
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн төлөөлөлд өнөөдөр (2024) Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж, амжилт хүслээ. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нам, эвслийнх төлөөлөл болон бие даагчид, тэднийг төлөөлөх хүн гардаж авсан юм.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1336 нэр дэвшигч оролцож байна.
Нэр дэвшигчийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар өнөөдрөөс Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна.
Сэтгэгдэл3
Хэрвээ энэ дээр нэг төгрөгийн л авлигал өгсөн авсан нь үнэн бол энэ хүчин төгөлдөр хэлцэл биш. Нөгөө талаараа Цагаан суварга бол хог шороо ерөөсөө биш. Цагаан суварга бол Монгол Улсын стратегийн орд. Яг Эрдэнэттэй адилхан. Яг Оюу толгойтой адилхан. Яг Таван толгойтой адилхан стратегийн орд. Тийм учраас Цагаан суварга бол зөвхөн нэг гэр бүлд зарцуулагдах биш Монголын ард түмний сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой зэсийн орд. Дээрээс нь МАК компани ийм дүнг өгөөд стратегийн орд авчихлаа. Энэ бол “төрийн эрхийг хууль бусаар авах” маш том хэмжээний асуудал. Дахиж энэ давтагдаж магадгүй гэсэн үг. Гаднын компаниуд дээр, дотоодын хууль хяналтын байгууллага дамнасан бүлэглэл дээр энэ системийн авлигал давтагдаж магадгүй. Тийм учраас үүн дээр бид нар дүгнэлт хийх л учиртай. Энэ агуулгаараа Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсан нь ач холбогдолтой.
Хамгийн чухал амин асуудал бол хулгайч авилгачдаас салах явдал мөн.
юуны түрүүнд ан-гээчийг нам дарна , ингэснээр бусад намууд хараг , эд новшнууд шиг болвол ямар хувь заяа хүлээж байгааг мэдэцгээг