Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр (2024.11.25) Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлыг эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавь ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл9
Энэ 24 оны үндсэн хууль тайж гаралтай хүмүүс болон лам нарын сонгох эрхийг хориглосон маш муу хууль юм ! Мөн хөрөнгөтөн нарын худалдаа наймаа хийх эрхийг нь хориглосон ! Энэ хуулиас болоод 32 оны бослого чинь гараад янз бүрийн хэлмэгдүүлэлт явагдаад завсар нь 14000 лам нарыг буудаж алж билээ ! Тахар миний эрхийг ч хүртэл хассан ! Ийм сайхан хуулийг одоогийн хар мантуу Хүүк Данх нараар толгойлуулаад та нар тэмдэглэж байгаа юмуу ! Бүгдийг чинь дүүжлэх юмсан !
Хаана бол хаана навсаганаж байдаг Мантуу Хүй Сюй Жаны далбагар хар чихийг огтлон хаях хэрэгтэй
МАН-ын мантуу царайлсан хятадын эрлийзүүд 202.9.47.22 0 минутын өмнө Манж хятадын нутгаас тэнүүчилж орж ирсэн Хуацай буюу хужаа овогт Сүхбаатараар тэргүүлсэн МАН-ын манж хятадын тэнэмэл цагаач хунхуузууд Чингисийн угсааны монгол улсыг алж хядаж устгаад оронд нь хятад хужаа угсааны үлсыг Монголд суурьшуульж баян тарган амьдруулах гэсэн алсын хараат Бээжин бодлого мөн байсан нь цаг өнгөрөх тусам нь ил тод болж байна. МАН одоо ч гэсэн хятадуудыг оруулж 100 жилээр суурьшуулж тэжээе ,монголчуудыг гадагш гаргаж ажил хийлгэе гэж уриалаад байдаг нь МАН Бээжин бодлогоо уламжлан залгамжилж хэрэгжүүлээд байдгийн илрэл. Хүрэлсүх Данх нарыг днк шинжилгээнд албан хүчээр оруулж монгол уу хятад уу гэдгийг нь тогтоох цаг болсон. Хүрэлсүх самэнд буюу Сяо Минг Данх хурц буюу хуа цяо гэх овогтой. Хятад овгоо нууцгааж ийм болгосон байж тун болзошгүй.
Хар шар феодал лам тайж язгууртан хутагт хувилгаад жас монгол улсын ард түмний хөрөнгийг зуун хувь биш юмаа гэхэд 99 хувийг эзэмшиж байлаа тэдний хөрөнгийг хураахгүй бол сонгууль болоход ЦЭНХЭР ЯГААН ТАСАЛБАРААР монголын хөрөнгийг хувьчилж авсан одоогийн АН шиг хөрөнгөөрөө түрээ барин феодлууд дахин сонгогдох байв Ардын засгийг эсэргүүцэж ард түмний толгой дээр сандайлах шар феодал лам нар жасын хөрөнгө идсэн жасын нярваас авахуулаад шар хөрөнгөтөн бослого гаргаж ардын төрийг эргүүлж хууль бусаар авах хуйвалдааныг зохиож илэрсэн тул ардын засаг сэрэмжлэн тухай бүрд нь илэрсэн үед устгаж байв танк хүлдэг тариат төгс буянтын улаангомын бослого сүм хийд хөдөөний хүрээ хийдийг хаасанд хорссон лам нар бослого гаргаж даруулсан
Юм мэдэхгүй хоосон толгойтууд Бадарч тахар гэх мэтийн нэрээр сайн сайхан, өөдрөг бүхнийг харлуулан үгүйсгэж, таашаал авч байх юм.
Ямарч нөхцөл үүссэн байна хөрш болон ажил олгогчоо муучлан устгаваас чиний ажил амьдрал сайн болохгүй гэдгийг монголчууд ойлгох болжээ.
100 жил яах вэ? МАН-ынхан алж хядсан Монголын 100 мянга гаруй иргэнээ яах гэж байна? Хуацай буюу хужаа овогт Сүхбаатараар тэргүүлсэн манж хятадын тэнэмэл цагаач хунхуузууд Чингисийн угсааны монгол улсыг алж хядаад оронд нь хятад угсааны үлсыг Монголд суурьшуульж баян тарган амьдруулах гэсэн алсын хараат Бээжин бодлого мөн байсан нь цаг өнгөрөх тусам нь ил тод болж байна.
чингэс бүх монголыг гэр бүлээр нь цэрэг болгоод хаа чиг араб кавкааз ёвропод тэнүүлж нэг ч монгол эргэж ирээгүй чингэс өөрөө ч эргэж ирээгүй цөөхөн эр хүнгүй үлдсэн үлдсэн монголыг эзлэж авахаар эхлээд төвдийн шашныг оруулж мунхруулж номхруулж шхшны сургуульд олон монголыг сургаж оруулаад дараа нь манжууд эр хүнгүй монголыг эмлэж яр тэмбүү халдаасаар 400 000 хүрэхгүй хамартай хамаргүй юмнууд үлдсэн юм Орсууд 3 000 000 болгож хүн ам өссөн манж төвдийн дарлад 400 жил боолчлогдсон
умар зүгийн туйлын туяа сүлэлдэн туяарч толиорон наадсан ленинградын тэнгэр дор москвагийн кремлийн улаан таван хушуу алтан гадастай тодоос тод гэрэлтэн далайд төөрсөн онгоц улс түмний чигийг заана мөнхийн орос орны агуу их жолоодогч ЛЕНИН СТАЛИН ПУТИН МАНДТУГАЙ