sonin.mn

6-р сарын 6-нд болсон Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Украины Гадаад хэргийн дэд сайдын Хятадад айлчилсан болохыг мэдэгджээ.

Тэрээр: " Хятад, Украин хоёр тал Бээжинд хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвшилцөл уулзалт хийж, хоёр орны харилцаа, Украины хямрал зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон. Хятад энхийн хэлэлцээг өөрийн арга хэлбэрээр дэмжиж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө талуудтай хамтран зүтгэнэ" гэсэн байна.


Г.Бямба