АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Камала Харрис нэр дэвшин өрсөлдөнө гэдгийг зарласнаас хойших нэг сарын хугацаанд түүний сонгуулийн штабт 500 сая орчим долларын хандив цуглараад байна. Энэ тухай Ройтерс агентлаг эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ.
Сонгуулийн өрсөлдөөнөөс гарсан Ерөнхийлөгч Жо Байден болон нэр дэвшигч К.Харрис нарын цуглуулсан хандивын хэмжээ нийлээд 1 тэрбум доллароос давсан бөгөөд зөвхөн 7 дугаар сард гэхэд К.Харрис 310 сая доллар цуглуулжээ.
Наймдугаар сард ч гэсэн хандивын аян эрчимтэй өрнөсөн бөгөөд хандивын ихэнх нь жижиг ивээн тэтгэгчдээс орж ирж байна. Тухайлбал, хаашаа ч холбирч магадгүй байгаа муж улсуудад К.Харрис очиж үг хэлэх үед хандив ихээр цугларч байжээ.
Ройтерс агентлагийн мэдээнд дурдсанаар, К.Харрисын өрсөлдөгч болох Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн штабт 327 сая долларын хандив цуглараад байгаагийн 138,7 сая нь 7 дугаар сард өргөсөн хандив юм.
Ташрамд дурдахад, 2020 оны сонгуулийн үеэр Ж.Байдены штаб нийтдээ 1 тэрбум 40 сая долларын хандив цуглуулж байв. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно. Тус сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн Ж.Байден оролцоно гэж үзэж байсан боловч 6 дугаар сарын 27-нд Трамптай хийсэн мэтгэлцээнд тэрбээр тун тааруухан оролцсон тул намынх нь лидерүүд өрсөлдөөнөөс гарахыг түүнд уриалах болсон юм. Ингээд шахалтад орсон Ж.Байден 7 дугаар сарын 21-ний өдөр өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдэж, дэд ерөнхийлөгч К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ.
Б.Адъяахүү
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл6
Том улс том л байдаг юм байна аа манай хэд яадаг юм болдоо ккк
Байденгийн памперс сольдог асрагч Камилад хичнээн хэмжээний хандив өгөх нь сонгуулийн дүнд түй ч нөлөө байхгүй! Трамп ялах болно!
Тарампа ялахаар яана гээд байгаа гэлээ,,,,,бөгспутин украиныг эзлэнэ гэлүү,,,,,гях,,,,гяхх,,,гяхх,,,,мөн хуцаж байгаамшүү,,,,оросгахайнохой ахтай монгол оркууд,,,,сэрээ сэр,,,,оркуудаа,,,,,
Камала Харрис ерөнхийлөгчийн сонгуулиар нэвт шаахийн байна!
Трамп нэг л юм сэтгэxгүй бол мэтгэлцээнд насаараа шүүxийн танxимд алx цоxисон xэл амаа урж идэx шаxсан энэ xуульч авгайн дээр гарна гэж байxгүй ээ. 3 мэтгэлцээн бол зүгээр л 3:0.
Ээж нь ИНДИАН, Аав нь ЯМАЙКА. гэсэн. Америкт яг таарна.Байдэн яг зөв дэвшүүлсэн дээ.