
НЬЮ-ЙОРК, 2024 оны зургаадугаар сарын 7 /Anadolu/. 2025-2026 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд байнгын бус гишүүний үүрэг гүйцэтгэх таван орныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей пүрэв гарагт сонгожээ.
Байнгын бус гишүүнээр Сомали, Пакистан, Панам, Грек, Дани улсууд сонгогдсон байна.
Сомали улс 179, Пакистан 182, Панам 183, Грек 182, Дани 184 санал авснаар Ерөнхий Ассамблейн гишүүдийн гуравны хоёрын саналыг авах шалгуурыг хангаж, Эквадор, Япон, Мальта, Мозамбик, Швейцар улсуудын халааг авахаар боллоо. Шинэ гишүүд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл ажиллана.
Пакистан өмнө нь байнгын бус гишүүнээр долоон удаа сонгогдож байсан бол Панам тав, Дани дөрөв, Грек хоёр, Сомали нэг удаа сонгогдож байжээ.
Хятад, Франц, Орос, Их Британи, АНУ гэсэн байнгын таван гишүүнтэй Аюулгүйн Зөвлөлд мөн хоёр жилийн хугацаатай сонгогддог 10 байнгын бус гишүүн байдаг. Байнгын бус гишүүдийн тавыг нь жил бүр сонгодог.
Газарзүйн байршлыг харгалзан явуулсан сонгуулиар Африкийн бүлэгт хоёр, Ази-Номхон далайн бүлэгт нэг, Латин Америк, Карибын тэнгисийн бүлэгт нэг, Зүүн Европын бүлэгт нэг суудал хуваарилдаг.
Нэр дэвшигчид гишүүдийн гуравны хоёрын саналыг авах ёстой бөгөөд энэ нь Ерөнхий Ассамблейн 193 гишүүний 129 саналтай тэнцдэг байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Ukraine ii dain, iran iraq iin dain UN shal hereggui zuvhun 5 ulsiin ashig sonirhold l uilchildeg baiguullaga gedeg ni todorhoi bolson
Хэн ч тоохгүй !
Одоо дайн болох цагаа хүлээж байгаа.
америк бүх дайнаар,дайн байхгүй бол дайн гаргаж БАЯЖДАГ, тэгвэл МОНГОЛ ийм олон сандалд нэг зэрэг сууж хэн ч биш байхаар шууд ОРОС Орныг дэмжсэн бол өдийд Оросын хүчээр хэд хэдэн УЦС, жижиг оврын АЦС , 2 урсгалтай төмөр зам , Алтанбулаг-Замын Үүд гэсэн олон урсгалтай хурдны засмал замтай,УБ хот метротой болох байлаа,харин газар дорхи БАЯЛАГТАЙ байгаа цагт тэр "гадаадын хөрөнгө оруулагч"-гээчид хэзээ ч Монголд орж ирэх болно-үүнд санаа "зовох"-ямарч шаардлагагүй