Тавцан дээрээ F-35C, F/A-18 Block III сөнөөгч онгоцуудыг байрлуулсан USS Abraham Lincoln нисэх онгоц тээгч хөлөг онгоц CENTCOM командлалын хариуцаж буй бүсэд орж ирсэн тухай тус командлалын хэвлэлийн алба мэдээллээ.
CENTCOM нь Ойрх Дорнод, Төв Ази ба Хойд Африкийн бүсийг хариуцсан АНУ-ын зэвсэгт хүчний командлал бөгөөд тухайн бүс рүү Abraham Lincoln хөлөг онгоцыг илгээсэн тухай 8 дугаар сарын дундуур Пентагон мэдээлсэн юм.
Abraham Lincoln хөлөг онгоцтой хамт эскадрын мина зөөгч хөлөг онгоцууд хүрэлцэн ирсэн байна. Өмнө нь нисэх онгоц тээгч “Теодор Рузвельт” хөлөг онгоц Ойрх Дорнодод ирж байрласан юм. Наймдугаар сарын 31-ний өдөр Палестины ХАМАС бүлэглэлийн Улс төрийн товчооны дарга Исмаил Хания Ираны нийслэл Тегеран хотод амиа алдаж, мөн Израилын тал “Хезболлах” бүлэглэлийн цэргийн жигүүрийн удирдагчдын нэг болох Фуад Шокрыг хөнөөсний дараа Ойрх Дорнодын байдал эрс хурцадсан билээ. Иран улс, ХАМАС, Хезболлах бүлэглэлүүд болсон хэрэг явдалд Израилыг буруутгаж, хариу цохилт өгнө гэж мэдэгдсэн юм.
Б.Адъяахүү
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл5
Цаг ч эвгүй болж бна даа.Ийм нисэх онгоц тээгч хөлөг онгоц ер нь хэд байдгийн бол ?
АНУ-д 12 ш бдаг гэсэн
Хятадад 3 байдаг юм ! 4 дэхь онгоцоо хийж байгаа гэсэн
одоо үед энэ чинь төмрийн хог болсоон,hipersonic буюу 1.6 км сек-ээс дээш хурдтай оросын кинжал,авангард,циркон мэтийн пуужингуудад ямар ч эсэргүүцэлгүй бүх онгоцнууд, пуужинтайгаа хамт сөнөнө,далайд байхад нь л устгана шүү дээ,трамп хойт солонгосыг айлгана гээд авч ирэх замаасаа буцсан шдээ,хойдуудын пуужин бол зүгээр л будаа болгоно, чадал дорой муслимууд нь л айх байхдаа гэж???
Үгүй ээ хө тэр сүрхий кинжал энэ тэрийг чинь украйнд устгаад байна гээгүй бил үү? Хө