
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт сонгуулийн 13 тойргийн 78 мандат, намын жагсаалтын 48 мандат, нийт 126 мандатын төлөө 22 улс төрийн нам, эвслээс 1336 нэр дэвшигч улс орон даяар өрсөлдөж байна. Ардчилсан намаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох намын жагсаалтын 48 нэр дэвшигч, олныг төлөөлөх аргаар сонгогдох тойргийн 78 нэр дэвшигчиддээ улс орныхоо өнцөг булан бүрд ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, хамгаалагч нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс амжилт, ялалтыг хүсэн ерөөе. Улс төрийн нам, эвслүүд бодлогоор мэтгэлцэж, шударгаар өрсөлдсөн, иргэд, сонгогч та бүхэн эргэцүүлэн тунгаасан сонгууль болох болтугай.
Та бүхний сонголт оновчтой, шийдэл мэргэн байг!
Ардчилсан_нам
УИХ-ын_сонгууль_2024
Сэтгэгдэл3
Эвтэй байгаарай. Амжилт хүсье. Олонх болж ялчхаад санаагийчинь биелүүлнэ гээд Жэнкоогоосоо гуйгаад эвтэй байж үзээрэй. Тэгэхгүй бол наад Жэнко бэрд чинь аль эрт хагалан бутаргаж ялагдуулахаар төлөвлөгөөгөө гаргаад эхэлчихсэн байна лээ. дахин хэлье эвтэй байвал амжилт гарах магадлал 50:50 байна шүү.
Чингэлтэй Сүхбаатар дүүргийн АН-аас нэр дэвшигчидийг олж мэдлээ. Ёстой нүдээ олжээ. Бусад намын нэр дэвшигчид нь бол зүгээр л үзэгдлүүд. Төрийн сүлд ивээх болтугай.
сүхбаатар дүүрэг дээр ардчилсан нам хоёр удаа ажиллаад сөнөөчихлээ ард түмэн гуравдахиа сөнөөлгөхийг хсэхгүй байна бүх байрыг нүхэлж хулгана жоом бясааны нүх болгож халдаггүй байр усгүй хонгил болгосон сб дүүргийн БОЛОРМАА авгай хүүхдийн тоглоомын газрууд архи тамхины газар болсон ногоон зүлэг сандал биш чулуун хороо мөргөж хл гараа хүүхэд гэмтээдэг