Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр бин Хамад бин Хамууд Аль-Бусайдигийн энэ сарын 25-26-ны өдрүүдэд манай улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийсний зэрэгцээ “Зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оманы Султант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Түүнчлэн тэрбээр Чингис хаан Үндэсний музейгээр зочилж, Монголын түүх, соёл, нүүдэлчин ахуй, заншлын талаарх үзмэрүүдийг үзэж сонирхов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл1
Thx Oman. We are people from the East, unlike Russian French Brit cultures. which adore Jewish Nazis.