
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт өгсөн нь Барууны орнууд Украин дахь дайныг “хурцатгахыг хүсэж буйн дохио” гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
Америкчуудын оролцоогүйгээр ийм цохилт өгөх боломжгүй байсан гэж тэрбээр Бразилд болж буй G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг Оросын мэдээллийн агентлагууд уламжилсан байна.
Үүний сацуу С.Лавров Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрсөн тухай бүх мэдээлэл зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан тул Киев АНУ-аас ийм зөвшөөрөл авсан эсэхийг баталж чадахгүй байна гэжээ. Хэрэв Вашингтон ийм шийдвэр гаргасан нь албан ёсоор батлагдвал Москва "зохих ёсоор" хариу арга хэмжээ авна гэж тэрбээр мэдэгдсэн байна. С.Лавров мөн Германы Канцлер Олаф Шольц Украинд TAURUS пуужин нийлүүлэхээс татгалзсантай холбогдуулан түүнийг "хариуцлагатай" байр суурь баримталж байна хэмээн мэдэгджээ. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ATACMS -аар цохилт өгснийг баталсангүй бас үгүйсгэсэнгүй. Тэрбээр Данийн Ерөнхий сайд Метте Фредериксентэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ “Украинд холын тусгалтай зэвсэг бий, бидэнд дотооддоо үйлдвэрлэсэн алсын зайн дронууд ч бий, бидэнд одоо ATACMS байна. Бид бүгдийг нь ашиглах болно” гэсэн байна.
Ерөнхийлөгч Ж.Байден Америкийн холын тусгалтай зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг Украинд зөвшөөрсөн гэж тус улсын хэд хэдэн хэвлэл 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдээлсэн юм. Энэ мэдээллийг АНУ-ын засаг захиргаа одоогоор батлаагүй байна.
Украины арми Америкийн ATACMS пуужингаар Оросын нутагт анх удаа цохилт өгсөн тухай Украины хэвлэлүүд эх сурвалжуудыг эш татан өчигдөр мэдээлсэн юм. Орос хэлээр гардаг “Astra” бие даасан хэвлэл Телеграм дахь сувагтаа мэдээлснээр, Брянск муж дахь “цэргийн баазад цохилт өгсөн тухай Карачев хотын оршин суугчид мэдээлжээ”. Тус хэвлэл пуужингийн довтолгоог нүдээр харсан хүмүүсийн илгээсэн хэд хэдэн дүрс бичлэгийг нийтэлсэн бөгөөд тэдгээр бичлэгт зэвсгийн агуулахад байсан сум хэрэгслүүд детонацид орж дэлбэрч буйг харуулсан байна.
"ОХУ-ын Батлан хамгаалах яамны пуужин ба их бууны ерөнхий газрын 67-р зэвсгийн агуулах (55443-р цэргийн анги) Карачев хотод байрладаг бөгөөд 19-нд шилжих шөнө цохилтод өртсөн эсэх нь тодорхойгүй байна. НАСА-гийн галын хяналтын систем Карачевын бүсэд гал гарсныг бүртгээгүй" гэж бичжээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штаб Карачев дахь цэргийн объектод цохилт өгснийг баталсан боловч ямар зэвсгээр өгснийг тодорхой дурдаагүй байна. Харин Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Украинаас харвасан зургаан ATACMS пуужингийн тавыг нь агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн сөнөөжээ. Оросын нутаг дэвсгэрт Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрсөн тухай мэдээлэл нийтлэгдсэний дараа Владимир Путин "Цөмийн тогтоон барих чиглэлээр төрөөс баримтлах бодлогын үндэс" баримт бичгийн шинэчилсэн хувилбарыг баталжээ.
“Цөмийн зэвсэггүй аливаа улсын зүгээс цөмийн зэвсэг эзэмшдэг улс орны оролцоо, дэмжлэгтэйгээр ОХУ-ын эсрэг хийсэн түрэмгийллийг ОХУ руу хийсэн хамтын халдлага гэж үзнэ” гэсэн заалтыг оруулсан нь цөмийн номлолд оруулсан гол өөрчлөлт ажээ.
Мөн стратегийн эсвэл тактикийн нисэх онгоцууд, далавчит пуужингууд, нисгэгчгүй онгоцууд, дуунаас хурдан болон бусад нисгэгчгүй нисэх онгоцуудыг Орос руу хөөргөсөн, тэдгээр нь хилээр нэвтэрсэн тухай тодорхой мэдээллийг хүлээн авсны дараа цөмийн зэвсэг хэрэглэх боломжийг авч хэлэлцэнэ гэж тусгажээ. Түүнчлэн холбоотон улс болох Беларусийн эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд Орос улс цөмийн зэвсэг хэрэглэж болно гэж заасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл38
Орос улс 17 сая км газар нутагтай байж украины жижиг газар нутгаас авах гээд салгалаад дайрч байгаагаасай ичих хэрэгтэй.
Хуж угсаатнуудыг таних маш амархан арга бол тэдний шунал! Хуж угсаатнууд хэзээ ч шуналаа нууж чаддаггүй бөгөөд үргэлж бусдын газар нутаг руу шунасан шунаг зангаасаа болж маш амархан баригддаг, ккк
Хөөрхий ийм төмсгөндөө багтдаг тархитай ч байх гэж
украйнн гэсэн местный цагаач эрх мэдлээ ашиглан СТАЛИНЫГ ТАХИН ШҮТҮҮЛСЭН ГЭЖ ШҮҮМЖЛЭН крымийг цаасаар нь хайчлан УССР -рт өглөө гээд хрущевт хэдэн хотын гол гудамж хрущевийн нэрээр нэрлэсэн украйн орсынх огт байгаагүй юм шиг болгож маш их нэр өөрчилж хөшөө дурсгалыг буулгаж үнэн алдартны сүмийдийг шатаасанч болгар серб польш украйны орос хэлт ард түмнийг устгаж чадахгүй өөрийгөө ЗХУ гэж эндүүрээд байгаа юм биш биз дээ хаан мамайн хургад дээрх ""родина мать зовёт"" гэсэн дэлхий дахинд уриалсан лозун байдаг юм шүү
эртний сталинград -волгорад хотод бий
Социалист гэж нэрлэгддэг байсан БНМАУ-ын үед ч гэсэн ичихгүй Монголын нутгаас булааж авсан шүү дээ. Одооны залуучууд энийг мэддэг юм болов уу даа.
Сумын атаман Дэлхийн атаман болох гээд алингаа алдаж байна даа. Оросын зэвсэг хагас зуунаар хоцрогдсон. Кинжал, сармат бүгд худлаа. Хутга барьсан сумын атаман Орос түм бум болж байж дайн дуусна...
украйн гэж улс үндэстэн дээр үед байсан уу үгүй ээ харин украйн юутайдаа хэн болоод орсын нэг муж байж орсын эсрэг босдог байна аа тарас бульба польштйн эсрэг босч байснаас биш өөрийнхөө орос руу дайрч байгааггүй
Хээрийн нохой хотонд чинь орох гэж байхад хашаа барихгүй юу чи
Оросын нутаг байсан Украйн гаралтай төрийн тэргүүн нар нь украйнд шилжүүлсэн
you need to see a psychiatrist first.
энэ украйн гэсэн орсын нэг орос хэлтэй орос үндэстэн байж хирээ мэдэхгүй чадахгүй байж авилга хээл хахуулыг ёвроп америкуудад өгч танил талаараа аргалаад орсыг домбаасаас хөөж гаргаад дараа нь москваг эзэлчихнэ гэж эргүү туссан синдром сумасшедшийнуудаас орсууд хурдан орос хүмүүсээ салгаж аваачээ ёвропийн хилийг бүслэн хаагаачээ зэр зэвсэгээ бага эвдүүлээчээ зэвсэггүй болбол америк ёвропийн боол болно
Хэрээ мэдэж байна, чадаж ч байна чацга оросуудыг хорвоогийн шившиг хогийн ургамал болгож байна ха ха ха
энэ украйн гэсэн орсын нэг орос хэлтэй орос үндэстэн байж хирээ мэдэхгүй чадахгүй байж авилга хээл хахуулыг ёвроп америкуудад өгч танил талаараа аргалаад орсыг домбаасаас хөөж гаргаад дараа нь москваг эзэлчихнэ гэж эргүү туссан синдром сумасшедшийнуудаас орсууд хурдан орос хүмүүсээ салгаж аваачээ ёвропийн хилийг бүслэн хаагаачээ зэр зэвсэгээ бага эвдүүлээчээ зэвсэггүй болбол америк ёвропийн боол болно
энэ украйн гэсэн орсын нэг орос хэлтэй орос үндэстэн байж хирээ мэдэхгүй чадахгүй байж авилга хээл хахуулыг ёвроп америкуудад өгч танил талаараа аргалаад орсыг домбаасаас хөөж гаргаад дараа нь москваг эзэлчихнэ гэж эргүү туссан синдром сумасшедшийнуудаас орсууд хурдан орос хүмүүсээ салгаж аваачээ ёвропийн хилийг бүслэн хаагаачээ зэр зэвсэгээ бага эвдүүлээчээ зэвсэггүй болбол америк ёвропийн боол болно
Укрианууд алсын зайн амёрик пуужингаар Москвад Крёмльд цохилт өгчихөөсөй ! тэгвэл ч гоё юм болох гээд байна ! Даанч энэ атагмс амёрик пуужин Крёмльд зөвлөлүүдийн ордонд хүрэхгүй юм шиг байна ! Өөр холын Пёршинг юмуу томагавк пуужин өгөөчээ ! Путин хүлээгээд байна ! Бандёруудын өлгий Львов хотод цөмийн цохилт өгөх шалтаг олдохгүй байгаад байна ! Амёрикчууд өгч чаддаггүй юмаа гэхэд англи франц хоёр өгчих байх аа !
Үхэх нь дөхөөд аль болох олон хүнийг хамт аваад явчих бодолтой муухай хөгшин байна шүү, энэ Бадарч тахал гэж. Дандаа цөмдөөч гэж гонгинож байх юм. Оросууд зөнөг чамаас ухаантай байлгүй дээ, цөм хэрэглэвэл орос дуусна гэдгээ ойлгож байгаа байлгүй дээ
Ганц бөхтэй тэмээ минь би идэр залуу сайхан л байна үхэх болоогүй ээ ! Орчин үёийн хот дээр цөмийн бөмбөг яаж дэлбэрэхийг үзчихмээр л байна өөр үзэх юм алга ! Путин ах маань л нэг өдөр үзүүлэх байх бусад нь чадахгүй ээ !
тахар 🍄 ургуулж босгох гээд 🔋🪫
Зул бөхөхөөсөө өмнө............
Нэг хүнийг харахаар морин толгой молор эрдэнэ минь гэдэг дуу орж ирээд байх юм
трампын нөгөөдөх нь мөөгөн хэлбэртэй гэнэлээ
Та нар Хойд Солонгосын цэргийг дайнд оролцуу лсан нь дайныг өрөгжүүлэх бус зогсоох дохио юмуу ?! Ямар ч логикгүй сэтгэдэг,үхширсэн ком мунист, лалартсан зөнөг туучий шүү !
Ykrainchyyd Orosiin gyn ryy ni ene hychtei zebsgeeree oroldood yzbel yamar be?.....ykrainiig yah gej edeesen hereg be?...odoo her ni ezlej chadahgyi baij,et horhoi ch eeriigee ni oroldbol atirdag syy,bysad yndestengyyd eer hoorondoo yalgaatai neg delhii deer amidrah hybitai tiimees eneegiin talchsan delhii niigemiin hyyligyi orchind Ykrain eersdee amidrah yy? seneh yy?gedeg deer yabaa baih,enuuniig delhii yamarch ylas yndestengyyd byryysaah bolomjgyi ee!!!
Оросод Украйны өчүүхэн жижиш газар нутаг хэрэггүй ш дээ. Өөрийнхөө том газар нутаг нь эзгүйрч байхад даахгүй нохой булуу хураана гэгч болж байна. Энэ нь бусдыг дээрэлхэх гэсэн дээрэлхэлт юм. Фашист болсон гэсэн үг. Манайх руу халдахгүй гэсэн баталгаа байхгүй болсон. Иймээс орос мөхөх ёстой!!!
Монөмахын ү,eэс л Киeвийн Орос гэж байжээ
Манай монгол чинь дэлхийд гайхагдахаар супер тагнуулуудтай юм бнашд.Аливаа улсын батлан хамгаалах салбар нэгжийн бүтэц зохион байгуулалт, нөөц ,зэвсэглэл ,бодлогийг нь хүртэл мэддэг комментний цаадах нууц агентлигтай юм бна.Үнэхээр ийм супер юм бол тэд бүгд авилгалч , луйварчин, шуналт эрх мэдэлтнүүдтэй хамтардаг бөгсний алчуурууд байхаа. Тиймгүй бол гадаадын нууцуудыг мэддэг хэрнээ энэ их монголын дотоодын нууц хуйвалдааныг илчилж бичих л бсан байх.Супер тагнуулчид уу? Супер бөгсний алчуур долоогч нар уу?
Крелын хэдэн зөнөг гурж Сталинаас дутахгүй алуурчид хүнийөөрийнгүй амьтаны үрсийн цусыг ус шиг урсгаж б.ж өөрсдөө буруугүй юм шиг солиорох юм. Одоо ёстой Путины мэддэг хэлээр нь хуриугий нь өг. Дийлэхгүй б.ж худлаа том хуцацгаана. Ичихгүй Солонгосоос тусламж гуйж алиа алдаж б.гаа нь ялагдсан нь илэрхий. Кремлий нь газрын хөрстөй тэгшил.Үүнд харинОросын ард түмэн ямарч буруугүй гэдгийг бодох хэрэгтэй.
Одооны хүмүүс юмны цаад агуулгыг мэдэхгүй байж юм бичдэг. Ер нь энэ дайнаар украйны 4 мужийг тасдаж авах нь тодорхой болсон энэ бол оросын хийх ёстой ажил яагаад гэвэл нэгд украйны газар нутгийг багасгаж ахиад дайн хийж далдганаад юм бол газар нутгаар чинь тоглоно шүү гэсэн үг.
Hovsgol.aimagiig.chin.avna.gevel. Orosuud.ajilaa.hiij.bna.geed. ogohnee.novsh.chin
Хоёрт украйныг биеэ даасан жижиг улс болгон орхино. Ер нь украйн гэсэн үг чинь "край" гэсэн утгатай өөрөөр хэлбэл оросын зах хязгаар нутаг гэсэн үг. Энэ утгаараа их хуцвал арчина шүү гэж оросууд хэлж айлгаж чадна. Харин Путин саяхан жижиг улс болгон үлдэх ёстой гэж дурьдсан тэхээр зүгээр орхиход орос бэлэн бэлэн гэсэн тохио өгсөн харин Зёлёнский Ёвропын зарим орны хатгаасаар ахиад дайн дэгдээж эхэлсэн энэ бол Украйнд яаваандаа хүнд тусна.
Энэ үнэн шүү
Ярьдаг сармагчин
Энэ хүн буруу ойлголттой явдаг хүмүүсийн нэг байна. Орос улс украйны газар нутгаас авах зорилго бараг байхгүй. 1. Крым, Домбас, Луганск бусад өөр мужуудын ард иргэд өөрсдөө саналаа гаргаад оросын харьяанд газар нутагтайгаа шилжихийг хүсэж байна. 2. Эх орны 2-р дайны үед оросын ард түмэн фашизм гэдгийг гол махандаа ортол мэдэрсэн. Гэтэл хажууд нь дахин орчин үеийн фашист дэглэм гараад ирэхээр үнэндээ тэсэхгүй байна. 3. Орос улсын эргэн тойрон хид ойрхон НАТО цэргээ бөөгнөрүүлээд байхад зүгээр тэнэг юм шиг хараад суух уу.
Чи мөн хуцав аа. Эзэлж авсан нутгийг буцааж өгөхгүй, өөртөө нэгтгэнэ гэж Путин уйлагнаж байгааг юу гэхэв
Орос вангууд жижигхэн хэрэм дотроо самгонд мансуурч байхад Киевийн Русь гэж хүчирхэг Украин улс байсан юм шүү. Зөвлөлтийн үеийн хотуудаас Киев хамгийн эртний хот байснаас харахад тодорхой. Харин Чингис хаан орос гэгдэх самгонд согтуурсан орос вангуудыг нэгтгэн Зүчийн буюу Алтан ордны улс байгуулсан түүхтэй
Энэ хүн буруу ойлголттой явдаг хүмүүсийн нэг байна. Орос улс украйны газар нутгаас авах зорилго бараг байхгүй. 1. Крым, Домбас, Луганск бусад өөр мужуудын ард иргэд өөрсдөө саналаа гаргаад оросын харьяанд газар нутагтайгаа шилжихийг хүсэж байна. 2. Эх орны 2-р дайны үед оросын ард түмэн фашизм гэдгийг гол махандаа ортол мэдэрсэн. Гэтэл хажууд нь дахин орчин үеийн фашист дэглэм гараад ирэхээр үнэндээ тэсэхгүй байна. 3. Орос улсын эргэн тойрон хид ойрхон НАТО цэргээ бөөгнөрүүлээд байхад зүгээр тэнэг юм шиг хараад суух уу.
Орос Украйны газар нутагт нь шунаанүй ээ. Энэ зөрчилдөөн анх юунаас эхлэв ээ гэдгийг л сайн ухаж ойлгох хэрэгтэй. Барууныхан болон АНУ-н мэдээллийн хэрэгслээр зөвхөн 1 талыг барьсан суртал ухуулга л яваад бна.