Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй. ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ.
Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино. Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна. Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ.
Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ. Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой. 2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна. Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл19
100 жил яах вэ? МАН-ынхан алж хядсан Монголын 100 мянга гаруй иргэнээ яах гэж байна?
анхдугаар үндсэн хуулиас ардчилсан үндсэн хуульд хүрэх замд адармаатай данзантангууд шар хар феодалын бомлого шар хар феодалуудын ардын төрийн төв бодлогыг бруун зүүн тийш мушгин гуйвуулж баруунтны бодлого зүүнтний бодлогыг мушгин хэрэжүүлж байсан бичиг үсэг мэддэг харлаж лам болсон хүмүүс ардын төрийн бодлогыг сэнхрүүлэхийн оронд сэвж сэгсчин дээр нь ангийн дайснуудыг бурзайлгаж гаргаж ирэхээр бодлого явуулж байв манжийн талхинд дарлагдаж халширсан ард түмэн дахин хар шар феодал данзантан шиг хөрөнгөтнүүдийн эрүү шүүлт манж хятадын алба гувчуурт малаа өгч дуусахыг хүсэхгүй байлаа ардын засгийн анх дугаар хурал анх дугаар үндсэн хуулийн ачаар 1940 онд хөрөнгөтний бус хөгжлийн зам дээр баттай зогсож чадсан юм Ард түмний өмнө БНМАУ мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орон болж 1960 оноос социалист аж үйлдвэр ХАА-н орон болсоон 1992 оны үндсэн хуулийг зөрчиж ЗХУ-ын
Манж хятадын нутгаас тэнүүчилж орж ирсэн Хуацай буюу хужаа овогт Сүхбаатараар тэргүүлсэн МАН-ын манж хятадын тэнэмэл цагаач хунхуузууд Чингисийн угсааны монгол улсыг алж хядаж устгаад оронд нь хятад хужаа угсааны үлсыг Монголд суурьшуульж баян тарган амьдруулах гэсэн алсын хараат Бээжин бодлого мөн байсан нь цаг өнгөрөх тусам нь ил тод болж байна. МАН одоо ч гэсэн хятадуудыг оруулж 100 жилээр суурьшуулж тэжээе ,монголчуудыг гадагш гаргаж ажил хийлгэе гэж уриалаад байдаг нь МАН Бээжин бодлогоо уламжлан залгамжилж хэрэгжүүлээд байдгийн илрэл. Хүрэлсүх Данх нарыг днк шинжилгээнд албан хүчээр оруулж монгол уу хятад уу гэдгийг нь тогтоох цаг болсон. Хүрэлсүх самэнд буюу Сяо Минг Данх хурц буюу хуа цяо гэх овогтой. Хятад овгоо нууцгааж ийм болгосон байж тун болзошгүй.
амарбаясгалан даргад баярлалаа баяр хүргэе
Нүүрсний адмирал компанийг байгуулж байсан Амарбаясгаланг төрөөс зайлуул. Адмирал компанийг хамаатан садан дээрээ шилжүүлсэн гэж нуугаад нүүрсний хулгайн мөнгөөр төрд шургалсан овоо муу гөлөг мөн.
Сүүлийн 3 сонгуульд МАн нам 3 удаа ялалт байгуулсан . Сүүлийн 9 жилд юу хийж бүтээсэн бээ. Эрчим хүчний хараат байдлаасаа гарсан уу Хэдэн цахилгаан станц барьсан бээ . Нефть боловсруулах үйлдвэрээ ашиглалтанд оруулсан уу . Оюу толгойн ашигийн 50 хувиа авдаг болсон уу . 2500 ш лиценз ээ цуцалсан уу . Эрдэнэт үйлдвэрээс жил бүр дутааж байсан 500 500 тэрбум төгрөгөө эргүүлж авж чадсан уу . Алдарт 40 их наядын нүүрсний хулгайн мөнгөө татан авах яасан бээ. Төмөр зам аа 100 хувь монголын төрийн өмч болгосон уу .
орсоос төмөр зам салгаж аваад чи хятадт өгнө орос монгол руу төмөр замаа хаачихна орсын эрдэнэт үйлдвэр шиг болгохно уу оюу толгой шиг болгохно уу орсын цахилгаан станцыг бас устгахна уу хятадын шалихгүй цахилгаан станцуудыг байгуулсаар байна уу идэх хоолгүй байгалын баялаггүй хятадт чи биеэ тушаа Монгол улс дээр үеээс гэрээтэй орос улстай анхдугаар хоёр гуравдугаар үндсэн хуулийн дагуу харилцах болно
монгол улс яаралтай орос белорусын хамтын эдийн засгийн амин тарианд орох хэрээгтэй
Olon.Mongolchuudiig.ter.dundaa.ih.ezen. Chingis.haanii.udamiinhaniig.hariinhantai. niilj.negiigch.uldeelgui.alj.ustgasanii.100. jiliig.temdeglej.baigaa.um.bizdee.novsh. gej
1992 оны үндсэн хуулийг зөрчиж ЗХУ-ын байгуулсан АЖ ҮЙЛДВЭР хөдөө аж ахуйн материаллаг бааз техник туслалцааны байгууламж үйлдвэр завод мал аж ахуй газар тариалангийн барилгын бүх салбарыг шинэ капиталист болохын тулд хоморголон цэнхэр ягаан тасалбараар хувьчлан хувьдаа гэр бүлдээ авлаа Түүгээр барахгүй уул уурхайг хямдхан касны мөнгөөр нь хувьчлан авч ард түмнийг хоосруулав үүнээс болж үй олон гар хоосон ажилгүй ард улаанбаатар хотоор сая саяаар нүүдэллэн суурьшив ХӨДӨЛМӨРИЙН ЗЭВСЭГГҮЙ ЖИНХЭНЭ ПРОЛЕТАРИУД ҮҮСЭВ үүнийг одоогийн ардын засаг хэвэнд нь оруулахгүй бол манж төвдөд боолчлогдсон 400 жил шиг давтагдах ёсгүй МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАНДТУГАЙ
Баяр хүргье баярлалаа
Баяр хүргье баярлалаа
1920 онд хувьсгал үүсээгүй бол монгол улс өдийд байхгүй байх байсан.
Пязаа утаа түгжрээгээ шийдээч ээ 100 жилийн өмнөхөөс их ялгаа алга
Nuursnii hulgaich
согиуураад нүүрсэий хулгайч гэж согтуурсаар унтлаа
Нүүрсний адмирал компанийг байгуулж байсан Амарбаясгаланг төрөөс зайлуул. Адмирал компанийг хамаатан садан дээрээ шилжүүлсэн гэж нуугаад нүүрсний хулгайн мөнгөөр төрд шургалсан овоо муу гөлөг мөн.
баярлалаа баяр хүргэеэ
хэрэг юу болсон бэ