэг гэхээр санаанд огт буухгүй байна.Хүн үү чоно уу өлөн бөөс үү.Мөнгө Баярхүүд үйлчилсэн байна.
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ГЭСЭН НЭРИЙН ДОР ЗХУ-ЫН ЗАДРАЛЫГ АШГИЛЖ ЗХУ-ЫН БАЙГУУЛСАН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧЛАХ ХУВЬД КАСНЫ МӨНГӨӨР НЬ ХУВЧЛАН ӨГСӨН ХУВЬЧЛАН АВААД ХУУДАЛДСАН ЦЕХ ЦЕХҮҮД БОЛЖ ЖИЖИГЛЭН АВСАН БАРИЛГА ГАЗРЫГ НЬ АВАХЫН ТУЛД ҮЙЛДВЭРИЙГ АЖИЛЛАГААГҮЙ БОЛГОСОН ХЭНД Ч ХЭЭРЭГГҮЙ БАР УЛС БИШ БААР РЕСТОРАН КАРАОКЕ АРХИЫ ДЭЛГҮҮР СУПЕР МАРКЕТ ДАРСННЫ ДЭЛГҮҮР ТАМХИНЫ ГАЗАР ШИЙ ЯНГУУ ДУУЛДАГ ГАЗАР БҮЖГЭЛДЭГ ГАЗАР ҮЙ ОЛНООР БИЙ БОЛЖ ШӨНИЙН ГУРВАН ЦАГ ХҮРТЭЛ СОГТУУ ХҮҮХНҮҮД МАШИН ТАСРАХГҮЙ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХАР ТАМХИ БҮР ДЭНДҮҮ ХУДАЛ ЯРИХ МОЛИГОДОХ ХУУРАМЧ БАРАА ҮЙЛЧИЛГЭЭГ НЬ ЯАНА-----------------
Хятад’ Азийнхан арчаагүй болхи манийг -мэнгү ( мангар) гэх ханзаараа ,европчууд бол “Дауны синдормын мангуунууд” гэж олон зуун жил тодорхойлж ирсэн. “IQ өндөр’ тэнгэр гаралтай, мундаг түмэн гэж бид өөрсдөө цээжээ дэлддэг ч яг үнэндээ Ази, европынхон биднийг голооор нь хэлсэн нь өнөөгийн маний энэ арчаагүй байдал бэлхнээ баталж бна. Баярхүү энэ гашуун үнэнийг баталсан бна
АН-ын Гүндалай мэт л Хүүхдийн мөнгөөр популизмыг даврааж эхлүүлсэн дээ
Зочин 2024-06-09 05:24 америк бүх дайнаар,дайн байхгүй бол дайн гаргаж БАЯЖДАГ, тэгвэл МОНГОЛ ийм олон санд?##?д нэг зэрэг сууж хэн ч биш байхаар шууд ОРОС Орныг дэмжсэн бол өдийд Оросын хүчээр хэд хэдэн УЦС, ДЦС ,жижиг оврын АЦС , 2 урсг?##?тай төмөр зам , Алтанбулаг-Замын Үүд гэсэн олон урсг?##?тай хурдны засм?##? замтай ,УБ хот метротой болох байлаа,харин газар дорхи БАЯЛАГТАЙ байгаа цагт тэр "гадаадын хөрөнгө оруулагч"-гээчид хэзээ ч Монголд орж ирэх болно-үүнд санаа "зовох"-ямарч шаардлагагүй
59,53,114,254болон202,946,1энэ хүмүүс яг үнэнг бичжээЗХУ ын задралыг ашиглаж АНУ монголыг ийм замруу түлхсэн Дарь Сххбаатар нжг удаа хэлж байсан да Америк мөнгө өгдөг байсан гэж Гадны санхүүжилт ээр Монголын бүх үйлдвэрийг нурааж өмч хувичлал хийсэн нь үнэн Ардчилал гэдгээ ч мэдэхгүй эрлийз голдуу нөхдүүд энэ монгол улсыг түйвээж ай мшгийн нийгэмд оруу.лсан Хөл толгойгүй эмх замвараагүй юм болж эх орноо тонон дээрэмдсэн дэ Бодохоос гол харладаг юмМонгол хүн ямарч үнэ ц энэгүй болсон Гудманд хаягдсан да Мөнгөгүй ядуу бол т
Хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй,мэдээж хөгжсөн боловсролтой иргэн нийгмээ хөгжүүлж чадна гэдэгт итгэдэг.Хүнээ хөгжүүлэхийн тулд Цэцэрлэг, бага ангийн багшийн боловсролд онцгой анхаарч хүнийхээ суурийг зөв тавих ёстой.
Баярхүү өөрөө Хэтрүүдолоогч...соц үед Оросыг одоогийн дампуу нийгэмд америкийг долоож олон юм бичдэг...орос украины дайн дэгдмэгц америкийг доодох бүү хэл улыг нь долоож байснаа израил палестинд дайн дүрэлзмэгц баярхүүгийн салхи эргэж Том тоглогч Оросыг далдуур долоож эхэлсэн...наадах чинь эрхгүй гадаад хэргийн яам хавилцуу орогнодог юм болохоор бага сага төсөөлөлтэй...цагийн аяс дагаж хамелеонтож нохойтдог гар ...үгэнд нь бүү итгэ ...өнөөдөр монголчууд хэтрүүдорж байснаа наадах чинь маргааш Чингисийн монгол гэж донгосож мэдэш
Төр алдаагаа засах болоогүй юу. Баялагаа ашигтай ашиглах ухөан суух болоогүй юу. Ард түмнээ асрах биш ажиллуулах үйлдвэр барих сэтгэл алга уу. Боломжтой монголыг боломжгүй болгодог шунал хүсэл хоёроо хязгаарлаж.эх орноо хөгжүүлэх сайн санаагаа гаргаачээ.
хужаад байгалын түүхий эдээ ухаж өх гэрээ хийж хам ухах нь хэн хэнд өгөөжтэй тул хужаан ч монгол нь ч үйлдвэр барих сонирхолгүй үйлдвэрийг хамтарч устгасан хуэххнууд----
урвагч новү
урвагч новү
Соц үеийн үйлдвэрүүд маш болхи байсан..нийгэм өөрчлөгдөхөд байшин нь л үнэн цэнэтэй болсон ..малчин ард түмэн хотын иргэн болж амьдарлын хэвшил өөрёлөгдөж шилжилтийн үе явагдаж байна..цагаар ажиллах, мэдлэг мэргэжл эзэмших, удирдаж удирдуулж сурах,хууль биелүүлэх гээд маш олон мэдхэгүй ,үзээгүй юм байна..морь бөх зугаа цэнгэлд маш их цаг зав хөрөнгө үрж байна..хотод хөдөөний амьдралаараа амьдрах гээд хүчиндэж байна..Нямбаатар ОюунЭрдэнэ хоёрыг л харлдаа..сумын төвийн л тархи сэтгэхүйгээр мега полис хотыг хүчээр захиргаадах гэж үзэж байна..зүтгэл нь сайхан ч арга барил нь хоцрогдмол байна..
Энэ Баярхүү гэгч этгээд тэгээд ард түмнийг л үзэн ядаад байнаа. Авилгач төрийн түшээд, хулгайч нараас болж улс орон уруудаад байгаа биш гэж үү.