
ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 19 /AFP/. Улиран сонгогдохын төлөөх оролдлогоо зогсоох хэрэгтэй гэсэн учир шалтгаан, үндэслэлийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сүүлийн өдрүүдэд илүү анхааран сонсох болсон гэж хэвлэлүүдэд бичиж байна. Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси саяхан Ардчилсан намынханд хандан хэлэхдээ, Ж.Байден удахгүй өрсөлдөөнийг орхиж магадгүй гэжээ.
Ж.Байден ирэх 11 дүгээр сарын 5-нд болох сонгуульд ялж чадахгүй байж магадгүй тул өрсөлдөөнөөс гарах нь зүйтэй гэсэн санааг хүлээн зөвшөөрч эхэлсэн гэж “Нью-Йорк Таймс” сонинд бичсэн байна.
Лхагва гарагт Ж.Байдены “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан нь түүнийг Невада мужид хийх кампанит ажлаа богиносгож, Делавэрт хэд хоног тусгаарлагдахад хүргээд байгаа юм. Б.Обама тэргүүтэй хүмүүс түүнийг 2024 оны сонгуульд ялж чадахгүй байж магадгүйд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн тул Ж.Байден өрсөлдөөнийг орхиход ойрхон байна гэж хэвлэлүүд мэдээлэх болжээ. Өдгөө 81 настай тэрбээр халдварын улмаас далайн эрэг дээрх байшиндаа тусгаарлагдаж байгаа юм.
“Нью-Йорк Таймс” сонинд Ж.Байдены ойрын хэд хэдэн хүнийг эш татан бичсэнээр, Ж.Байден Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампад ялагдаж магадгүй байгаа тул өрсөлдөөнийг орхих нь зүйтэй гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Ж.Байден удахгүй дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг өөрийнх нь оронд Ардчилсан намын нэр дэвшигчээр сонгохыг дэмжвэл гайхах зүйлгүй гэж эх сурвалж ярьсан байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч асан Б.Обама намынхаа хамтран зүтгэгчдэд хандан “Ж.Байден нэр дэвших боломжтой эсэхээ нухацтай бодох хэрэгтэй” гэж хэлсэн талаар “Вашингтон Пост” сонин мэдээлжээ. Харин Обамагийн ажлын албанаас энэ талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Д.Трамптай телевизээр мэтгэлцэхдээ тааруухан байснаас хойш Ж.Байден нэр дэвших нь зүйтэй эсэх тухай асуудал үүсжээ. Гэхдээ түүний кампанит ажлыг зохион байгуулагчид дээрх мэдээллүүдийг няцаасаар байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Жо өвгөн өөрийн орлогч Харрис бүсгүйг дэвшүүлэх хэрэгтэй !
Энэтхэгчүүд сүрхий юм. Сатана язгууртай,садист англиудын ерөнхий сайдаар энэтхэг хүн ажиллалаа. Одоо сатана америкийн ерөнхийлөгчид энэтхэг хүн нэр дэвших бололтой. Магтахаас өөр арга алга.
Жо өвгөн ажлаа өгөнгүүтээ л үл үзэгдэгчидтэй харилцдаг авьяасаа ашиглан үзмэрч хийхэд ашигтай ажиллана даа. Гэхдэ үнэхээр бусдад харагдахгүй, зөвхөн өөрт нь харагддаг сүнснүүдийн гарыг атгаад байсан уу, худлаа жүжиглэж байсан уу гэдэг их чухал. Америкчууд оросын үзмэрчдээс сонговол байденаас илүү авьяастнууд олдоно шүү.
Эмээ уу,,,,
АНУ 13 мянган цөмийн бөмбөгтэй, ОХУ 7 мянган цөмийн бөмбөгтэй гэхээр америк дайнд оросыг ялах давуу талтай юм биш үү? Хурдан дэлхийн гуравдугаар дайнаа эхлүүлээд дэлхийн нийтээрээ сөнөцгөөе
Одоо болио миний хөгшин. Сүм энэ тэр орж, хөдөө гадаа явж айраг цагаа ууж жаал тэнхэрч ав.