ПАРИС, 2024 оны наймдугаар сарын 28 /DW/. Лхагва гаргийн орой Францын шүүхээс “Телеграм” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Павел Дуровт эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхийн хяналтан дор суллажээ. Түүнийг 5 сая еврогийн барьцаагаар сулласан бөгөөд Францаас гарахыг хориглож, долоо хоногт хоёр удаа цагдаагийн газарт биеэр очихыг үүрэг болгосон байна.
Парисын прокурорын газраас мэдэгдсэнээр, 39 настай Дуровыг хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа платформыг удирдсан, эрх баригчдын хүсэлтээр мэдээлэл өгөхөөс татгалзсан, мөнгө угаах, мансууруулах бодисны наймаа, залилангийн хэрэгт хамтран оролцсон зэрэг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаа аж.
"Блүүмберг"-ийн мэдээллээр 900 сая орчим хүн ашигладаг “Телеграм” мессенжерийг үүсгэн байгуулагч П.Дуровыг наймдугаар сарын 24-ний орой Парисын Ле-Бурже нисэх онгоцны буудалд ирэхэд нь баривчилсан юм. Түүнийг 12 гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэж сэжиглэж байгаа гэж өмнө нь мэдээлж байв.
“Ле Фигаро” сонинд мэдээлснээр, орос гаралтай Франц-Эмиратын иргэн болох П.Дуровын хэргийг шалгах ажлыг Дижитал гэмт хэрэгтэй тэмцэх төв (C3N) болон Залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний газарт (Onaf) даалгасан байна.
П.Дуровыг “улс төрийн шалтгаанаар” баривчлаагүй гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон наймдугаар сарын 26-нд мэдэгдсэн юм. “Телеграм”-ын төлөөлөгчид мөн П.Дуровт "нуух зүйл байхгүй" гэж мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл5
Параанц хүүхэнд мөнгө үрсэнгүй гэж Макрон гомдоод хорьсон юм гол шалтгаан нь энэ !
SATANAA HUN
https://m.youtube.com/watch?v=DHvxrM7VJ20
Энэ орос чинь хүүхдийн хүчирхийлэл, порнограф хийж оросын томчуулд телеграмаараа зардаг гээд байгаашд. Ердөө ганц хэрэг нь энэ цаашлаад хар тамхи, тагнуул, терроризм гээд зөндөө хэрэг байналээ. Оросын томчуулыг гаж донтой гомо хүүхэд сонирхогч гэдэг нь баримтаар батлагдаж буй бололтой.
хувь хүнч тэр төр улс ч тэр зүгээр байлгадаггүй хүний мөнгө бизнес булааж орсын ёвропийн банканд байгаа мөнгийг хүртэл дээрэмдэж хүний эрх улс орны эрх хууль ёс гэдийг мэдэхээ байсан олигархын бузар нийгэм шүү сицилэд нэг миллардерийг алж мөнгийг нь авсан гэнэ үү