sonin.mn

Улс орон даяар байгуулагдсан төрийн үйлчилгээний хурдан цэгүүд иргэдийн ажил, гэр хаанаас ч ойрхон очиж үйлчилж байна. Хамгийн сайн үйлчилгээ бол хамгийн ойрхон үйлчилгээ. Заавал хотын төв рүү цаг, мөнгөө үрэн явахгүйгээр, нэг дороос төрийн 471 үйлчилгээг ХУРДАН цэгээс авдаг болсон.


Их дэлгүүр, зах, их дээд сургуулиуд, энд тэндгүй байрласан 500 гаруй киоск  хурд нэмэн үйлчилж байна. Чингэлтэй дүүргийн бүх хороонд Хурдан цэгийн үйлчилгээ нэвтэрсэн. 


Мөн камержуулалтын асуудлыг бүрэн шийдэж, иргэнээ хамгаалдаг, гэмт хэргийг илрүүлэлт сайтай дүүрэг болсон. Цаашид дүүрэгт тулгамдаж буй асуудлуудыг иргэндээ ээлтэй, илүү ухаалаг байдлаар, ИЛҮҮ ХУРДАН ШИЙДЭХ төлөвлөгөөг нэр дэвшигчид иргэддээ танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авч, асуултад хариуллаа.