
БЕЙРУТ, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /DW/. Израил, “Хезболла” бүлэглэл хоорондын дайнаас дайжин дүрвэсэн Ливаны олон мянган иргэн гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсний дараа нутаг буцаж эхэлжээ.
Энэхүү эвлэрэл тогтсоноор Ливанд 3700 орчим хүний аминд хүрч, Ливаны 1.2 сая иргэн, Израилын 50 мянган иргэнийг орон гэрээ орхин дүрвэхэд хүргэсэн дайн зогсож байна.
Лхагва гаргийн үүрээр Ливаны нийслэл Бейрут хотоос өмнө зүгт орших гол хот болох Сидон хүртэлх замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгджээ. Мөн өмнөд хэсгийн Тир боомт хотоор эд зүйл ачсан автомашин, бүхээгтэй тэрэгнүүдийн урсгал нэмэгдсэн байна. Ливаны Төлөөлөгчдийн танхимын дарга Набих Берри дүрвэсэн ливанчуудад орон гэртээ эргэж ирэхийг уриалжээ. Тэрбээр телевизээр үг хэлэхдээ, бид дүрвэсэн хүмүүс болон тэднийг энэрэн нигүүлсэж, эв санааны нэгдэлтэй хүлээн авсан хүмүүст талархаж байна гэжээ.
Бид Ливан, Ливаны ард түмэн, түүхэнд заналхийлсэн хамгийн аюултай түүхэн мөчийг өнөөдөр дуусгаж байна гэсэн тэрбээр нэмж хэлсэн байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Израил руу гэнэтийн дайралт хийсэн Палестины ХАМАС бүлэглэлийг дэмжих зорилгоор “Хезболла” бүлэглэлийнхэн хил дамнасан цохилт өгсний дараа Израил, Хезболлагийн хооронд ширүүн мөргөлдөөн өрнөсөн юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Хоёр хүн зодолдоод асуудалд ороход хэн эхэлсэн нь хариуцлага хүлээдэг. Энэ олон хүний амь нас, эд хөрөнгөөр тоглосон гэм бурууг “Хезболла” бүлэглэлийнхэн хүлээх учиртай санагдана. Бусад бүх дайн дайжин үүсгэсэн орнууд бүгд ижил.
Зодоон цохион, дайн дажин ялгаагүй эхлэн өдөөсөн нь хамаг бурууг хүлээж, ял шийтгэл амсдаг л даа. Оросууд Украйнруу эхлэн довтолсон шүү дээ, тэхээр мөн бурууг нь Оросууд хүлээх ёстой !!!
40 гаруй мянган хүнээ алуулчихаад буцаад эвлэрдэг сонин л юм