
ТОКИО, 2024 оны зургаадугаар сарын 7 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар Умард Солонгосын талтай мухардалд ороод буй яриа хэлэлцээг урагшлуулах Токиогийн хүчин чармайлтын хүрээнд ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа тухай энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж лхагва гарагт мэдээлжээ.
Хэрэв энэхүү айлчлал төлөвлөсөн ёсоор хэрэгжвэл Умард Солонгостой нягт харилцаатай байдаг Монгол Улсад хийх Японы Ерөнхий сайдын 2016 оноос хойших анхны айлчлал болох юм.
Пёньянтай дипломат харилцаа тогтоогоогүй Япон улс нь Монгол Улсад хандан хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүсэлтиийг нэг бус удаа тавьсаар ирсэн юм. Наймдугаар сарын эхний хагаст хийхээр төлөвлөж буй айлчлалынхаа үеэр Фүмио Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, 1970-1980-аад онд Умард Солонгосын тусгай албаны ажилтнуудад хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг хүснэ хэмээн найдаж байна.
Фүмио Кишида хулгайлагдсан хүмүүсийн төрөл төрөгсөд нас дээр гарч байгаа тул хохирогчдыг эх оронд нь эргүүлэн авчрах нь чухал байгааг онцолж, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх боломжийг бүрдүүлэхийн тулд хоёр талын яриа хэлэлцээг “өндөр түвшинд” эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэх төлөвтэй байна.
Түүнчлэн 2016 оноос хойш хэрэгжиж буй хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт тулгуурлан чухал ашигт малтмалын худалдаа, Монголд оруулах Японы хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх зэрэг асуудал айлчлалын үеэр хэлэлцэх асуудлуудын жагсаалтад багтаж магадгүй байна. Фүмио Кишида Пёньянд хулгайлагдсан япон иргэдийг эргүүлэн авчрах зорилгоор Умард Солонгосын удирдагчтай дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн билээ. Гэвч дорвитой ахиц дэвшил гараагүй байгаа бөгөөд Умард Солонгосын тал баллистик пуужин харвах болон бусад өдөөн хатгасан үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байгаа юм.
Монгол Улс 2012 онд Япон, Умард Солонгосын хооронд дээд түвшний яриа хэлэлцээг зохион байгуулж байв. Мөн Монголын талын зохион байгуулдаг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын үеэр хоёр орны албаны хүмүүс уулзаж байсан билээ.
Түүнчлэн Фүмио Кишидагийн наймдугаар сард Казахстанд хийх айлчлалын талаар хэлэлцээ хийж байгаа бөгөөд тэрбээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн таван улсын удирдагчидтай хийх уулзалтад оролцохоор төлөвлөж байна. Гэхдээ ирэх есдүгээр сард болох эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдал Фүмио Кишидаг эдгээр айлчлалыг хийхэд саад болж магадгүй юм. Уг сонгуулиар чухамдаа дараагийн Ерөнхий сайд хэн болох нь тодорно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл9
Хойд солонгостой бид найзууд, тус болчих юмсан
Tenegt
хойд со нэг бөөтэй юм шиг байнлээ. тэр нь тархи базаад өөрөө өөрийгөө ч базаад. ёстой мэдэхгүй ээ. тэрийг унавал дэглэм буувал
Квантуны армийн хошууч Кишида ар Монголд ирэх ёстой ! Тарган залуутай хийх хэлэлцээнд нь Хүүк зуучлах асуудалд элбэгдэнэ ! Кишида хошуучид Хүүк нэг морь бэлэглэчих хэрэгтэй ! Дараа нь тарган залуу айлчилж магадгүй !
юу гэнэ үү. их хүрд дайн дажин хураагдахаар хүн бүр асуудалтай, … хүү хүүлнэ
Геополитик монголын хувь заяаг эрс эргүүлж мэднэ.
жар хүрч ухаан ороод жаран нэгтэй үхнэ
Хэн эс мэдлээ дээ. Тус болчихвол сайхан л явдал болно. Бондгор ч тэр тал дээр их зуунги баыдаг юм билээ. Дийлэнхийнх нь бөөрийг гаргасан баыхаа.
америк бүх дайнаар,дайн байхгүй бол дайн гаргаж БАЯЖДАГ, тэгвэл МОНГОЛ ийм олон сандалд нэг зэрэг сууж хэн ч биш байхаар шууд ОРОС Орныг дэмжсэн бол өдийд Оросын хүчээр хэд хэдэн УЦС, жижиг оврын АЦС , 2 урсгалтай төмөр зам , Алтанбулаг-Замын Үүд гэсэн олон урсгалтай хурдны засмал замтай,УБ хот метротой болох байлаа,харин газар дорхи БАЯЛАГТАЙ байгаа цагт тэр "гадаадын хөрөнгө оруулагч"-гээчид хэзээ ч Монголд орж ирэх болно-үүнд санаа "зовох"-ямарч шаардлагагүй