БРЮССЕЛЬ, 2024 оны наймдугаар сарын 29 /Anadolu/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр өнөөдөр Брюссель хотноо албан бусаар уулзана. Уламжлал ёсоор ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй улсад албан бус уулзалтыг хагас жил тутамд зохион байгуулдаг. ЕХ-ны Зөвлөлийг Унгар улс энэ оны долоодугаар сарын 1-нээс даргалж эхэлсэн юм.
Гэвч Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан долоодугаар сарын 5-нд Москвад айлчилсантай холбогдуулан тус уулзалтыг Будапешт хотод бус Брюссельд зохион байгуулна гэж ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррелль мэдэгджээ.
ЕХ-ны засаг захиргаа Москвад хийсэн В.Орбаны айлчлалыг эрс шүүмжилсэн юм. Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто уулзалтад оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ж.Боррель ЕХ-ны гишүүн улс бүрийн сайд нарыг хуралд урьжээ.
Брюссельд болох албан бус уулзалтын гол сэдэв нь Украин болон Ойрх Дорнодын өнөөгийн байдал байх төлөвтэй байна. Уулзалт Украины асуудлаарх хуралдаанаар эхэлж, тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба оролцох юм.
Тус хуралдаанаар Украины эрчим хүчний дэд бүтцэд Оросын цэргүүд цохилт өгч буй үед өвөлжилтийн бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх, зургаадугаар сард Швейцарт болсон олон улсын энх тайвны бага хурлын хүрээнд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх зэрэг асуудлуудыг, түүнчлэн Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх, Оросын царцаасан хөрөнгөөс олсон орлогыг шилжүүлэх арга замыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн Украинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх ажээ. Уулзалтын үеэр мөн Газын зурвас, Иордан голын Баруун эрэг дэх нөхцөл байдал, мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Газын зурваст гал зогсоох тухай Израил, ХАМАС-ын хооронд үргэлжилж буй хэлэлцээ, Ливаны нөхцөл байдлыг хөндөнө. Түүнчлэн Палестины эрх баригчдад туслах зорилгоор ЕХ-ноос өнгөрсөн сард зарласан 400 сая еврогийн санхүүгийн дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэхээр төлөвлөжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл6
АНУ ЕХ гэсэн сатанууд европын эдийн засгаар тоглож, европыг дүрвэгсэд цагаачдаар дүүргэхээс өөр юу ч хийхгүй гэдэг нь тодорхой байна. АНУ ЕХ хоёрыг ханаж цадашгүй сатанууд хөшигний цаанаас удирдаж байдаг юм.
Ухаан муутай пзда Орос руугаа тонил эсвэл үхээч пзда чинь яасан өрөвдөлтэй амьтан бэ? Оросын тролл юм уу хаашайн.
одоо энэ цөөврүүд юугаа шиншиж хаагуур дайрч орж орос хүний махыг олж идэх аргаа хайж үгсэж шогшиж улаан махан дээр цуглараа бол----------
Оросуудын цусыг хольж ясыг бутлая гэжээ.
Ижил хүйстэн европчууд балмад лалуудад эмлүүлсээр байгаад эргүү тэнэг болцгоосон бололтой.Эднээс яавч эрүүл зөв сэтгэлгээний юм гарахгүй.АНУ н жүүдүүд дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнд хятадтай амь наана там цаана дайн хийж байхад хөлд орооцолдоод яваа арчаагүй хогийн европчуудыг замаасаа зайлуулахын тулд хориг гэгчийг бодон олсноор ЕХ өөрөө өөртөө хориг тавьсан. Тэнэг гэхэд бүүр нилээд тэнэг алнууд л ийм алхам хийнэ дээ.Дүр эсгэсэн хуурамч ардчилал ийм их балагтай.
Оросын троллууд иймэрхүү юм бичдэг юмдаа пзда минь чам шиг халтар Монгол дэлхийн мэдээнд хурцдах сэдэв. Осоржамаагийн лайв чамд хаваасаг.