
Инновацид суурилсан үйлдвэрлэлийн хүч нь сүүлийн үед Хятадын эдийн засгийн салбарт хамгийн их яригддаг ойлголт болжээ. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Саяхан хуралдсан Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал Хятадын өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх шинэ зураг төсвийг зураглан гаргасан юм. Тэр дундаа, орон нутгийн нөхцөл байдалд зохицуулан инновацид суурилсан үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх тогтолцоо механизмыг боловсронгуй болгохыг дэвшүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улс холбогдох өөрчлөлтийг тууштай өрнүүлэх замаар инновацид суурилсан үйлдвэрлэлийн хүчийг боловсруулан хөгжүүлэхэд илүү боловсронгуй тогтолцоотой орчныг бүрдүүлэн өгч, улмаар өндөр чанартай хөгжлийг биелүүлэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд хүчирхэг хөдөлгөгч хүч болно гэжээ.
Уг хурлаар “Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх тухай ХКН-ын төв хорооны тогтоол”-ыг баталсан юм. Энэ нь Хятад улс инновацид суурилсан үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх тодорхой зураг төсөлтэйг бүрэн харуулж байна. Тодруулбал, шинэ тутам хөгжиж буй үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, ирээдүйн үйлдвэрлэлийн төсөл төлөвлөгөөг гаргаж, уламжлалт аж үйлдвэрийг шинэчлэн, өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон үйлдвэрлэлийн хөгжүүлэх гэж байна. Дээр дурдсан “орон нутгийн нөхцөл байдалд зохицуулан хөгжүүлэх” гэдэг нь маш зангилаа тодорхойлолт болно. Хятад улс нэг загварыг даган мөрдөж шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлж байгаа биш, харин бодит байдалд үндэслэн, орон нутгийн нөөц баялаг, аж үйлдвэрийн үндэс суурь, судалгааны нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шинэ үйлдвэрлэл, шинэ загвар, шинэ хөдөлгөгч хүчийг сонсголтойгоор хөгжүүлэх гэж байна.
Арай өөр өнцгөөс авч үзвэл инновацид суурилсан үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх нь дан ганц эдийн засаг, аж үйлдвэрлэлийн бодлогын асуудал төдий биш, харин өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх замаар эдийн засгийн тогтолцоо, технологийн тогтолцоо, боловсон хүчний тогтолцоог улам боловсронгуй болгож, улмаар өндөр түвшний олон улсад нээлттэй байдлаа өргөтгөж, олон улсын таатай орчныг бий болгохыг зорьж байгаа юм. Тус “тогтоол ”-д зааснаар өөрчлөлт шинэчлэлээр инновацид суурилсан үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг ахиулж, шинэ чанарын хөгжлийн хүчтэй зохихуйц үйлдвэрлэлийн харилцааг хурдтай бий болгоно гэсэн. Эндээс бид инновацид суурилсан үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх явдал бол олон талыг хамарсан хэрэг гэдгийг харж болно.
Орон нутгийн нөхцөл байдалд нийцсэн инновацид суурилсан үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх тогтолцоо механизмыг бий болгоно гэдэг нь Хятад улсын хөгжлийн арга хэлбэрт маш гүнзгий өөрчлөлт авчирна гэж шинжээчид үзсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Эрик Солхайм саяхан Хятадын өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг эрчтэй хөгжүүлж байгааг өндрөөр үнэлж, технологиор удирдамж болгон, ногоон хөгжлийг тууштай хийх нь Хятад улс 21-р зуунд амжилтад хүрсний зангилаа гэж үзсэн байна.
Инновацид суурилсан үйлдвэрлэл өрнөн хөгжиж, ногоон хөгжил цэцэглэн хөгжиж байгаа. Хятадын эдийн засаг ч шинэ хүчээр сэлбэгдэн, дэлхий нийтэд шинэ уур амьсгал авчирсан. Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэхийг дагалдан инновацид суурилсан үйлдвэрлэлийн хүч нь хөгжилд илүү хүч нэмж, өндөр чанартай хөгжил, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг дэмжиж, мөн дэлхийн эдийн засагт шинэ хүч сэлбэх болно." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0