
Манай эрх мэдэлтнүүдийг иргэд өөрийн гэсэн бизнесгүй, “төрийн албанд” ажиллаж байгаад хамгийн толгой баячууд болсонд нь гайхацгаадаг. Гэхдээ энэ бол гайхах зүйл биш л дээ. Хамгийн том “бизнес”-ийг, тэр тусмаа улс үндэстний эсрэг хамгийн ХОРЛОНТОЙ бизнесийг “төр засгийн ажил” нэрийн дор хийдэг этгээдүүд бол “төр базагч” намууд. Тэд Монголыг худалдах “бизнес”-ийг эрхлэдэг гэж хэлж болно. Тэр бизнест нь саад болсон хэнийг ч тэд эрх мэдлээ ашиглан арчин хаяж чадна. Бас ард иргэд газар нутагтаа эзэн болчих вий, үндэсний баялгийг наймаалахад нь саад болох вий гэхдээ алхам тутамдаа хууран мэхлэх, залилан урвуулах аргыг байнга хэрэглэдэг. Тэр арга, зорилго нь монгол хэлэнд хүртэл нэвтэрч, “жаргон” хэллэг гэдэг шиг “төр базагчдын” гэж тодотгож болох, далд утгатай этгээд үг хэллэгүүдийг ч бий болгоод байгаа.
Жишээ нь:
“Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулна” гэх мэт. “... хөрөнгө оруулалтын аргаар баяжуулна” гэхээр ард иргэд “Эрдэнэтийн зэсийн баяжмал” гэдэг шиг бидний амьдрал шавар балчгаас салж цэвэршин, сайжрах нь гэж ойлгодог. Гэтэл энэ нь ердөө л монголын эд баялаг, хамгийн үнэ цэнэтэй, ховор, нандин бүхнийг ард түмний ар хударгаар гадагш зувчуулан наймаалцах тухай ярьж байгаа хэрэг л дээ. Орчин үеийн хууль эрх зүйн нэр томъёогоор бол “контрабанд” буюу хил дамнасан хулгайн наймаа гэх гэмт хэрэг юм. Ингэж хэлэхээр олон хүн “төрийг” гутаалаа гэж хилэгнэж магадгүй. Энэ нь төрийн ажил, хулгайчийн үйлдэл хоёрын зааг ялгааг ялгаж мэдэхгүй болтлоо хууртаж ирсний шинж. Тиймээс ялгааг нь тодруулж хэлж өгье!
Төрийн ажил бол ард иргэд, газар нутаг, байгалийн баялаг бүхнээ хайрлан хямгадаж, өмгөөлөн хамгаалж, тэтгэн тордоход чиглэж, хөрөнгө мөнгө бүхнийг ард түмнийхээ сайн сайхан амьдралд зориулдаг юм.
Харин хулгайч урвагчдын ажил бол бүхнийг задлан бутаргах, хоослон дампууруулах, хувьчилж, завшин шамшигдуулахад чиглэж, хөрөнгө мөнгө бүхнийг өөрсдийн халаасыг дүүргэж, хувийн зугаа цэнгэлээ хангахад зориулдаг юм. Тэр хүслийг нь, олон нийтийн шүүмжлэлийн бай болж, УИХ-аар хэлэлцэн баталсан 2025 оны улсын төсөв тодорхой харуулсан. Түүгээр ч зогсохгүй, улс үндэстнийхээ эрх ашгийг улан дороо хаяж, дэвслэхээ ил тод зарлацгааж байна. Жишээ нь эх орон газар нутгийнхаа элгийг урж онгичин, уран олзворлох санаа хэнд байж болохыг бодоод үз дээ! Хор уршгийг нь тухайн газар орны ард иргэдэд үүрүүлж, ашгийг нь өөрсдөө хүртэх гэсэн аминч бэртэгчин бодолтны хорон муу санаанаас л ийм хүсэл төрнө. Үүнийг ч ази, африкийн олон улс орныг үгүйрүүлэн сүйрүүлээд хөөгдөж гарсан, Францын компани ... мэтсийн үйл ажиллагаа, хувийн олз ашгийн төлөө тэдэнтэй үгсэж, хэнийг ч, юуг ч худалдах, золиослоход бэлэн байдаг урвагчдын үйлдлүүд нэгэнт харуулсан.
Тэр нь ч үргэлжилж байна. Тухайлбал уран олборлохтой холбоотойгоор УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг 9 хувь болгох санал оруулсан гишүүн Ц.Даваасүрэнг “араас хутгаллаа”, “санал нь 100 хувь унах болтугай” гэх мэтээр ерөнхий сайд асан С.Баяр бүхнээс түрүүлэн “орилж”, Францын компанийн төлөө их л хүчин зүтгэл гаргаж байгаагаа “гадны эзэддээ” мэдэгдэх гэж хичээв.
Өмнө нь Оюутолгойг монголд хохиролтой гэрээгээр Рио Тинтод өгснийхөө шанд олж авсан гэж яригдаж ирсэн “АНУ дахь хаусууд ...” гэх мэт эд хөрөнгөндөө цадаж ханасангүй, улам амтшин хомхойрч байгаа нь тэр. Араас нь П.Сайнзориг гэх мэт подгор банди нар “дэлхийд ураны АМНАТ хамгийн дээд тал нь 8 хувь байдаг” хэмээн мэдэмхийрч, 9 хувь болгосноор Францын компанийг алдагдалд оруулах гэж байгаад “эмзэглэн” тайлбар хийв.
Мөн УИХ-ын гишүүн Ө.Шижир гэх залуу “Цөмийн энергийн тухай хууль бол үндсэндээ Монголыг дэлхийн зах зээлд ураны баяжмалын тоглогч болгох, дараагийн орлогын эх үүсвэртэй болох, бусад улсуудтай улс төрийн харилцаа үүсгэх боломжийг бидэнд олгож байгаа. Ураны баяжмал дээр хамгийн чухал зүйл нь хог хаягдал юм билээ. Хог хаягдлын менежмент дээрээ ямар зорилт тавьсан байгаа вэ. Иргэдийн хамгийн гол анхаарч байгаа асуудал ураны хаягдал. Гэтэл үнэндээ Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү" гэж “айлджээ”. Энэ залуу ураны “уур”, яндангийн утаа хоёрыг зэрэгцүүлж тавиад өөрийгөө утаж, үнэр амтыг нь тамшаалан туршиж, шинжилсэн бололтой юм. Энэ залууг эхийнхээ хэвлийд ч бүрэлдэж амжаагүй байхад уран гэдэг элементийг нээж судлаад, амьдралд хэрэглээд, гай гамшгийг нь хэдэн үеэрээ амсаж мэдэрсэн улс гүрэн, ард түмнүүд түрүүчээсээ ураны хэрэглээнээсээ татгалзаж, хог хаягдлын үр дагавараас хүн төрөлхтний ирээдүйг хэрхэн аврах вэ гэдэг асуултад дэлхий нийтээрээ хариу олохгүй гацацгааж, байна.
Гэтэл “Монголыг дэлхийн зах зээлд ураны баяжмалын тоглогч болгох, дараагийн орлогын эх үүсвэртэй болох ...” тухай, гэнэн балчраа илэрхийлэх энэ үг нь өнөөгийн манай, эрх мэдлийн хөөсөнд хөл алдаж, эд мөнгөний шуналд ухаанаа алдсан залуусын, өөрийгөө “дэлхийд арсалдах” том хүн болчихлоо гэж эндүүрсэн, “улс төрч” гэх сэтгэцийн өөрчлөлт буюу хийрхлийг ч бас харуулна.
Өөрөөр хэлбэл улс төрч нэртэй урвагчид хэрхэн бэлтгэгдэж байгааг таниулж буй нэг дүр төрх нь энэ. Бие даасан сурталчилгаанууд ч явагдаж, түүнд оролцогчид бүгдээрээ л монгол улсын эрх ашгийг биш, гадны компанийн ашигт л санаа тавьж байгаа нь аль хэзээний гадаадын иргэншил авчихсан, цалин хөлсөө нэмүүлчих бодолтой Францын компанийн ажилтнууд гэлтэй. Уг нь монгол дахь уул уурхайн гамшиг, ураны хор аюулыг тухайн нутаг оронд иргэд аль хэзээний үзээд, мэдрээд эхэлчихсэн л дээ! Гэтэл түүнийг нь үгүйсгэх, төөрөгдүүлэх сурталчилгаа ч хүчтэй явагдаж байна. Тухайн газар нутаг дахь мал амьтанд илэрч буй мутаци хувиралд орсон эрэмдэг зэрэмдэг үр төл, хачирхалтай өвчлөл, хорогдлыг мал аж ахуйн мэргэжилтэн нэртэй зарим нэг этгээд, “үүнд ураны шар нунтаг ямар ч хамаагүй”, ... “Малчны хариуцлагатай л холбоотой”, ...
“Наад зах нь тухайн малчин, малдаа вакцин хийлгээгүй нь хариуцлагагүй байдлынх шүү дээ!” гэж, бараг л малчид гараа угаахгүй, бохир заваанаас болж байна гэх шиг юм хэлээд сууж байгаа нь эрх мэдэлтнийг долоож, ард иргэд рүү ар нуруугаа харуулан, гэдсэндээ хуримтлагдсан хийгээ гаргаж буй нь тэр.
Энэчилэн улс төрчдийн өөрсдийнх нь ярьж хэлдэгчлэн газрын ховор элементээ “зарж идэх” ажлын “галт тэрэг” ч бас хөдөлчихсөн. Энэ бүхний эцсийн бодит дүр зураг нь ердөө л гэртээ байгаа бүхнийг нууж аваад гаргаж зарж, гудардаг, өөрийгөө хянах чадваргүй архичны араншин, төрх харагдана. Өөрөөр хэлбэл монгол улс өнөөдөр “төр” болж тоглож буй хэдэн золгүй “архичин” авиртны аашийг аядуулах гэж сөхөрч байна.
Монголын баялаг та нарын халаасны мөнгийг залгуулах хувийн эд зүйл чинь биш л дээ!
Харамсалтай нь сүүлийн 34 жилийн хугацаанд монголын бүх хөрөнгө баялаг бол “ялсан намын өмч” гэж боддог болтлоо итгэл үнэмшил суусныг, “сонгуулийн сурталчилгаандаа зориулан зээлж авсан мөнгөө Таван толгойн коксжих нүүрсээр төлж...” /маш хямд үнээр тооцож/ барагдуулсан саяхны түүх, энэ нь цаашаа даамжирч, бүлэг бүлгээрээ үйлдсэн нүүрсний хулгайн хэргүүд, элдэв санг хоосолсон, гадны зээл тусламж, төсвийн мөнгийг хяналтгүй дураар зарцуулсан, төсвийн мөнгийг жилээс жилд өсгөн хувааж иддэг болсон зуршлууд ... гээд, бүхнийг хоослон шавхаж буй гэмт хэргүүд гэрчилнэ. Үр дүнд нь цаашид монгол улс, монгол үндэстэн байх эсэх тухай яригдахад хүрээд байна.
“Бүтээн байгуулалт” гэх сүржин сурталчилгаатай “авилга хороолол”-уудаар гадаад иргэдийн суурьшлын бүс хүрээгээ тэлж, утааг арилгагч хортой түлшинд ядуу монгол иргэд нь угаартан амиа алдах нь нэмэгдэж, улс орны “хөгжил” гэгч нь урагшилсаар...
Ард иргэдийг УИХ-ын танхим дахь хэрүүл маргаан, улиг болсон хоосон цэцэрхлээрээ сатааруулж, “хийрхэн зугаацаж” байх хойгуур гадны булаан эзлэх, эзэмших бодлого үе шаттайгаар, зогсолтгүй шуурхай хэрэгжсээр..., бэлтгэлийг нь манай урвагчид хангасаар ... Тухайлбал Ковид-19 гэх цар тахлын дуулианаар ард иргэдийг гэр гэрт нь хорьж, элдэв вакцин туршиж байх зуур, ураны шар нунтаг боловсруулах туршилтын үйлдвэрийг 2021 онд аль хэзээний байгуулчихаж. Тэнд нь монгол залуус ажиллаад эхэлчихэж. Удахгүй 2029 онд том үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар төлөвлөөд явж байна. Өөрөөр хэлбэл монголчуудыг мөнгөний төлөө амиа золиослогчид, цаашдын хор аюулыг үл тоомсорлогсод, улс үндэстнийхээ аюулгүй байдал, хойч ирээдүйнхээ хувь заяаны төлөөх үүрэг хариуцлагаа үл ухамсарлагсад болгох гадны бодлого, урвагчдын зорилго ингэж хосолж байна.
Энэ бол урвагчдыг бэлтгэдэг “улс төр”-ийн тогтолцоог бий болгосон өнөөгийн монголын Үндсэн хуулийн үр дагавар, энэхүү гажуудлыг улайран хамгаалдаг бэртэгчдийг бүтээгч “олон намт систем”-ийн гай юм.
Үүнийг бас “Төр базагч” намуудын улс үндэстнийхээ эсрэг үйлдэж буй гэмт хэргүүдийг хөгжлийн алхам гэж тооцдог, дураар авирлагчдын тогтолцоо гэж ойлгож болно. Тиймээс л өнөөгийн Үндсэн хуулийн тогтолцоог нэн даруй халж, намгүй Төрийн тогтолцоог бий болгох шаардлага тулгараад байна. Энэ бол монгол улс, үндэстний захиалга мөн.
О.Лхагвадорж
Сэтгэгдэл25
Tiim shuu.....Ortoi l zuil bichij dee...Ene bol Mongolyn gunig.....gutamshig....doroitol....muhul.....
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ ДЭВШИЛД НЭМЭРТЭЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ГАЦААХ ГАДНЫ ДААЛГАВАРТАЙ БАТТУЛГА ДАВААСҮРЭН ГАНБААТАР ТЭРГҮҮТЭЙ УРВАГЧ ХУЛГАЙЧУУДЫН ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ БНА
"Төр базагч" намууд гэж ойлгох нь буруу. Намаар халхавчилсан төрийн эсрэг гэмт хэрэгтэнгүүд, бузарууд. Хуулийн сайд төрөөс баяжсан бузаруудыг бүгдийг нь зарлаад удам судараар нь төрд ойртуулахгүй байх, хууль бусаар олсон бүх хөрөнгийг нь нээлттэй хураах хэрэгтэй гээд байгаа нь маш зөв. Даанч үүнийг одоогийн төрийнхөн хийлгэхгүй. Харин уранаа бол ашиглах хэрэгтэй шүү. Тог бол аминд хүрэх осолтой эд шүү дээ. Түүнийг ашигласнаар нь асар их бүтээмж бий болж ард иргэд хурдан амьжиргаагаа дээшлүүлж ашигаа нэмэгдүүлдэг.
Хувьчлал нэрээр улсын үйлдвэр аж ахуйн газруудыг луйвардаж хятадуудад зарж байгалийн зөөж хужааг хөгжүүлж байгаа том компаний эздийг шалгаж өмчийг нь хурааж авч хуулийн хариуцлага хүлээлгэсэн цагт төрөөс төрсөн тэрбумтангууд хамтдаа тонилох болно.
Урвагчдыг арслан тайж шиг толгойг нь авах ёстой юм. Орос ах гэж ярьж, хөрш орныхоо атигарыг толгой дээрээ залах сонирхолтой хүмүүс энд хамаарна
орсоос салан тусгаарлаж дэлхийд атомын бөмбөг атомын цахилгаан станц атомын мөс зүсэгч дизель станц блокийг барьж хаягдлыг өөрөө авч боловсруулж байсан орос улс мардайг эзэмшиж байсан хор хөнөөлгүй боловсруулж байсан африкийн нигери анголоос хөөгдсөн зальт француудт оюу толгой шиг хөрөнгөө өгөөд хорт шороотой хотоор нэг хийсч үхсэн рак туссаныг бензин цацаж хотоор нь устгадаг франц зохиол шиг болгоно уу орос украйн цөмийн станцаас болж атомын хаяглаас болж дайтаж байгааг харж байна уу ёвропод оруулахгүй бол атомын бөмбөг хийж монголын рус фоб шиг орсыг устгана гэнэ франц монголын уранаар орсыг бөмбөгдөх гэж байна гүрж армян азарбайджан бедорус казакстан орсоо эргээд байхад молдовч гэсэн румынч гэсэн монгол орсоос салан тусгаарлах гэж их оролдож байна монголыг сүйрүүлж байна
Барууны тэжээврүүд арга залиар УИХ-д орж ирсэн нь улам бүр тодорхой болж байна. Намууд их мөнгөөр хандив өргөсөн этгээдүүдийг нэр дэвшүүлдэг нь асар их уршиг дагуудж байна.
Гадны мөнгөөр орж ирж байна. Тэд хариугаа том авна.
10 хувийн Даваасүрэнгийн захиалгаар Лхагвадоржтон олон түмний толгойг эргүүлэх хэрэгүй_ хүмүүс юм ойлгодог болсон шүү.
Газар ухаж сэндийчээд 30 гаруй жил болоход ард түмэнд ямар ч наалдацгүй зөвхөн 30 гэр бүл хагартлаа байжиж дэлхийн топ баячуулын хэмжээнд хүрсэн
35 жилийн дотор 35 тербум долларын өрөнд орууллаа орсод өрөө тэглүүлсэнучир одоо л хөрөнгөтөний америкийн зээлийн мөлжлөгийн линчующий дүүжлүүрт монголын ард түмний толгойд углаж үр хүүхдүүдийг америкт сургаж байна гэж хүүхэд бүрээс одоо 35 мянган доллар авч шхрын шашны мөлжлөг америк мөлжлөг туйлдаа хүрчээ төгссөн хүмүүс нь орсыг эсэргүүцэгч украйн шиг дайснууд болсоныг эцнг эх нь ярьж байна нацистууд болжээ
Зөв юм бичжээ. Монголд төр байхгүй болсон. Төрийн ордон маань урвагч, хулгайч.гадны тагнуулуудын үйл ажиллагааг явуулдаг ордон болж хувираад удаж байна. Одоо оройтсон ч гэсэн ард түмэн маань хөдөлж нийгмийг зөв голдиролд нь оруулах талаар тэмцэл явуулах хэрэгтэй байна.
Монголд нам гэдэг зүйл мафи буюу зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болчихоод байна. Тэд төрийн эрхэнд гарч улс орны хөгжил, ард түмний амьдрал бус зөвхөн хувийн шунал, эрх ашиг сонирхол, намын удаан хугацаанд эрх барьж гишүүдийн авлига, хулгайг хаацайлах зорилгоор ажилладаг болсон. Тийм учраас ерөнхийлөгч гэдэг хүнийг эрх барьж байгаа намаас бус бүр сөрөг хүчнээс сонгох хэрэгтэй. Тэгэж байж эрх барьж байгаа намын хулгайчуудаас эх орноо бага ч болов хамгаалах боломжтой. Ерөнхийлөгч гэдэг хүн хуульд хориг тавих, Ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилуулах, бүх шүүгч нарыг томилох эрх мэдэлтэй учир шударга ёсыг тогтоох маш их боломжтой байгаа шүү.
Даваасүрэнгийн захиалгат нийтлэл бн ш дэ.
Аливаа юмс үзэгдэлд уг шалтгаан гэж юм байдаг. Манай өнөөдрийн бүх алдаа завхралын уг шалтгаан нь дүр эсгэсэн хуурамч ардчилал юм. Энийг устгаж байж сая нийгэм эрүүлжинэ.
Ард түмнийг хүн сүрэг болгох гэж тэр.
Төрийн эргэлт гарсан 90 ээд оноос хойш ялангуяа П. Очирбат ерөнхийлөгчийн үеээс эхлэн Монгол улсын баялагыг дэлхийн эдийн засгийн алуурчидад найр тавин өгсөнөөр өнгөн дээрээ хөрөнгө оруулагч нэртэй харь компануудын бүрэн хараат колон орон болсон. Шинэ колончлолыг үндэстэн дамнасан наймаачид эдийн засгаар нь хавчиж улс төрийн бодлогоо тухайн эзэн улс тулган хүлээлгэдэг. Харцагаа 34 жил монголд ашигиай юу бүтээн байгуулав !!!
Урвагч бэлддэг төр бус харин урвагчийг сонгодг ард түмэнд наад үгээ хэлж үз. АНУ с манай улсад сууж байсан элчин саад Карл Минтоны Төрийн департментдээ явуулсан нууц шуудан ил болоход АН н тэмүжин гэгч мэдээлэгчийн нэр ил болсон. Нөгөө насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан тэр тэмүжин шүү дээ.Энэ лалар бол Монгол улсаас урвасан нь албан ёсоор ил тод болсон урвагч юм. Гэтэл ардчилал, шударга ёс гэж донгосдог,эх ородоо хайртайгаа гайхдаг цээжээ дэлдсэн ард түмэн зарчмаа мартаад харийн дайсанд урвасан Тэмүжинг УИХ н гишүүнээр дахин сонгочихоод байж байна.Энэ бусармаг үйлдлийг төр засаг хийгээгүй бөгөөд "эх оронч" ард түмэн өөрсдөө сонголтоо хийсэн.Манай бүх алдаа завхралыг ард түмэн өөрсдөө хийдэг. Ямар ард түмэн байна яг тийм төр засаг байдаг гэсэн хууль бий.
Марксизмын сургаалыг хатуу баримтласан ганц Коммунист намаар удирдуулсан өмнөд хөрш Хятад улс, ганц ухаалаг удирдагч Путинээр удирдуулсан хойд хөрш ОХУ хөгжлөөрөөр дэлхийд тэргүүлэв. "Олон намт систем" гэдэг дээрэмчин Америкийн суртал ухуулгад бүрэн хэмжээгээр мансуурсан Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, ёс суртахууны бүх чиглэлээр дахин өндийж босож чадахгүйгээр бүрэн хэмжээгээр дампуурч, энэ дэлхийн хог шаарыг цуглуулсан улс болж, тусгаар тогтнолоо алдахад хүрээд байна. Ээ бурхан минь туслаач.
Одоогийн МАН гэгч наманцах бол Марксизмын үзэл санаанаас 1990 онд урвачихсан мөртлөө 1921 оны МАХН-ыг залгамжлагч гэж 30 жил хуцаж монголчуудын толгойг эргүүлж хуурч байна. шүү дээ. Иймээс одоогийн МАН гэгч бол нам биш зүгээр л мафийн бүлэглэл шүү дээ.
Харин АН гэгч наманцар бол өөрийн гэсэн толгойгүй зүгээр Монголыг хорлогч дээрэмчин Америкийн утсан хүүхэлдэй шүү дээ
Харин АН гэгч наманцар бол өөрийн гэсэн толгойгүй зүгээр Монголыг хорлогч дээрэмчин Америкийн утсан хүүхэлдэй шүү дээ. Ииймээс АН гэгч наманцар бол нам биш бас л босс нь Америкт байдаг мафийн бүлэглэл шүү дээ.
Маш үнэн бодит зүйлийг тун зөв харж бичсэн байна. Ард олон дахин дахин унш.
Тиймээс л өнөөгийн Үндсэн хуулийн тогтолцоог нэн даруй халж, намгүй Төрийн тогтолцоог бий болгох шаардлага тулгараад байна. Энэ бол монгол улс, үндэстний захиалга мөн.
Энэ сэтгэгдэл бичээд байгаа хүмүүсийн ихэнх нь нийтлэлийг бүтэн уншсан юм уу. Гол санаа нь монгол улсын аврал олон системийг устгах, намгүй Төрийн тогтолцоог бий болгох тухай ярьж байна шүү дээ. Өнөөгийн үүсээд буй нөхцөлийн гол буруутан нь намууд шүү дээ. Намууд хулгайч нарын үүр болсон нь үнэн шүү дээ. Эндээс салах арга зам нь намыг нь устгах хэрэгтэй гэсэн байна. Асуудлыг углуургаар нь харсан маш хүчтэй нийтлэл байна.