ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Чикаго хотноо болж буй Ардчилсан намын их хурлын сүүлчийн өдөр үг хэлэх үеэрээ ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн авлаа.
К.Харрис ирэх 11 дүгээр сард болох сонгуулийг “манай улс үндэстний амьдралын хамгийн чухал” сонгууль гэж тодорхойлоод, бүх америкчуудын төлөө хүчин зүтгэх ерөнхийлөгч болно гэдгээ амлажээ.
Ингэснээр К.Харрис АНУ-ын томоохон намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны өнгөт арьст эмэгтэй, анхны Ази-Америк гаралтай хүн боллоо. Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд анхны эмэгтэй, Энэтхэг, Америк гаралтай ерөнхийлөгч болно.
Тэрбээр их хурлын үеэр үг хэлэх үеэрээ Дональд Трамп дахин ерөнхийлөгч болох нь яагаад “онц ноцтой” үр дагавартай вэ гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, дундаж давхаргын татварыг бууруулж, хилийн аюулгүй байдлыг хангаж, нөхөн үржихүйн эрхийг сэргээнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Ардчилсан намын их хурлын эхний өдөр Ерөнхийлөгч Жо Байден үг хэлж, К.Харрисыг дэд Ерөнхийлөгчөөр сонгосноо амьдралдаа гаргасан “хамгийн зөв шийдвэр” гэж тодорхойлсон юм. Хоёр дахь өдөр Обамагийн гэр бүлийнхэн улс төрийн итгэл найдварыг сэргээсэн мессежийг хүргэжээ. Тэд мөн К.Харрис ерөнхийлөгчөөр сонгогдоход тулгарах улс төрийн тулаанд бэлтгэлтэй байхыг Ардчилсан намынханд уриалсан байна. Их хурлын гурав дахь өдөр Миннесота муж улсын захирагч Тим Уолз Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн авч, "энэ бол нэр төрийн хэрэг" гэж мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл5
Энэ хар хүүхэн баараггүй ёрөнхийлөгч болно ! Амёрикийн бүх харууд энэ хүүхэнд саналаа өгнө дээр нь азиуд янз бүрийн эрлийзүүд нэмж өгнө ! Эмэгтэйчүүд бүгд өгч магадгүй ! Трампад цагаан арьстан цөөнх л өгнө тэр нь үсрээд л 10 хувь ! Трамп сураггүй ялагдаж магадгүй ! Энэ хүүхэдгүй хар хүүхэн ёрөнхийлөгч болсноор дэлхийн түүхэнд том өөрчлөлт гарна !
1990 оноос хойш америк хятад хоёр монголын улс төрд нөлөөгөө тогтоож, монголын эрх баригч урвагчдыг мөнгөөр худалдан авч монголын эсрэг ажиллуулж, монголыг саалын үнээ болгон ашиглаж байна. Америк хятадын зорилго бол монголыг үүрд ядуу хөгжилгүй орон хэвээр байлгаж, ард түмнийг нь эх орноос нь дүрвүүлж, эх орон газар нутгийг нь эзэнгүй болгож, газар нутагт нь цагаач дүрвэгсдийг амьдруулах л зорилготой байгаа болохоос монгол улсын хөгжил оршин тогтнолыг америк хятад хэзээ ч бодохгүй.
Чиний энэ бодол санаа аль хэдий тэр соц-изм тайгаа хамт булшиндаа орсон ш дээ ! Чи ч ер нь бас үзэл санааны хувьд булшинда а орчихсон л хүн бна доо !
66.181.186.10 чиний толгой ухаан санаа илжирсэн байна. Юу ч ойлгохгүй мэдэхгүй эргүү гөлөг.
Зочин 202.9.46.57 ….чи бол соц үеэс үлдсэн эргүү төлөг