.png)
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /TASS/. Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Астанад айлчлах үеэр дэлхийн нөхцөл байдлын талаар түүнтэй санал солилцохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
“ОХУ-ын Ерөнхийлөгчтэй Астанад удахгүй уулзах үеэр бид худалдаа-эдийн засаг, тээвэр-ложистик, түлш эрчим хүч, шинжлэх ухаан-техникийн салбарын хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн олон улсын байгууллагууд, интеграцын бүтцүүдийн хүрээнд хийх цаашдын хамтын ажиллагаа, түүнчлэн улам ээдрээтэй болж байгаа дэлхий дахины нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцоно” гэж тэрбээр В.Путиний айлчлалын өмнөхөн нийтэлсэн нийтлэлдээ бичжээ.
“Казахстан ба Орос: стратегийн түншлэлийн шинэ хэтийн төлөв” нийтлэл Астана хотод Оросын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал эхлэх өдөр буюу өнөөдөр "Известия" сонинд нийтлэгдсэн байна.
В.Путиний төрийн айлчлал нь хоёр улсын харилцааны түүхэн дэх онцгой чухал үйл явдал болно гэж К.Токаев онцолжээ. "Энэхүү айлчлал нь хамгийн дээд түвшний статустай бөгөөд манай хоёр улс хоорондын стратегийн түншлэлийн харилцаа онцгой ач холбогдолтойг харуулж байна" гэж Казахстаны удирдагч бичжээ.
В.Путин арваннэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Казахстанд айлчлах үеэрээ хоёр орны харилцааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцээ хийхээс гадна, Уфа хотод болж буй хоёр орны бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны форумын нэгдсэн хуралдаанд Токаевын хамт цахимаар оролцох ажээ. Тэрбээр мөн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Казакстан гэгч улс түүхэнд байгаагүй. Орос украйн хоёр нэг гаралтай. Монгол казак хоёр өөр гаралтай
Халх болж нүүрээ нуугаад хужаа, хасаг, хүн биш гэж турхирдаг Буриадууд орос үлгэрээ нутагтаа донгос. Азийг доорд үзэж, Еврей Арменичүүдийг дээдэлдэг Оросууд ард түмнүүдийн нэрийг өөрчлөөд дараа нь байхгүй байсан гэж баталдаг нь гэм биш зан.Орос гэж байхгүй байхад 8-р зуунд Түрэг гэж гүрэн байсан юм.
Mash zuv. Putin bas ingej bodoj baigaa juum bilee.
Украйн Армени Прибалтикт биш Казахстанд атомын бөмбөг дэлбэлж, пуужингийн түлш асган, бүх уранаа олборлодог байсан Оросуудын шоу ямар дуусах биш.
Путины үнэн алдартны Оросууд шүтдэг Еврейчүүдтэйгээ адил Ислам шашинтнуудыг, Арменичуудтайгаа адил Түрэг үндэстнүүдийг, дорнод Славуудын хувьд Азийн ард түмнүүдийг бүгдийг доорд үзэж үзэн яддаг. Зөвлөлтийг Орос Украйн Беларус 3 тохирч нураахдаа Төв Азийн ард түмнүүдийн саналыг асуух ч хэрэггүй гэж үзсэн. Тэдний хувьд хэн ч биш учраас гэдэг нь үнэн.
цөмийн зэвсэгтэйй гүрэн шийднэ харин яаж украйнаас цөмийн пуужингаа авбаа ДАХИН бага ястанд цөмийн пуужин өгч болохгүй
103.212.116.88 Бурятууд их тэнэгтэнээ.Архины оюун ухааны хомсдол. Зөвлөлтийн атомын зэвсэг Орос Украйн славуудынх байгаагүй.Зөвлөлтийг Орос Украйн славууд нийлж нураасан нь үнэн.Төв Азийн түрэгүүд байтугай одоо ч Оросуудын доорд үздэг Урал Сибирь Алс дорнодын багуудын саналыг хэн ч сонирхоогүй.