.png)
ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 8 /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ирэх долоо хоногт Ойрх Дорнодыг зорино гэж Төрийн департамент баасан гарагт мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Вашингтоны зүгээс Израил болон ХАМАС-т шахалт үзүүлэхийг оролдож буй үед энэ айлчлал болох юм.
Э.Блинкен өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш Ойрх Дорнодод хийж буй найм дахь айлчлалынхаа үеэр Египет, Израил, Йордан, Катарт айлчилж, өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзана.
Энэ удаагийн айлчлалын хувьд Ж.Байден найман сарын турш үргэлжилсэн дайныг зогсоох гал зогсоох шинэ төлөвлөгөө гаргасны дараа, мөн сүүлийн өдрүүдэд Израил болон Ливаны “Хезболла” бүлэглэлийн хооронд байдал хурцдаж буй үед тохиож байна.
Төрийн департаментын мэдэгдэлд дурдсанаар, Төрийн нарийн бичгийн дарга гал зогсоох тухай санал нь израилчууд болон палестинчуудын аль алинд нь хэрхэн ашиг тусаа өгөх талаар хэлэлцэх ажээ.
Израил, ХАМАС-ын хооронд гал зогсоохын тулд Египет, Катар болон бусад талуудын зуучлалын хүрээнд хийсэн хэлэлцээнүүд удаа дараа мухардалд орсон бөгөөд хэлэлцэгч талуудын зүгээс ахиц дэвшил гаргахгүй байна хэмээн харилцан бие биенээ буруутгасаар иржээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Америк ЕХ хоёр европын холбоотон орнууддаа тус биш гай болж байна. Учир нь Америк ЕХ хоёр европын орнуудын мөнгийг дүрвэгсэд хүмүүнлэгийн тусламж дайн галт зэвсэгт зарцуулж, европын эдийн засагт хүндрэл учруулж байна. Европын орнуудын эдийн засаг хүнд хэцүү байгааг далимдуулж хужааа нар хөрөнгө оруулалт нэрийн дор европын орнуудын дотоод зах зээлийг эзэгнэж байна. Америк ЕХ хоёрын холбоотон орнууд дүрвэгсэдэд газар нутгаа алдаж, дотоод зах зээлээ хятадад алдаж байна. Америк ЕХ хоёр европын орнуудыг зүгээр л сүйрүүлж байна.
америк ёвроп тэр дундаа ёвроп байнга муу ёрлож орос руу довтолсоор байсаар орсыг хашрааж бүр орос өнгөт хувьсгалд нь бэлтгэлтэй байсаар ёвроп өөрөө сүйрч дотоодын дүрвэгсэд гадаадын украйнд алуулж байна украйнтай орос нэгдэж украйн ёвроп руугаа дайрах төлөвлөгөөтэй байсан атомйн бөмбөгтэй болох шахсан орос украйнд саад болсоноор ёвроп аврагдсан украйнд бас нэг еврейн фашист улс байгуулагдах төлөвлөгөөтэй байжээ умардын урсгалыг дэлбэлсэн нь энэ дээ крымийг украйнд өгсөн хрущевийн нууц нацизм илэрсэн
nogoo baiden ni zelenskiigees uuchlal guigaad sar teseerei ch geh shig unen horlontoi gamshiguud yumaa
Зочин 2024-06-09 05:24 америк бүх дайнаар,дайн байхгүй бол дайн гаргаж БАЯЖДАГ, тэгвэл МОНГОЛ ийм олон санд?##?д нэг зэрэг сууж хэн ч биш байхаар шууд ОРОС Орныг дэмжсэн бол өдийд Оросын хүчээр хэд хэдэн УЦС, ДЦС,жижиг оврын АЦС , 2 урсг?##?тай төмөр зам , Алтанбулаг-Замын Үүд гэсэн олон урсг?##?тай хурдны засм?##? замтай ,УБ хот метротой болох байлаа,харин газар дорхи БАЯЛАГТАЙ байгаа цагт тэр "гадаадын хөрөнгө оруулагч"-гээчид хэзээ ч Монголд орж ирэх болно-үүнд санаа "зовох"-ямарч шаардлагагүй
Хөндлөнгөөс оролцож алтын нь авдаг