
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэе.
“Энэ их мөнгө, гадаад дотоодын нөлөө, хэлхэлдчихсэн хууль хяналтын байгууллага, шүүхийн фракцын систем...”
...Зориг байхгүй. Зоригийн хөшөө л байгаа. Зориг бол Ардчилсан хувьсгалын удирдагч биш. Тухайн үед хааяа архи уудаг байсан энгийн л нэг хүн. Зоригийг хөнөөсөн асуудал бол ахуйн, дээрмийн, золгүй хэрэг байсан. Улс төртэй огт холбоогүй. Зориг Ерөнхий сайд болох гэж байгаагүй.
Гэж ярьж чадаж байгаа хүмүүс “Системийн авлига гэж байхгүй. Хүн битгий ярь” гэдэг. Гэтэл хүн ярихгүйгээр яаж авлигын хэргийг ярих вэ. “Өнгөрснөө яриад байна. Мартчихъя. Ирээдүйг л ярья. Хүний эрх ярья. Гэхдээ Чимгээ, Булган хоёр бол хүн биш.
Энэ хоёрыг бол нийгэм яллаж болно. Энэ хоёрыгоо мартчихаад хүний эрх ярья” гэдэг. Энэ хүмүүс нөлөөллийн ажиллагаа хийж байгаа. “Больчих оо. Эвтэй байя. Гоё найрамдалтай явъя. Энэ том том стратегийн ордууд авчихсан, энэ бүлэглэлтэй эвлэрээд л явчихаач дээ. Тэгээд л мартчихъя л даа. Ярьж яах юм бэ” гэдэг. Яг ингээд 30 жил болчихсон. Тийм учраас л бид хатуу байх ёстой. Тийм учраас энэ тэмцэл хялбар биш. Энэ бас дуусах болоогүй. Энэ их мөнгө, энэ их гадаад дотоодын нөлөө, энэ их хэлхэлдчихсэн хууль хяналтын байгууллага, шүүхийн фракцын систем энэ бүхэн энэ цаг үед бүтэн шийдэгдэх үгүйг мэдэхгүй. Би нэг зүйлийг мэдэж байгаа нь бидний энэ ярьж байгаа зүйл, чуулганд хэлж байгаа үг, улс төрийн байр суурь, энэ бүхэн судлагдахуун болж үлдэнэ.
“Бодсоноо хэлж чадахгүй бол дарангуйлал, мэдсэнээ залгиж өнгөрвөл эс үйлдэл”
...Ардчилсан улс учраас энэ бүхнийг нээлттэй ярьж байгаа юм. Гэхдээ Элбэгдорж тусдаа хүн, Булган тусдаа хүн гэж боддог нийгэм бол ардчилал биш. Ялгаатай байдал болоод байгаа юм. Дотроо бодож байгаа зүйлийг хэлж чадахгүй явна гэдэг бол дарангуйлал шүү дээ. Эсвэл мэдэж байгаа зүйлээ залгиж өнгөрнө гэдэг бол эс үйлдэл шүү дээ. Чимгээ бол иргэн биш. Булган бол иргэн биш. Эмэгтэйчүүдийн баяр энэ хоёрт хамаагүй. Эрх чөлөө гэдэг бол зөвхөн Элбэгдорж л ярьж болдог зүйл. Элбэгдорж хүний эрх зөрчсөн бол энэ зөв зүйл гэдэг нь дүр эсгэсэн ардчилал. Хувь хүнд тохируулж үнэт зүйлээ худалдаад байна гэсэн үг. Нэг л зүйл дээр санаа зовж байна. Тэр юу вэ гэхээр яг сонгуулийн үед нийгэм хуваагдлаасаа болоод бүтэн дүгнэлтээ алдчихдаг. Газар нутгаа хамгаалъя гэдэг хүн газар нутгаа зарсан хүнийг дэмжээд явж байдаг. Гэхдээ өөрөө тэрийг мэддэггүй. Үүндээ дөрвөн жил харамсдаг. Энэ удаа хэдүүлээ тийм байгаад яах юм бэ. Үнэт зүйл, үнэт зүйл дээрээ л үлдэцгээе. Ярьсан ярьсандаа л байцгаая.
“Өөрт чинь карьер, аюулгүй байдал хэрэгтэй, өнгөрснөө битгий дүгнэ гэдэг”
...Булган энэ хэргийг яривал яадаг вэ гэдэг мэдрэмжийг 27 жил авсан. Тухайн үед бидний үеийн л эмэгтэй байсан. Гэр бүлийнх нь хүн, хамтран амьдрагч, хамтран зүтгэгч нь Ерөнхий сайд болох гэж байсан. Гэнэт нэг өдөр энэ бүхэн өөрчлөгдсөн. Ингээд үнэн нөхцөл байдлаас холдуулахын тулд нийгэм бүхэлдээ Булганыг яллах хардалтыг зохион байгуулсан. 27 жил гэрийн хориотой. 27 жил аль нэг улс руу зорчиж чадахгүй. 27 жил нийгмийн харилцаанд орж чадаагүй.
Гадуур гарахаар алуурчин гэж үзээд байдаг. Гэмгүй гэдгийг нь мэдэхийн дээдээр мэдэж байсан. Гэхдээ Булганаас нийгэм энэ хэрэг бодитоор юу болсон бэ гэдгийг асууна гэсэн болгоомжлолоос болоод 27 жил нийгмээр яллуулчихсан. Энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг явах уу. Үгүй.
Тийм учраас би гуравдугаар сарын 8-нд Чимгээ дээр очсон юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр учраас л очсон. Очих үед нийгмийн тэр даралт над руу чиглэж байсан. Гэхдээ зохион байгуулалттай шүү дээ. Яагаад гэхээр энэ нь нэвтрээгүй 20 жил болчихсон сэдэв учраас, хүмүүс ойлгоод хэвшчихсэн ойлголт учраас тэр мөс цөмөрнө гэдэг хялбар биш байсан. Яагаад баярын өдөр Чимгээ дээр очиж байгаа юм бэ. Яагаад Булганы талаар ярьж байгаа юм бэ.
Яагаад Зоригийн асуудлыг тухайн үед аравдугаар ангид байсан байж ярих гээд байгаа юм бэ. Гэдэг асуудлууд болж байсан. Яг гуравдугаар сарын 9-нөөс над дээр нөлөөлөл үүсгэж байсан. “Системийн авлигал буруу зүйл л дээ, сонгуулийн үед яриад яах вэ дээ.
Эд нар бүлэглэлийн нөхдүүд л дээ, сонгууль юм чинь хамт аваад гарчихъя л даа. Битгий ярь аа, ингээд эв нэгдэлтэй явчихъя, Ерөнхий сайд аа. Энэ их хэцүү асуудал шүү. Өөрт чинь карьер хэрэгтэй шүү дээ. Аюулгүй байдал хэрэгтэй шүү дээ. Залуу хүнд урт хугацаа байгаа шүү дээ. Ирээдүйгээ л харъя л даа. Өнгөрснөө битгий дүгнэ л дээ” гэдэг. Тийм учраас энэ том оролцогчидтой, ярвигтай асуудал мөн үү, мөн. Гэхдээ энэ бол 30 жилийн дүгнэлтийн зангилаа мөн үү, мөн.
“Эс үйлдлүүдийн нийлбэр дээр ардчилал байхгүй болдог”
...Зориг яагаад тусдаа нам байгуулах болов оо. Яагаад Улаанбаатар зочид буудалд Зоригийг дэмждэг хүмүүс цуглаж, түүнийг Ерөнхий сайд болгох тохироог хийв ээ. Яагаад тэр өдөр Хүүхдийн ордонд хуралдаан болоод дундаасаа завсарлав аа. Яагаад Энхсайханы Засгийн газар огцорчихсон юм бэ. Яагаад Элбэгдоржийн Засгийн газар гуравхан сарын дараа огцорчихсон юм бэ. Тэр үед Эрдэнэт үйлдвэрт яагаад онцгой дэглэм тогтоосон юм бэ. Энэ бүх зүйл бол улс төрийн нөхцөл байдал буюу шалтгаант холбоо. Тэгэхээр улс төрийн энэ бүх үйл явдлаас холдуулахыг л хүссэн. Тийм учраас энэ зүйлийг бид түүхээс арчиж хаяж болохгүй. Зоригийн хөшөөг шилжүүлэх гэж байгаа нь зүгээр барилга барих гэж байгаа асуудал гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Энэ бол Зоригийг түүхээс арчих гэж байгаа юм. Шалтгаан нь энэ хэргийг мартуулах гэсэн үйлдэл. Тийм учраас л үүн дээр хатуугийн хатуу зогсох ёстой. Ардчилсан нийгэм, парламентын ардчилал байгаа учраас зогсох ёстой. Харин бид зогсохгүй бол яваандаа энэ бүгд байхгүй болно. Эс үйлдлүүдийн нийлбэр дээр ардчилал байхгүй болдог. Хоёр дахь Булганыг, хоёр дахь Чимгээг бий болгох боломжийг бид эс үйлдлээсээ болж зөвшөөрч байна гэсэн үг.
“Үүнийг л хонгил, бүлэглэл, системийн авлигал гээд байгаа юм”
...Системийн авлигал байгаа юу, үгүй юу. Манай Элбэгдорж Ерөнхийлөгч байхгүй гэсэн байна лээ. Би маш энгийн хариулъя. Элбэгдорж бол системийн авлигыг угсрагч мөн. Системийн авлигал гэж тухайн хүн өөрийнхөө томилсон хууль хяналтын байгууллага, өөрийнхөө томилсон шүүгч нартай улс төрийн эрх мэдлээр дамжуулж хэсэг бүлэг хүнд давуу байдал олгохыг нэрлэнэ. Би хоёрхон кэйс ярья.
Элбэгдорж гэдэг хүн хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болохын тулд хэд хэдэн зүйлийг хийсэн. Нэгдүгээрт мань хүн Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсээс асар их хэмжээний санхүүжилтийг босгож, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг та хэдэд өгнө, дунд нь би хувь авна” гэдэг тохироог хийсэн.
Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банкнаас дамжуулаад, энэ төрийн системд чиглэл өгөөд, ингээд эхлээд Ерөнхийлөгч болсон. Тэр зүйл дээр хандив буюу авлигал авсан, хууль бусаар. Хуулиараа бол их хэмжээний мөнгөн дүн байхгүй шүү дээ. Тэрнийхээ төлөө шүүгч нарыг томилж өгсөн. Шүүх засаглалыг худалдчихсан. Шүүх засаглал гэдэг бол том ойлголт. Шударга шүүгч зөндөө байгаа. Энэ дунд мерит зарчмаар биш томилсон шүүгч нарыг одоо хүртэл шингээж байгаа. Энийг л хонгил гэж яриад байгаа шүү дээ. Энэ бодитой. Нэртэй, устай нь яриад байна шүү дээ. Энэ Зоригийн хэрэг, 49 дээр байгаа шүүгч нар бүгд адилхан. Нэг л шүүгч нар. Ерөөсөө арван тав, зургаахан хүн байгаа. Одоо ч ажлаа хийж байгаа. Шүүх засаглалынхан үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хэн хэн юу хийсэн бэ, хэн хэн юу юу хийгээд байгаа вэ гэдгийг.
Гэхдээ тэд нар өөрсдийгөө хамгаалах хэмжээний хамтын нууцтай байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл эрх ашиг зөрчигдөх хэмжээний ийм том систем бие биеэ хамгаалж байна гэсэн үг. Үүнийг бүлэглэл гэж байгаа юм.
Үүнийг системийн авлигал гэж байгаа юм. Хоёр дахь нь Цагаан суваргатай холбоотой асуудал 2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн баригдсан. Алтанхуягийн Засгийн газраас гэсэн үг шүү дээ. Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийг тогтоох тухай гэж их гоё нэртэй. “34 хувийг авна” гэж өргөн барьсан. Энэ үед Ерөнхийлөгч Элбэгдорж эхнийхээ сонгуульд МАК компаниас хандив авчихсан байсан. “Цагаан суваргыг өгнө” гээд тохирчихсон байсан үйл явц энд биеллээ олж байна гэсэн үг. Нөгөө системийн авлигал гэдэг энэ. Үүнийг мэддэг хүмүүс байдаг юм. Гэхдээ ярихгүй байгаа. МАК-ийнхан өөрсдөө мэдэж байгаа. Элбэгдорж Ерөнхийлөгч бүр сайн мэдэж байгаа. Тухайн үед Эрдэнэтийн 49-тэй холбоотой асуудлууд болж байхад надад үүнийг З.Энхболд дарга ярьж байсан. “Их хэмжээний дүн МАК компаниас аваад Элбэгдоржид сонгуульд нь хандивлаж байсан. Ийм хандивыг бол мэднэ. Алтанхуяг бид хоёрыг Элбэгдорж шахаад байсан юм” гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл “Их хурлаар оруулаад 34 хувийг байхгүй болгох асуудлыг Элбэгдорж шахаад, байнга утасдаад байсан юм аа. Үүнийг Алтанхуяг дарга ч мэднэ. Би ч мэднэ” гэж хэлж байсан. Тэгэхээр одоо би З.Энхболд даргыг, Алтанхуяг даргыг ч гэсэн, зөндөө л олон зүйлүүд ярилаа, самбар тавьж байгаад чиг л ярилаа, болохгүй байна гэж ярилаа. Одоо энэ бол факт. Үнэхээр л үзэл санаандаа үнэнч бол, ярьж байгаа зүйл, үйлдэл хоёр нь нэг бол одоо ярих цаг нь мөн байхгүй юу.
“Цагаан суваргыг авсан нь төрийн эрхийг хууль бусаар авах маш том асуудал, дахиж давтагдаж магадгүй”
Зарим хүний хувьд Цагаан суварга хог шороо байж магадгүй. Тэгтлээ их байгалийн баялгаар баяжчихсан байж магадгүй. Хамгийн аюултай нь шүүх ёстой шүүхийг нь, мөрдөх ёстой хууль хяналтын байгууллагуудыг нь авлигал дотроо орооцолдуулчихсан. Их хурал, Цэцтэйгээ орчихсон. Энийг л системийн авлигал гээд байгаа юм.
Цагаан суварга бол системийн авлигаар хийгдсэн 49-тэй яг адилхан төрийн мөнгөөр хувьдаа авсан ийм л зүйл. Тэгэхээр өнөөдөр албан бус хэлцлүүд хуулиараа хүчин төгөлдөр.
Хэрвээ энэ дээр нэг төгрөгийн л авлигал өгсөн авсан нь үнэн бол энэ хүчин төгөлдөр хэлцэл биш. Нөгөө талаараа Цагаан суварга бол хог шороо ерөөсөө биш. Цагаан суварга бол Монгол Улсын стратегийн орд. Яг Эрдэнэттэй адилхан. Яг Оюу толгойтой адилхан. Яг Таван толгойтой адилхан стратегийн орд. Тийм учраас Цагаан суварга бол зөвхөн нэг гэр бүлд зарцуулагдах биш Монголын ард түмний сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой зэсийн орд. Дээрээс нь МАК компани ийм дүнг өгөөд стратегийн орд авчихлаа. Энэ бол “төрийн эрхийг хууль бусаар авах” маш том хэмжээний асуудал. Дахиж энэ давтагдаж магадгүй гэсэн үг. Гаднын компаниуд дээр, дотоодын хууль хяналтын байгууллага дамнасан бүлэглэл дээр энэ системийн авлигал давтагдаж магадгүй. Тийм учраас үүн дээр бид нар дүгнэлт хийх л учиртай. Энэ агуулгаараа Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсан нь ач холбогдолтой.
Үргэлжлэл бий...
З.БОЛД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл47
Said min uragshaa. Olon saihan zuils heljee
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг утгагүй, логикгүй юм ярьжээ!! Элбэгдорж муу хүн үү гэвэл мөн! Гэхдээ эх орныхоо хөгжлийн том төслүүдийг ил цагаан гацааж хорлосон Х.Баттулгыг Оюун-Эрдэнэ яагаад огт ярихгүй байна вэ??!! Гэтэл зөвхөн Элбэгдоржийг л муулаад байхаар Оюун-Эрдэнэд итгэх итгэл төрөхгүй байна!!!
66.181.160.16 chi debil unshaad ch oilgohgui tarhigui joomoo uheechee lalar minee
Сайхан шаанаа энэ данх
Данх нь зөв ярьсан л бна даа
Балай шахуу юм даа
danh bol hog mia gar, gehdee nomgui hulgaichaaas suwargaaa shuud utsaaaj awaaaa deeremdeed awsan ch sn
Троллууд юу ч ойлгохгүй. Мөнгөний төлөө үхэгсэд.
Данхын толгойд хүрэхгүй жижиг толгойнууд юу ч ойлгохгүй
ЕС өөрөө ингэж хов яриад хэрэггүй, хуулийн байгууллагаар шалгуулаад, үнэн худлы нь тог тоолгоод, хуулийнхнаар нь яриулах нь зав !!!
Шалгадаг хуулийн байгууллага нь өөрөө авилгал болчоод байна гээдаагаам бишүү, эргүү дагзаа
Сэгнүүдийг яалтай билээ
энэ бол хов биш харин ард түмэн мэдэх эрхтэй гэдгийн илэрхийлэл. РMыг ард түмний 99% дэмждэг
Энэ нөхөр сонгуульд ялагдвал гадаад гараад зугтах байх эрх мэдэлийг хүссэн хүнд нь битгий өг гэдэг
chi uuruu tegeh baih daa lalaraa
Монгол хүн юу гэж зугтах билээ
Баттулга , Алтанхуяг , Оюун-Эрдэнэ нар Элбэгдоржийн маш ноцтой хэргүүдийг хэлээд байхад Хүрэлсүх яагаад ярьдаггүй юм бол? Эсвэл Элбэгдорж нь Хүрэлсүхийн тархинд үнэгүйгээр түрээслээд суучихсан юм уу? Тийм биш бол Элбэгдоржийн хонгилын шүүгчдийг халж солих эрх ерөнхийлөгчид байдаг биз дээ.
Хүрэлсүх гуай ч өөрөө бас л но-той хүн шүү дээ.... Харин яаж яваад ерөнхийлөгч болчихдог нь л сонин бна. Олигтойхон ч дуугарч чадахгүй... гөлөгнөөд л байх шиг...
Нэг л зүйл ойлгомжгүй , бусад нь үнэн байж магадгүй , үнэн гэдэг нь нутлагдаж ч магадгүй . ... гүйцэтгэх үед Булган , Батүүлийн ЦАГААН МАЛГАЙ хоёр хамт байсан - хараад л зогсож \ яаж ч юм мэдэхгүй \ байсан ... тэгээд Булганыг утсаар 00 - д нь уячихсан , дараагийнх нь Батүүл - биднийг Батаа \ ч билүү \ гэдэг гэсэн гэдэг биш билүү , энэ үнэн бол КЕЙС гэдэг чинь биш үү ... Булган " сайхан " даналзаж байна , энэ КЕЙС - г нь ярьж даналзуулахгүй юм уу , эсвэл " эс үйлдэл " гээд " өнгөрснөө мартацгаах " уу ...
Овоо тэнэг гаруу
Хов биш, бодлого яриач чи .Үр дүн хаана бна.
Оюун-Эрдэнэииг хоёр гараа өргөөд ч болсон дэмжинээ! Авлигчид хулгайч лалрууд сөнөтүгэй!
Тэнэг мөнгөний троллууд сөнөх өдөр удахгүй ирнэ.Оюун-Эрдэнэ ялна.
Зориг, Зориг л гэнэ. Нэг архичин, тамхичин, хүүхэн эргүүлсэн тэнэг амьтан байсан шүү дээ, Тэр Булган чинь С.Эрдэнийн эхнэр байж үзсэн, сүүлд Э.Бат-ҮҮлийн нууц амраг байсан шүү дээ, та минь ээ
Эрдэнийн эхнэр чинь Оюунчимэг бил үү цэцэг нь бсан байх шүү.
Зоригийн аллагад цагдаагийн дарга мөрөн бас түүнийг удирдаж байсан махн ын дээд удирдлагууд ямар нэг байдлаар оролцсон байх. Тиим биш байсан бол мөрөн энэ олон жил дуугай суухгүй. Энэ хэрэг ч энэ олон жил сунжрахгүй. Оюунэрдэнэ энэ асуудлыг нэг тийш нь шийдэхгүйгээр цааш явах нь хэцүү гэдэгийг ойлгосон нь яамай даа
Зориг чам шиг мангөний тэнэг тролл жинхэнэ эх оронч хүн байсан. Малаа
Үнэн.Үхчихээд 30 гаруй Монголыг хэлмэгдүүлсэн,ордны цонхоор ч шээж байсан орос Зориг яг үнэндээ юу ч хийгээгүй. Харин аман дээрээ бол Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлж шоудсан.Ренчин Бямбаев ч цагтаа бас аман дээрээ Аялгуу сайхан Монгол хэл гэж шоудчихаад ачир дээрээ гэртээ зөвхөн Оросоор л ярьдаг байсан.
ах баатар эхнэрийн найз охин Анужин хамт дэвшинэ гээдг бол дормжлол шүү Экс ч бай. ах нян ах баатар та 3 одоо больё
Залхтал нэг юмаа донгодох юмаа.
Ene hun ajlaa saihan hiij bnaa.Amjilt
Энэ хүн Монгол улсын ерөнхий сайд биш ерөнхий прокурор байвал нэн тохирох хүн бна.
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг утгагүй, логикгүй юм ярьжээ!! Элбэгдорж муу хүн үү гэвэл мөн! Гэхдээ эх орныхоо хөгжлийн том төслүүдийг ил цагаан гацааж хорлосон Х.Баттулгыг Оюун-Эрдэнэ яагаад огт ярихгүй байна вэ??!! Гэтэл зөвхөн Элбэгдоржийг л муулаад байхаар Оюун-Эрдэнэд итгэх итгэл төрөхгүй байна!!!
ЕС-ын ярьж байгаа зүйл ерөөсөө хов биш. Монгол улс системийн авилгалд яаж идэгдсэнийг яг цаг хугацаа нь болоод ярьж байна. ЕС сонгууль болохоор энэ тухай яриагүй , өнгөц дүгнэлт хийгээгүй бодит байдалыг бүр ул суурьтай харж судалж дүгнэж батлагдсаны үндсэн дээр цаг нь болоод ард түмэндээ бүгдийг ярьж байна. Монголын ард түмэн 30 жилийн завхрал, авилгал, хулгай луйвар яаж явагдаж төрд ойр байсан хэдэн хүмүүс яаж баяжиж хөлжиж ард иргэд яаж ядуурсаныг бид одоо л ойлгож авлаа. Ард түмэн арчаагүйдээ ядуураагүй юм байна.
Хов ярих чиний үүрэг уишшүү дээ ! Хуулиар шалгуулаад хуулльчдаар яриулаач,хө !
энэнийг хов гэдэггүй юм аа ул долоогчоо.
ugtaa bol 2 etgeediin hamaaraltai zuils daan ch 1 n altan burhan met , ahtaigaa niilj hamgaalaad bn bus uu ?
ugtaa bol 2 etgeediin hamaaraltai zuils daan ch 1 n altan burhan met , ahtaigaa niilj hamgaalaad bn bus uu ?
Энэ хүний энэ яриад байгаа бүхэн бол зөв.Улсын нууц, нууцад хамаарна, ерөнхий сайд хүн хов маягийн юм ярьж байна, бодлого ярь гэж үе үеийн дарга нарыг мундаг лаг хүн болгох гэж баг, цаасан малгай өмсгөж байгаад САЙД гэсэн нэрнээс цаашгүй болгосоор 30 жил болсон.ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ДООРООС ЭХЛЭЭД ДЭЭД ШАТАНАД ХҮРТЭЛ ХОВ, БОЛОН ФРАКЦЫН ЭРХ АШГИЙН ЯРИА БАЙНГА Л ЯРЬДАГ.ЖИНХЭНЭ ХОВ ЖИВ ХОР НАЙРУУЛЖ ЯРЬДАГ ХҮМҮҮС ЧИНЬ ЭНЭ ТӨРД АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС. ОДОО ЯГ БИДНИЙ БАЙГАА БАЙДАЛ УЛС ОРНЫ БАЙГАА БАЙДАЛ ЭНЭ НЭГ ХОВ ЖИВ МЭДСЭН Ч ХЭЛДЭГГҮЙ ҮГЭЭ ЗАЛГИЖ БАЙГАА БАЙДАЛ БОЛ ХАМГИЙН БУРУУ. ХЭН НЭГЭН САЙД ДАРГА НАРЫН ХАМААРАЛ БҮХИЙ ЭХНЭР НӨХӨР ХҮҮХДИЙН КОМПАНИД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ “Бодсоноо хэлж чадахгүй дарангуйлагдаж, мэдсэнээ залгиж өнгөрч эс үйлдэл” хийж ирсээр байгаа л хүмүүс.ЯАГААД ГЭВЭЛ ХЭН НЭГЭН ЭРХ МЭДЭЛТЭН ТЭР КОМПАНИЙ ЭЗЭН ХАМААРАЛ БҮХИЙ НӨХӨР Л БАЙДАГ. ҮГ ХЭЛЭХ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХЭД ЭЗНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХ УЧРААС ИЙМ НӨХЦӨЛД ОРТЛОО БИД СИСТЕМЧЛЭГДСЭН УЛС БОЛСОН.ХЭЛЭХ ҮГЭЭ САЙН ХЭЛ..
Системийн авлигал гэхээр хэн нэгнийг яриад шаагаад. Системийн авлигал бол намаар дамжиж, улс даяар хэрсэн нам, бизнес холилдсон авлигалын тогтолцоо. Энэ сисиемийн автор нь МАН, туслах нь АН. Сонгуульд зарцуулж байгаа энэ их мөнгийг буцаагаад тендер, төрийн алба, төрийн өмчийг шамшигдуулж, хулгайлж л олно. Үүнийг МАНгас нам гаргууд хийдэг.
Маш чухал хоер санааг нь онцолмоор судлагдахууниболж улдэнэ шэж унэн Энэ сонгуулиар нам нь ялж дахин ес болсон ч угуй ч шударга есны толоо авилгыниэсрэг гажуудсан ардчиллыг засахын толоо тууний эхлуулмэн ажлыг ургэжлуулэхээс оор аргагуй болсоон Олон тумний хулээлт ууссэн Хоертдахь нь 30 жилийн дугнэлтийн зангилаа гэж их унэн Элбэгдоржийн дарангуйллал яаж тогтсон байсан бэ гэвэл Яг л Сталины дарангуйлал шиг Нам дотрох орсолдогчдоо уе шаттайгаар зайлуулах замаар тогтсон юм Ер нь улс торийн намууд хооронд болон нам дотрох засгийн эрхийн толоо тэмцэл хучиирхийлэл дарангуйлал хэлмэгдуул Дт болдогийг бух улсын туухтхаруулдаг Нам дотрох эруул. Саруул уур аамьсгал нийгмийг цэв Ршуулнэ
ene hyn8zil ui hiib,uich hiihgyi hysehgyi bn,hamag erh medelni baihad ongorson umaa jariad.ooroo jagaad oorchlohgyi baigAA um,husehgyi ucraas,8zild abilgal ihseed uls ornoo tonood duusla,hudal jariad suudag
Zorigiin Tur, Nam, Huviin erh ashig gedgiig, Bie zas, Geree zas, Turuu zas bolgociin shu!
90 оноос хойш УЛС ТӨРД байсан бизнес эрхэмүүдийн үр хүүхдүүд төрийн мөнгөөр гадаад дотоодод сурч бэлэн юман дээр пээдийж ирцгээсэн.Эдгээр бэлдсэн өв залгамжлагч нар ОДООГИЙН УЛС ТӨРД орж ирэ өв хөрөнгө эрх мэдлээ хэмжээгүй ихээр эзэгнэж яг л ЭЦЭГ ЭХ шигээ бүх юманд гар дүрж өөрийн үе, өөрийнхөө дараах үедээ тансаглаж амьдрахаар шунаж ирсэн системд АРД ТҮМЭН ЦЭГ ТАВЬЖ ЭХЭЛСЭН ОДОО ЦЭГИЙН АРААС ШИНЭ МӨР ШИНЭ ҮЕ, ШИНЭ ЗӨВ СИСТЕМ ЯВАХ УЧИРТАЙ.ЭНЭ СОНГУУЛЬД ДАХИН АРДЫН НАМАА СОНГОХ НЬ ЗӨВ.ҮЕ ДАМЖСАН ОЛИГАРХЫН СИСТЕМ ҮГҮЙ БОЛОХ УЧИРТАЙ ШҮҮ.
Ардчилсан нам нүхэн жорлон дээр шүршүүр барина гэж амладаг болжмор толгойтой юм биш үү?
Оюунэрдэнэ ард түмний төлөө маш зоригтой ажиллаж авилга хээл хахуул,бузар бүхнийг ил гаргалаа.одоо үргэлжлүүлж ажиллуулж энэ ажлын үр дүнг ард түмэнд хүртээх л үлдэж ба.Тэтгэвэр,цалин,ногдол ашиг,хувьцаа хүртээж нэмэгдүүллээ.энэ бол эхлэл.үүнээс илүүг хүртээхээр зорьж ба.
Нэг мафи , бүлэглэл байна гээд хэн , ямар хүмүүс байгааг нь ч тодорхойлж чадахгүй учир битүүлэг олон жил болсон. Эх оронч хүмүүс янз бүрийн шалтгаар амь насаа алдсан. Орон шоронд орж тарчилсан. Оюун Эрдэнэ гарч ирээд бүгдийг илрүүлж тодорхой болгосон. Бүлэглэлийн толгойлогч болоод хэн хэн энэ бүлэглэлийг бүрдүүлээд байгааг нэр устай нь, зүс царайтай нь , шүүхтэй нь илчлээд өгсөн. Сахал Эрдэнэбтлэг гэж нууц ноёнтныг амьдаар нь харуулсан. Зөвхөн үүний төлөө Оюун Эрдэнийг сонгоход хангалттай. Одоо энэ системтйн бүлэглэлтэй тэмцэх 3 дахь хувьсгалыг хийх цаг болжээ. Үүнийг ОюунЭрдэнэ тэргүүтэй МАН хийж чадна. Тэд эхлүүлсэн, дуусгах хэрэгтэй. Бусад нь гүйх нохойнд гүйхгүй нохой саад болно гэгч болж байна шүү. Тэд туршлага дутна.