
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Энэ айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.
Сэтгэгдэл4
Хэдэн хүн дагуулж ирээд манай 128 гишүүнтэй Парламентийн танхимыг тохижуулж өгөх нь дээ Хүүк гуйсан байх л даа.
Aziin daisan Orosuud bidniig tulug gej turhirdag. Mongol huuhnuudiig mashin zasvarfn tulguud buzarlaj baina gej Buriaduud Halh tsarailaad orilolddog.Yadag ch baisan manai Ih hurlyn tanhimiig Aziin Laos uuriinhuu zardlaar tohijuuldag.
laos gej ydruuhan daa. mgl ylgaagui dee
Буриадыг баян тарган гэж мэдэхгүй.