
Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2024.11.22)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Хоригийн талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулахдаа: "Ерөнхийлөгч хоригтоо, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж батлах, хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, ард иргэд, баялаг бүтээгчид, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын санал, шүүмжийг харгалзан үзэхийг үндэслэл болгосон" гэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын танилцуулга болон дээрх Байнгын хороодын санал дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар орон нутгийн төсвийг батлах хугацааг хэд хоногоор хойшлуулах эрх зүйн гарц байгааг болон Сангийн сайд Б.Жавхлангаас Ерөнхийлөгч хориг тавина гэсэн хүлээлт байсан эсэх, Төсвийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулах урьдчилсан бэлтгэлтэй эсэхийг нь асууж, Ерөнхийлөгч хоригийг хэлэлцэх дэгийг цэгцлэх шаардлагатайг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хоригийг хүлээн авах нь нэг удаагийн арга хэмжээ болоод өнгөрөх үү, цаашид жил бүр төсвийн тэлэлт эдийн засгийн өсөлтөөсөө 5-6 дахин их буюу 30 хувиар өсдөг энэ тогтолцоогоо өөрчлөх эсэх талаар лавлав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өөрсдийнхөө баталсан тогтоол, шийдвэрийг Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэх зэргээр олон нийтэд ярьж, шүүмжлэл өрнүүлэх нь зохимжгүй, өргөн барьсан, хэлэлцэж байгаа асуудалдаа эзэн болж, тодорхой байр суурьтай ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, төсөв хэлэлцэх дэгтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан, 25 орчим гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг дуулгасан юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ДНБ өсөлттэй байгаа үед төсвөө алдагдалгүй баталж, зардлаа хэмнэн, орлого буурах эрсдэлээс сэргийлэх шаардлагатайг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Ерөнхийлөгчийн тавьсан хоригт улс төрийн болон хууль зүйн дүгнэлт өгөх учиртайг онцолсон юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газар үйл ажиллагаандаа Үндсэн хуульт ёсыг хэлбэрэлтгүй мөрдөхөд анхаарах, Улсын Их Хурал хууль батлахдаа олон нийтийн оролцоо, санал шүүмжлэл, гишүүдийн саналыг тусгаж, олон талаас нь нээлттэй хэлэлцдэг байх, хуульт ёсыг чанд мөрдөх зэрэгт дүгнэлт хийх учиртайг дурдаж, төсвийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газраас өргөн мэдүүлэх, дөрвөн үе шаттайгаар хийх зэрэг горим, дэгээ нарийвчлан тогтсоны дараа явуулах ёстой гэлээ. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг улсын болон орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах хууль, эрх зүйн гаргалгааг гаргах, тойргийн жижиг эрх ашгуудаас татгалзах, хөрөнгө оруулалтын зардлаас хасах, шинээр тавихгүй байх, урсгал зардлын задаргааг ойлгож хасах, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллага, эрүүл мэнд, боловсролын салбараас төсөв хасахгүй байх нь зүйтэй гэв. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудал хууль, эрх зүйн зөрчилтэй эсэх асуудлыг мэргэжлийн байнгын хороо дүгнээд оруулж ирэх ёстойг тэрбээр дурдаж, Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажилласан Төсвийн байнгын хорооны даргад хариуцлага тооцох ёстой гэсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан түүний асуулттай холбогдуулан, өмнөх 76-г санагалзсан хүмүүсийн даалгавраар 126-г муухай харагдуулах гэж өөрөө өөрсдийгөө эвгүй байдалд оруулах зүйлс ярихгүй байхыг Улсын Их Хурлын гишүүдэд анхааруулаад, 2014, 2015 оны төсвийн тухай хуулиудыг дараа оны нэгдүгээр улиралд багтааж тодотгол хийх тогтоолуудыг баталж байсныг санууллаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат цалингийн нэмэгдэл инфляцаа хаах төдий байгааг сануулж, цалин болон бусад чухал зардлуудыг хасаж танахгүй байх, шинээр өргөн барих төсвийн төсөлдөө зардлын таналтыг зөв хийж, эрх ашиг болон ач холбогдлоор нь эрэмбэлэхийг Засгийн газарт зөвлөж, тодотгол хийгдэхгүй тохиолдолд төсвийн хэлэлцүүлгийг дутуудуулалгүй, нэг мөр эцэслэн хийж, чанартай батлах шаардлагатай гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны дараах төсвийн хэлэлцүүлгийн дэг хэрхэн явагдах талаар асууж, төсвийг алдагдалгүй батлах нь чухал бус үр ашигтай батлах нь илүү чухал болохыг онцолж, урсгал зардал төдийгүй хөрөнгө оруулалтын зардлаас ч хасах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж түүний асуултад хариулахдаа, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор төсвийн төслийг хэлэлцэх дэгийг Ёс зүй дэгийн байнгын хороо боловсруулж, Улсын Их Хурлаар батлавал уг дэгээр явна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан парламент хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн бодлогыг эрхэмлэж байгаа учир улсын төсөв ч мөн хүн төвтэй байх ёстойг анхааруулж, хавдрын эмнэлэг барих шаардлагатайг гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хоригийг хүлээж авсны дараа төсвөө засаж сайжруулах үүднээс Сангийн яам төслийг төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмуудад нийцүүлэн боловсруулж дахин оруулж ирэх нь зүйтэй гээд, алдагдалгүй төсөв батлах шаардлагын хүрээнд төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлдөө мөн өөрчлөлт оруулах шаардлагатай тул дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийхээс аргагүй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хамгийн том хариуцлага ярих ёстой хүн бол Сангийн сайд гэж үзэж байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар сонгогчдоос санал авсан мөрийн хөтөлбөрөөсөө зөрсөн төсвийг оруулж ирж баталсан хүмүүс бол 118-ын бүдүүн бүлэг гээд, сөрөг хүчин буюу цөөнхийн үүрэг парламентад дутагдаж байгааг онцлов.
Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр цаашдаа дахиад ийм байдал үүсэхгүй байхад анхаарах шаардлагатайг анхааруулаад, улсын төсвийг Монголбанкны мөнгөний бодлоготой нийцүүлэх, аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудыг улс төрөөс хараат бус байх нөхцлийг бүрдүүлэх, татвар, шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зэрэг реформын асуудлуудыг зайлшгүй хөндөх ёстой гэлээ. Мөн эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоог хумьж, төрийн албыг цомхотгох, цаашлаад төр засаг, парламентад итгэх иргэдийн итгэл, хүлээлтийг сэргээх шаардлагатайг тэмдэглэв. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдээс алдагдлаа багасгая, үр ашгаа нэмэгдүүлье гэсэн ажил хэрэгч санал их гарсныг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан дурдаад, чуулганы хуралдааны дэгийг цэгцлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар санаачилгатай ажиллах нь зүйтэй гэлээ. Тэрбээр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад Улсын Их Хурал ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын тов дараалалд оруулж хэлэлцэх, мөн Ёс зүй дэгийн байнгын хороо гишүүдийнхээ өргөн оролцоотойгоор дэгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан Төсвийн байнгын хороо дүгнэлт гаргана гэвэл дахиад асуудалд орох учир Улсын Их Хурлын дарга тодорхой шийдэл гаргах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, Сангийн яам төсвийн төслийг хэрхэн боловсруулж буйг асууж хариулт авсан юм. Төсөвт тодотгол хийх Улсын Их Хурлын тогтоолын дагуу тооцооллуудаа хийж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлээд, Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн дагуу тохиргоонуудаа хийж ажиллана гэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, хоригтой холбоотой асуудал шийдэгдээд төсөв ахиад хэлэлцэх нөхцөл үүсвэл өмнөх парламентад Төсвийн байнгын хороон даргаар ажиллаж байсан, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсгийг цаг алдалгүй байгуулж ажиллуулах саналтай байгаагаа хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн улс орны эдийн засгийг энэ төсвөөс болбол салгаж ойлгох боломж бололцоо байхгүй, учир нь төсвийн бодлого дараа жилийн улсын эдийн засагт, ард иргэдийн амьжиргаа, орлогод тусгалаа олдгийг сануулаад, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаа, орлогыг нь хэрхэн хамгаалах, гадаад нөхцөл байдал эрсдэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлогоо хэрхэн уялдуулж, нөөц хуримтлалаа хэрхэн бүрдүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулах учиртай гэсэн юм. Тэрбээр, Ерөнхийлөгч хоригоороо үр ашигтай байлгах, хэмнэлттэй байлгах, алдагдалгүй төсвийг батлах гэсэн тодорхой чиглэлүүдийг өгч, суурь зарчмын том босгыг тогтоож, доод тал нь 1.9 их наядаар төсвийн зардлыг бууруулах асуудлыг тавьж байна гээд, ирэх онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас хассан заалтыг сэргээх хуулийн төсөл санаачлахаа мэдэгдэв.
Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн зарлагыг хязгаарлах, орлогын шинэ эх үүсвэрийг эрэлхийлэх нь ямар ч цаг үед байх ёстой асуудал учир энэ талаар бодитой, тооцоо судалгаатай хандах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлээд, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, орлого бүрдүүлэх ирээдүйн тогтвортой хөгжлийн стратеги хэрэгжүүлэхтэй холбоотой хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг танах асуудал байж болохгүйг онцгойлон анхааруулав. Мөн тэрбээр төсвөө батлах процесс, улсын хөгжлийн бодлого санхүүгийн тэнцвэрт бодитой хандах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлаа хадгалах, улс төржихгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэйг зөвлөлөө. Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр цаашид гарч болзошгүй хууль эрх зүйн маргаантай асуудлуудыг нэг тийш шийдвэрлэж, тодорхой болгож урагшлах нь зүйтэй гэв.
Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан ба санал хураалтад Улсын Их Хурлын нийт 89 гишүүн оролцсоноос 76 дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авлаа.
Энд зайлшгүй хэлэх ёстой зүйл бол энэ удаагийн УИХ "салхи хаашаа, хамхуул тийшээ" гэгчийн үлгэрээр орж, хөөрхийлөлтэй байдалд хүрсэн гэхэд болохоор болжээ.
УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь, тэр дундаа 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжийг идэвхийлэн дэмжиж байсан нөхөд хүртэл Ерөнхийлөгч маш зөв хориг тавилаа гэж байх юм. Бүр 2025 оны төсвийг голлон боловсруулсан Сангийн Сайд Б.Жавхлан хүртэл Ерөнхийлөгчийн хоригийг талархан, хүлээж авлаа гэхийг харахад сэтгэл мэдрэл нь зүгээр байгаа даа гэж бодохоор.
Бараг л УИХ өөрсдийнхөө баталсан муу төсөвтэй өөрсдөө тэмцсэн баатар болж байгаа юм даг уу даа.
С.Сарнай
Сэтгэгдэл35
126 нь 76-аасаа илүү байгаа гэдгийг олж харахгүй л байна, биеэ үнэлэгч педо, авилгажсан 4-р засаглалын загалмайлсан эх, карманы хулгайч явсан нөхөр, хов ярьж багш нарыг 2 хувааж хэрэлдүүлсээр ирсэн боловсролгүй авгай, хүүхдээ хүчирхийлж нөхрийнхөө нүдэн дээр согтуу сексдэгч гаж донтон гээд зүсэн зүйлийн жудаггүй ёс зүйгүй нөхдийг ухаж гаргаж ирчихээд энэ бол үндсэн хуулийн өөрчлөлт гэж хуцахаа больчих хэрэгтэй юм аа
iluu bailgui yahav
Шинэ он гарахад сар шахам хугацаа үлдэж байхад төсөвөө баталж чадахгүй байгаа УИХ тарах хэрэгтэй юм шигээ. Тэд өөрсддөө зориулаад хууль хийчихнэ. Сайхан юмаа. Иргэн бол ажил албагүй цаашлаад шоронд ч сууж болох нягууртай.
Толгой гашилгаx юу байсан юм бэ, xэзээ xаа чадалтай байxдаа бид xүүxдэд киноны мөнгө өгч байлаа, тэр xар тамxинд л явна тэрнээ л xасчиxаач !!!
Xүүxдийн киноны мөнгө. Ингэтлээ дампуураx гэж
Улсын их хурлын шийдвэр, хуульд Үндсэн хууль зөрчсөн зүйл, заалт оруулсан Сангийн яамны сайд, доод тушаалын албан тушаалтнууд огцрох ёстой.
Ёстой гоё хэллээ.
2024 онд Засгийн газрын ордон дотор "126 хүүхэдтэй цэцэрлэг" байгуулав. Цэцэргэлийн ангийн багшийг нь Амарбаясгалан гэнэ. Цэцэрлэгийн хүүхдүүдийг "УИХ-ын гишүүн" гэнэ. Ха Ха Ха.
1. Ard tumenee Bainga Tusuv Munguur Suhruulj baisan Oligarhi Zasaglaliin "HUCHIRHIILEL DARAMTNAAS" AVRAN HAMGAALSAN HORIG gedgiig oilgoh heregtei. 2) Tsaash ni Zadargaa hiij niagtlan, niagtlan ,niagtlan Zadalval Geopolitikiin, undesnii Auylgui Baidaliin, bohir Uls Tur, huivaldaanii Ediin zasgiin, Sahilga Bat, Huuliin Deed Zarchim barimtlahiig Ers Hatuu Shaardsan HORIG bailaa. Manaid Mungunii Bodlogo hiisen Reform-toigoo hamt UNADAG, Tusuviin Bodlogo zamiinhaa dund bas UNADAG, U N A G A A D A G deg juram bur "deg surguuli" boltloo hugjin noerhsoor irsend Euk maani Jintei Tsohilt-iig tsaashidiin Sanuulgatai ni hamt ugchihluu duu.
Erchim Huchinii Hiamral odoo-giinhoos Hamaagui Gaigui baihad Euk maani Niit Uls Oron, Ard Tumeniihee tog tsahilgaan, dulaan, us, uur, hog hayagdaliin mungiig 1 buten Hahir Huiten Uvul-iin tursh Tur Zasag-aar Tashiraar ni haramgui daalgaj baisaniig Bid sanaj yavah estoi. Tegj daah shiidveriig Huuk gargaagui bol ter Neg Ih Nayad shahuu hemjeenii Mungiig Oligarhuud l idej luivardah baisan gedgiig SANA, tegeed SER, tegeed HUN ESOOR ACH SANAJ SUR.
Euk-iin Horigiig Demjeegui 19 gishuunii neriig zarla, ehneesee HEN NI HEN BE gedgiig il tod medej aviyaa. AN, HUN namiin Darga nar Huzuruu Shireen Deer Il gargaj TAVI. Put your Playing Dirty Cards ON THE TABLE. YOU can't hide yourselves by playing ABSENTEE ROLE. Oust them Immediately effective NOW, Sack them NOW by voting out ASAP. Dismantle them. They presently play Very Dirty Game under the Name of the Coalition Government. New Parliament Members are becoming Puppets, Clowns in their hands. Actually they are still fresh unspoiled clean and enthusiastic but are ready to be harassed easily as of the last cast
Euk maani Tusuviin Huvisgal hiichlee. Hed heden mundag hatuugaas hatuu BOSGO TOTGO togtooson Huvisgal shuu. Reform + Evolution + Revolution. When the Highest Logic is used, it defeats the Purpose of the ACT, ...Meaning the worst purposes.
Хүн намын мөнхсоёл билүү нэг авгай энэ жилийн өмнөх сонгуулиар санал гуйж явахдаа гишүүн болоод ордонд орчвол ард иргэдийн төлөө шудрага бусын төлөө зүрхээ сугалаж өгөх шахуу л тэмцэнэ гэж байж билээ. Энэ жил жагсаалтаар орсон дуулдсан. Ёстой нам таг довоо шарлуулах юм. Хүнийг танихад хугацаа хэрэгтэй юмдаа. Өмнөх сонгуулиар уначихаар нь харамсаж байж билээ хөөрхий.
Er ni 126 demii um bnaa. Shuluuhan Uurchilue uu. Udaagui deer ni, zaluulaya aa, ard tumeen, davalgaalaarai. Yamaanii mah haluun deeree----gedeg sh dee. Nersiin Jagsaalt gedegeer bidnii SHUUD SONGOH ERHIIG BULAAJ, bidnii songoogui Yanz Buriin Bulai yavdaltai Yaashka, Hutgan Uimuulegch, oli- nariin gar huluud Bituu Orj irseniig deer 1 komentchin bichjee. Euk uu, ingej hagas-Euk baisnaas Buten Euk bolj ene uls ornoo avraach ee, Parliament chin bolohoo bailaa, taraagaach ee, ZG chin oligarhuudaar BITUU Duurch say yamar Tusuv oruulj irev, taraagaach ee, Parliament-iin Ardchilal manaid ogt zohihgui, Ertdeed bainaa, Soel dutuu baihad Uls ornoo ustgah Zevseg bolchihdog um bnaa. Dead on Arrival. Dead on Arrival. Geo ih hunderch bn shuu, Euk uu. Asar hunderch bn. Ug ni 2-3 jiliin umnuus Irgenii huvid mash todorhoi Handaj baiv.
NUB-iin COP 29 chuulgan JINHENE BALARCH bnaa. 22-nd duusah estoi ch duusaagui Shunu (at night) Suuj Huraldsan ch Bichig Barimt deeree tohirch chadahgui bnaa. Bichig Barimt gej Bi meregjiliin Diplomatchiin huvid unendee zuulhun ( soft ) helj bnaa, mungu sanhuu deeree gatslaa. Handivlagch nar bultaj zugtaagaad 1,5 Trillion deer gatsav. NUB deer manaih barag hurald ogt hamaaralgui, hudal magtaj, erunhii um yarij, NUB-iin hurald oroltsson ner zuuj Tom Zardal gargadag baiv. Uuniig Huuk maani evdej uil ajillagaand ni Shuumjleltei handdag bolsond talarhdag.
ард түмний эрүүл мэнд хоол хүнсний эрүүл хоол эм эмнэлгийн шинжилгээгээр хүн баталгаатай амьд явах ёстой монголд шинжилсэн шинэжилгээ уух эм хойт хөрш ОРОС УЛСАД Шинжлүүлсэн шинжилгээ эмчилгээ том хүн дээрч тэр хүүхэд дээрч тэр хангалтгүй зөрөөтэй байна энүүхэн иркутск ороход вагон үнэтэй орост ороод эмнэлгийн даатгалгүй байхгүй тул үнэтэй үүнийг хөрш улстай яагаад зохицуулж болдоггүй юм бэ орос улсын ганц супермаркет ггастроном улаанбаатарт яагаад байгуулах зөвшөөрөл өгдөггүй юм бэ яагаад орсын эмнэлэг байдаггүй юм бэ монгол хүний амьд явах эрх эрүүл байх эрүүл хүнс идэх эрх хаа байнаа
Euk-iin "Sweeping Reform" ehlej bn gej uzej bn. "Political Decorum"-iig zasah ni bn. Erhem Taniig BARUUN GARTAA uuygaa, ZUUN GARTAA uy uuygaa avaarai , ZURH-en taldaa Ulsiinhaa Mungunii AVDARIIG geh meteer....
Zasag Parliament 2-oo deg juramd ni oruulahaas gadna Ded Euk-tei bolooroi Huuk ee. Oroitoogui deer ni yanzlahgui bol Yalzral Dampuural Urvalt Uhralt bidnees salahgui, suirne shuu. Mash zuv suuri tavih heregtei. Zarim negen uls gurenuud tulgan shaardlaga, nuhtsul zergee toliluulaad ehlev bololtoi. Ih l tevchij tevchij ingev geltei. Gehdee yaaran sandrah hereggui. Ehleed dotood reform uurchlultuu mash turgen gadaad dotoodod medregdehuits ALDAAGUI hii !!!
Ingej yalgaj salgaj ugee heldeg bolj bn. Zaluu Zuvluh E.Odbayariin gaviya mash ih baigaa shuu. Harin odoo manai Odontuya Said maani yaaj bantagnuulj yavaa bol doo. Nomhon Dalain Araliin neg Jijig-heeeeeen Ulsiin said gehed l Uls Eh Orondoo ahiuhan , bur ulemj hemjeenii mungu sanhuu olj taviukchih geed l Uzej Tarj Usee Zulgaaj baigaag Virtual-aar harlaa. Bi ch gesen 10$ billion oloh Bolomj bnaa geed baihad duff duff duff Dulii Dunduk baigaa shuu, zasag.
Manaihan sonsoogui, meddeggui URANIUM-iin shine Medee: Shar nuntag heregleh Nuclear Reactor- uud daraagiin Shine Ue buyu Generation 4-tuu orjee. Gen 4. Fluoride Davsaar asar undur temperature-tai baigaa Reactor-iinhoo goliig hurgudug baisan bol odoo "Molten Salt"- oor hurguuh bolj bui um bn. Uuniigee " Gen4, buyu Advanced" gej nerlej bn. Shine uildvertei boltloo naana ni Bichil Zuuvuriin Zadlaad ugsarchihdag, mashinaar achaad yavchihdag Besreg Reactor hiamdhanaar avaach ee gej helseer bn. Hashgursaar bn. Reactor-aas gadna tsahilgaanii bas l zuuvuriin GENERATOR avaach ee geseer hooloi min suuchihluu. Hiamdhan deer ni olnoor ni avchih l daa. 10 jil iluu hereglene. Doktor Tegshbayar aa. Er ni Uran-ii asuudal ene uduruuded asar ih halj bn.
Ug ni sanuulahad----- Sodium, Molten Salt, Lead-based Coolant-----gej l yaridag bailaa shuu dee. Odoo ene shingeruulsen MOLTEN-g heregleh gene. Uunii tuuhii ed ni manai baigal deer baidaggui l baih daa. Hahaha. Bas 1 um bnaa, Ajiliin Hesgiin darga Uchral aa, manai toirogiin "Deputat" Uchral said aa. Bayjuulah Process-iin Urtug (cost) asar usuud baih um. 100% gej bodoj bn uu, No dear Sir, around 300%. I wanna Guess it to be a temporary BUBB!E, but no definite Idea. I do always follow the changes, either its soaring or plummeting down. My concerns are actualy linked with the forthcoming Signing of Contract, particularly with ...
Нүдний булай
Олон тарвага ноохойндоо гэдэг болж дээ. Тоонд биш чанарт байдаг юм.
Хүний хамгийн том дайсан гадна биш дотор буй
Одоо хүрлээ нь огцрох вий дээ
Алдаагаа олж харна гэдэг эрзориг шүү.
2025 оны муу төсөв оруулж ирсэн Сангийн сайдадаа эхлээд хариуцлага тооцож огцруулаад,дараа нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж 2025 оны шинэ төсөвөө шинэчлэн батлах нь МУ-н цаашдын хөгжилд их чухал шүү.
2025 оны муу төсөв оруулж ирсэн Сангийн сайдадаа эхлээд хариуцлага тооцож огцруулаад,дараа нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж 2025 оны шинэ төсөвөө шинэчлэн батлах нь МУ-н цаашдын хөгжилд их чухал шүү.
2025 оны муу төсөв оруулж ирсэн Сангийн сайдадаа эхлээд хариуцлага тооцож огцруулаад,дараа нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж 2025 оны шинэ төсөвөө шинэчлэн батлах нь МУ-н цаашдын хөгжилд их чухал шүү.
2025 оны муу төсөв оруулж ирсэн Сангийн сайдадаа эхлээд хариуцлага тооцож огцруулаад,дараа нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж 2025 оны шинэ төсөвөө шинэчлэн алдагдалгүй батлах нь МУ-н цаашдын хөгжилд их чухал шүү.
2025 оны муу төсөв оруулж ирсэн Сангийн сайдадаа эхлээд хариуцлага тооцож огцруулаад,дараа нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж 2025 оны шинэ төсөвөө шинэчлэн алдагдалгүй батлах нь МУ-н цаашдын хөгжилд их чухал шүү.
2025 оны муу төсөв оруулж ирсэн Сангийн сайдадаа эхлээд хариуцлага тооцож огцруулаад,дараа нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж 2025 оны шинэ төсөвөө шинэчлэн алдагдалгүй батлах нь МУ-н цаашдын хөгжилд их чухал шүү.
Ийм төсөв зүтгүүлж батлуулсан УИХ-ын дарга, ернхий сайд, сангийн сайд, төсвийн байнгын хорооны дарга гэх мэт нөхдүүд ажлаа өгөх хэрэгтэй.
SUDLAACH GANAA-DAA BAYARLLAA. URGELJ MINII ARIIG DAADAG ACHTAI NAIZ SHUU. END MINII OLON POST BAIGAA AMOI.
Дампуу 126 их хурлыг тараах ёстой!