КАБУЛ, 2024 оны наймдугаар сарын 22 /DW/. Афганистаныг де-факто удирдаж буй Талибан хөдөлгөөнийхөн НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Ричард Беннетийг тус улсад нэвтрэхийг хоригложээ.
“Афганистанд суртал ухуулга хийхээр томилогдсон, хэлсэн үгэнд нь итгэж болохуйц хүн биш учраас” түүнийг хилээр нэвтрэхийг хориглосон гэж талибууд мэдэгдсэн байна.
Харин Р.Беннетт уг шийдвэрийг буруушааж “би де-факто удирдагчидтай ил тод харилцаа холбоо тогтоох боломжийг тууштай эрэлхийлсээр ирсэн, шийдвэрээ эргэн харахыг талибуудад уриалж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр уг хоригийг “арагшаа ухарсан” шийдвэр гэж тодорхойлоод, гэхдээ энэ нь тус улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг баримтжуулахад саад болохгүй гэдгийг хэлсэн байна.
Талибууд гурван жилийн өмнө буюу 2021 оны наймдугаар сард Афганистанд хяналтаа дахин тогтоосноосоо хойш жендерийн тэгш байдлыг халж, эмэгтэйчүүдийг олны өмнө гарахыг хориглож, нийгмээс тусгаарлах болжээ.
Афганистаны охид бүсгүйчүүд сургуульд сурах, ажил хийхэд элдэв хориг хязгаарлалттай тулгарч байна. Ийм хуучинсаг, үеэ өнгөрөөсөн бодлого хэрэгжүүлж байгаа учраас олон улсын хамтын нийгэмлэг талибуудыг хууль ёсны эрх баригч гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тухайлбал, талибууд засгийн эрхэнд эргэн гарсны дараахан тус улсын төв банкны хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд тус хөдөлгөөний зарим удирдагчийг олон улсад зорчихыг хориглосон байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл1
Оросод сурдаг байхад мань Европчуудын нүдэнд Негр Араб Афганчууд бидний хажууд бурхад байлаа. Оросуудын долоодог Афганы Пуштунууд Монголчуудад үнэхээр дургүй.Олон газар дайралдаж байсан.Монгол гэж мэдвэл асуудал гарах гээд байдаг. Хэлдэг шалтгаан нь ч үндэстэй.Чингис хаан тэднийг аль чадахаараа бүгдийг нь хядсан ч устгаж бол чадаагүй нь түүх.Харин Оросуудын биднийг хөгжлөөс нь 300 жил хойш татсан гэдэг нь ямар ч үндэслэлгүй үлгэр.Монголчуудаас өмнө Оросод хоорондоо дайсагнадаг, хэзээ ч нэг байгаагүй 50 гаруй ванлигууд байсан.Киевийг хүртэл нэр төдий шашин,ванлигуудын төв гэж үзэж байснаас олон нь авч хэлэлцдэггүй байсан.