
Элон Рив Маск 1971.06.28-нд Өмнөд Африкийн Преториа хотод төрсөн АНУ, Канадын гаралтай бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч тэрбумтан юм. Тэрээр SpaceX-ын CEO болон CTO, Тесла Моторсын CEO, бүтээгдэхүүн загварчлалын захирал юм. SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч юм. Мөн Элон Hyperloop хэмээх өндөр хурдны тээврийн систем болох дараагийн үеийн загварыг боловсруулсан онцгой нэгэн. Тэрээр 2021 оны нэгдүгээр сард 185 тэрбум $ хөрөнгөтэй болж Жэфф Безосыг гүйцэж дэлхийн хамгийн баян хүнээр тодроод байгаа. Илон Маск “Tesla” компанийн гүйцэтгэх захирлаар 2008 онд томилогдсон бөгөөд 2018 онд 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байсан компанийг 15 тэрбум ам.долларын ашигтай ажиллахад нөлөөлсөн хэмээн ТУЗ-өөс үзэж байгаа аж. Хөрөнгийн зах зээл дэх “Tesla” компанийн зах зээлийн нийт үнэлгээ 2018 оноос хойш нийт 650 тэрбум ам.доллараар өссөн. Компани орлого болон хувьцааны ханшийн хувьд зорилтдоо хүрсэн тул Маскт 56 тэрбум ам.долларын урамшуулал олгох нь зүйтэй“ гэж ТУЗ нь үзэж байна.
Яагаад ийм байна вэ? гэвэл зах зээлийн эдийн засгийн үед компаниуд нь нэгд: хөрөнгийн биржид бүртгэлтэй байх, хоёрт: компанийн ашиг орлогоос хамаарч тухайн компанийн зах зээлийн үнэлгээ тодорхойлогддог юм байна гэдгийг л бид ойлгох хэрэгтэй байна.
Ийм жишгээр явбал ашигтай ажиллаж байгаа компанийн хувьцаа эзэмшигчид хождог юм байна. Элон Макс ч өөрийнхөө компанийн хувьцаа эзэмшигч учраас энэ эрхээ эдлэхээр болж. Монголчуудад ийм болж байна уу гэвэл байгаа бүр 2011 оноос энэ эрхээ эдлэх боломжтой байсан. Үгүй ядаж 2019 оноос хойш Эрдэнэс тавантолгой ХК ашигтай ажиллаж эхэлсэн үеэс хойш гэсэн үг. Элон Макс Монголд байсан бол Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирал байсан бол монголчууд бидэнд ямар боломжийг олгох байсан бэ?
Эрдэнэс тавантолгой ХК-ийг олон нийтийн хувьцаат компани болгон гадаад дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцааг нээлттэй зах зээлийн зарчмаар эргэлтэд орох боломжийг нээж, иргэдийн өөрийн өмч болох хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах боломжийг 100 хувь нээж өгөх байсан. Ийм алхамыг зоригтойгоор хийснээр Эрдэнэс тавантолгой ХК-ийн улстөрийн үнэлгээ болох 13,9 тэрбум төгрөг буюу 3,9 тэрбум $-ийн үнэлгээ нь зах зээлийн зарчмаараа 850 тэрбум $ хүрэх байсан.
Гадаад дотоодын хөрөнгийн биржид ийм өндөр үнэлгээтэй компанид хөрөнгө оруулагч нар дуртай хөрөнгө оруулах нь лавтай.
Ийм боломж нээгдэх юм бол бид Үндэстэн дамнасан корпорациа байгуулах маш амархан болно. Өөрөөр хэлбэл нүүрснээс гардаг 10000 гаруй төрлийн түүхий эдийг гарган авах полимер-химийн үйлдвэрээ байгуулах амархан болно
. Хөрөнгө оруулатын хуулиа зөв зарчмаар батлаад явуулж чадвал хөрөнгө оруулагч нар л тэр полимер-химийн үйлдвэрийг байгуулаад манайхаас ажиллах хүчээ аваад ажилчид нь өндөр цалинтай, үйлдвэр нь ашиг орлогтой болно. Үүнийг дагаад улсад төлөх татвар ямар хэмжээгээр нэмэгдэхийг хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгомжтой.
Гэтэл Монгол улс нүүрсээ түүхийгээр нь гаргахаас өөр бодлого барихгүй, тодорхой ажил хийхгүй байсаар олон жил боллоо. Хятадын нүүрсний хэрэглээ жилийн 3,9-4,3 тэрбум тонн. Хятадын нүүрсний хэрэглээг бүрэн хангая гэвэл манай Тавантолгойн ордын нөөцийг нэгээс хоёр жил зөөхөд л дуусна. Ийм хорлонтой бодлогыг таслан зогсоож дэлхийтэй хөл нийлүүлж алхмаар байна. Ганцхан Тавантолгойн ордыг түшиглээд л Үндэстэн дамнасан корпораци байгуулж 3,4 сая иргэн нь ядуурлаарс гаргаж, улс нь дэлхийн хөгжилтэй улс орны түвшинд хүрэх боломжоо бүрэн ашиглацгаая.
Үргэлжлэл бий ....
"Шинэ намын нэгдсэн эвсэл”-ийн тэргүүн, доктор /PhD/ Ц.Гантулга
Сэтгэгдэл16
Монгол америкт долларын эздэд 35 тэрбум долларын өртэй.
Зээл авахгүйгээр хөгждөг улс эсвэл үйлдвэр байна уу?? Зээлээ зөв зүйлд зарцуулбал зээл муу зүйл ч биш л дээ.
Би үнэтэй машинууд унадаг, үнэтэй хаустай, гэхдээ бөөн зээл! Зээлийн эргэн төлөлтөө хэвийн л хийдэг. Зээл бол энэ нийгэмд амьдрах ердийн л нэг хэв маяг. Харин Монгол улсаа том зургаар харвал 35 тэрбумаа төлөх олигтой юм хийхгүй байгаа харагддаг. Газар нутгаа ч алдах магадлалтай. Ер нь өрөндөө санаа зовсон улс төрийн хүчин байгаамуу?
Хятдын жилийн хэрэглээ 3.9-4.3 тэрбум тонн гээд арай л худлаа залчихлаа ккк ийм ч доктор байх гэжээ тоогоо дахиад нягталдаа 3900-4300 сая тонн нүүрсний хэрэглээтэй гэх юм...андуурчээ
Юу хйисэн юмбэ? Сонгууль гэхээр л нээх ухаантай юм ярьсан юм , урд нь хийж бх нь яасын
Харьцуулах юмсаа зав сонгохгүй бол буруу дүгнэлт л гарна
"Хятадын нүүрсний хэрэглээ жилийн 3,9-4,3 тэрбум тонн. Хятадын нүүрсний хэрэглээг бүрэн хангая гэвэл манай Тавантолгойн ордын нөөцийг нэгээс хоёр жил зөөхөд л дуусна" гэнэ үү. ийм усан толгойтой доктор бдаг гэж үү? Монголын нүүрсний нөөц 150 тэрбум тонн шүү. тэгэхээр Хятадын хэрэглээг 50-60 жил хангаж чадна, тэнэг олгой минь.
Тавантолгойн нөөц 150 тэрбум тонн шүү, тоо мэддэггүй доктор гуай
Таван толгойн нөөц 6 тэрбум гэж сонссон юм байна. Хэдийдээ 150 болчихвоо ??
Хувийн хэвшлитйн өрийг улсын өрөнд оруулаад тооцоод байдаг ийм тэнэг боловсролын доктор болчихдог л юм байна. За боловсролын доктор ч яахав. Судалгаа хийсэн болоод дессартаци бичээд л авчихаж болдог. Манайхан шинжлэх ухааны доктор боловсролын доктор (PhD) хоёрын ялгааг мэдмээр юм. Нэг л их докторууд ха ха.
Таван толгойн ордын нөөцийг 6 орчим тэрбум тонн гэж сонссон юм байна. Хэдийдээ 150 болчихсон юм бол? 2-рт тоо мэддэггүй малнууд минь 3900 сая тонн бол 3,9 тэрбум буюу 3 тэрбум 900 сая тонн гэж уншигдана. Тоогоо ч зөв уншиж чадахгүй байж...
too dun deeree anhaaraltai baildaa hudlaa shaagaad songuuli nudiig chini taglachihdag yumuu haashaa yum be yaj phd hiisiin
Зөв2. Маш зөв ярьж байна. Монгол улсаа эрдэмлэг оюунлаг хүмүүсээр удирдуулах нь зөв.
Ийм хог шаар юу ч гэж хуцна.
хуц хуц нэг их мэдлэг боловсролтой хүн болох элийрч балайрч гэнэ
Монголын нүүрсний таамаг нөөц 150 тэрбум тн. Хятад улс монголоос хамгийн ихдээ 100 сая тн нүүрс 1 жилд авах боломжтой. Гэхдээ өрсөлдөгч орос, австрали гээд бий. Мөн эрчим хүчний нүүрс бараг авдаггүй, ган хайлуулах кокс ихэвчлэн авдаг. Ерөнхийдөө зөв бичжээ. Тэрбум тн нүүрс гаргавал 100 тэрбум доллар болно, боломжгүй л дээ.