
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй буюу 1998 онд нийгмийг шинэчлэн байгуулахад гар бие оролцохоор үүсгэн байгуулагдсан “ЭХ ОРОН НАМ” нь 26 жилийн түүхтэй билээ. 2024 оны Монгол Улсын УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдана. Иймд нэг намд илт давуу эрх мэдлийг олгохоос сэргийлж, иргэдийн дуу хоолойг төлөөлөхүйц олон намын оролцоотой парламентыг цогцлоох нь нэн чухал.
“ЭХ ОРОН НАМ”-ын хувьд улс үндэстний аюулгүй байдал, иргэнийхээ эрхийг бүх түвшинд чандлан хамгаалж, уламжлал хийгээд орчин цагийн соёл иргэншлийг дээдлэгч хууль эрх зүйт төр, хүн ба байгальд ээлтэй нийгмийн тогтолцоог бий болгохын төлөө ажиллахаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд залуу боловсон хүчин, сэхээтнүүд, хөдөлмөрч мэргэжилтнүүдийн төлөөллөө нэр дэвшүүлж байна.
Бидний зорилт:
- Үндэсний итгэлийг сэргээх: Үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хүний хөгжлийг дээдлэн ард түмнийхээ өөртөө итгэх итгэлийг сэргээх.
- Тогтвортой хөгжил ба ногоон санаачилга: Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлээс үүдэлтэй бохирдолтой тэмцэхийн төлөө бид бүх салбарт тогтвортой практикийг нэгтгэх.
- Хөдөө аж ахуй-үйлдвэрийн инновацийн харилцаа: Бид үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшил, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уламжлалт арга барилыг уялдуулах замаар чинээлэг амьдрах нөхцөлийг хангах.
- Олон намын оролцоот парламент: Төрийн тогтолцоог боловсронгуй болгож, авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг, нам дамжсан бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоох, зөвхөн олон нийтийн ашиг сонирхолд тулгуурлан шийдвэр гаргах чадвартай бие даасан дуу хоолой байх.
- Амьдралын чанар: Гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, боловсролыг дээшлүүлэх, сургууль, цэцэрлэгийн хомсдолыг арилгах, амьдралын чанарыг бүхэлд нь сайжруулахад анхаарч ажиллана. Бид бохирдолтой тэмцэж, нийт иргэдээ агаар, ус, хөрсний цэвэр ариун байлгахын төлөө ажиллах.
Эх орноо Монголчууд хөгжүүлнэ!
ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА – ЭГЭЛ ХӨДӨЛМӨРЧДИЙН БОДЛОГО ТОДОРХОЙЛОХ ЦАГ ИРЛЭЭ!
ЭХ ОРОН НАМААС МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД
1 ДҮГЭЭР ТОЙРОГ
- Ням-Очирын НАСАНБААТАР
- Даваабаярын НЯМБАЯР
2 ДУГААР ТОЙРОГ
- Жамсранжавын МӨНХБАЯР
- Наранбаатарын ЧОЙЖИЛДАГВА
4 ДҮГЭЭР ТОЙРОГ
- Төмөр-Очирын ГАНБАТ
- Чимиддоржийн ЧИМИД-ОЧИР
- Бадарчийн ЭРДЭНЭБАТ
5 ДУГААР ТОЙРОГ
- Баянмөнхийн БАЛЖИННЯМ
- Сүхбаатарын БАТБАЯР
- Дэмбэрэлийн БАЯРАА
- Чойжингийн ГАНЧИМЭГ
- Алтанхуягийн МӨНГӨНШАГАЙ
8 ДУГААР ТОЙРОГ
- Сүхбаатарын БАТБОЛД
- Дэндэвийн САНДАГСҮРЭН
- Шарав-Осорын ХАНДСҮРЭН
9 ДҮГЭЭР ТОЙРОГ
- Доржийн БАЙГАЛМАА
- Содномпилийн НИНЖ
- Гантөмөрийн ТУУЛ
10 ДУГААР ТОЙРОГ
- Болдоогийн БАТНАСАН
- Доржийн СОЁЛМАА
- Төрбатын ТЭНҮҮН
- Базарвааны УРАНБИЛЭГ
- Төмөрхуягийн ХАНДМАА
11 ДҮГЭЭР ТОЙРОГ
- Шарав-Осорын ГАНТӨГС
- Бадарчийн ЕРӨӨЛТ
- Төмөр-Очирын МЯГМАРДОРЖ
- Насбатын СУГАРСҮРЭН
- Батсуурийн ЭНХ-АМГАЛАН
12 ДУГААР ТОЙРОГ
- Ганболдын АРИУНТУЯА
- Сүхбаатарын БҮРЭНЦОГТ
- Цагааны ЧИНБАТ
ЖАГСААЛТААР НЭР ДЭВШИГЧ
- Ичинхорлоогийн ЭРДЭНЭБААТАР
- Бат-Эрдэнийн АМАРЖАРГАЛ
- Цагааны НАРМАНДАХ
- Чинбатын ЦЭРЭНХАНД
Сэтгэгдэл13
угсармал байшин үйлдвэрлэхийг буцааж өгөө давхар болохгүй бол дан байшин угсарч амьдармаар байна луйварчаан
Намын дарга нь луйварчин болохоор гишүүд нь ямар олигтой юмнууд байв гэж дээ.
Хайран мөнгөө дэмий үрвээ залуучуудаа. Эрдэнэбат гуай ч өрнөөсөө хасаж байсан нь дээрдээ.
Хайран мөнгөө дэмий үрвээ залуучуудаа. Эрдэнэбат гуай ч өрнөөсөө хасаж байсан нь дээрдээ.
Өө бүтэхгүй,өмхий Эрдэнэбат бас айн , Монголын алтыг цусалчихаад тэнэгээсээ шуналаас болж модоо барьчихаад бас Төрлүү санаархдаг , мөрөөрөө мод тариад жоохон ч гэсэн буян хий эргүү тэнэг хогоо
ХӨӨРХИЙ ХАЙРАН Ч ЦАГ
Энэ чинь эрэлд ажилдаг инжeнeр,жолооч,цэвэрлэгч ажилчид байна ш дэ.балжинням,мөнгөн шагай гээд баахан хулхинууд хаха
УЛСЫН МӨНГӨ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ӨДИЙ ТӨДИЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ЦУСАЛСАН ЭНЭ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ЭРДЭНЭБАТЫГ ДАГАЖ НАВСАГАНАДАГ АМЬТАН БАС БАЙДАГАА ХА ХА. ХУЛГАЙЧ ЧИ УЛСЫН МӨНГӨ ТӨЛ, БУСДЫН БОЛОМЖ ХУЛГАЙЛАГЧ ЛУЙВАРЧИН, АХ ДҮҮС ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДЭЭРЭЭ ТАМД УНАНДАА ЧИНҮГЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ
Hog
МАН шилдэг дархлагдсан хулгайч луйварчин алуурчид дээрэмчдээ дэвшүүлж байхад энэ хулгайч яагаад болохгүй гэж..
Өвөрмөц хүмүүс байна уу
Битгий инээд хүргээд байгаарай ! Эрэлийн луйварчинд монголын ямар ч муур нохой хүртэл санал өгөхгүй !
Эрэлийн Эрдэнэбат мөнгөгүй болчихжээ. Аан тийм Сеүл-ийн казинод мөнгөө алдчихсан гэлүү