
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /BBC/. Францын Үндэсний Ассамблейн гишүүд дийлэнх олонхын саналаар Ерөнхий сайд Мишель Барнье тэргүүтэй Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Одоо Засгийн газар огцрох ёстой.
Энэ шийдвэрийг батлахын тулд хамгийн цөөндөө 289 санал шаардлагатай байсан бол санал хураалтад оролцсон 331 депутат огцруулахыг дэмжсэн санал өгчээ.
Энэ нь 1962 онд Жорж Помпидугийн Засгийн газар огцорсноос хойш Францын Засгийн газар итгэл хүлээлгээгүйн улмаас огцорч буй анхны тохиолдол болж байна. М.Барнье Францын Засгийн газрыг ердөө 90 хоног буюу хамгийн богино хугацаанд тэргүүлсэн Ерөнхий сайд боллоо. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл М.Барнье болон түүний танхим үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Энэ оны долоодугаар сард болсон ээлжит бус сонгуулийн дараа 50 хоногийн турш хэлэлцсэний эцэст Засгийн газрын тэргүүнийг томилж байсан юм. Францын Үндсэн хуульд зааснаар өмнөх сонгуулиас хойш нэг жилийн дотор дахин сонгууль зарлах боломжгүй.
Елисейн ордноос мэдээлснээр, Э.Макрон пүрэв гаргийн орой иргэдэд хандаж үг хэлнэ. Сүүлийн өдрүүдэд Э.Макроныг огцрохыг шаардаж байгаа боловч тэрбээр огцрох бодолгүй байгаа бөгөөд 2027 онд дуусах бүрэн эрхийнхээ хугацааны сүүлчийн хором мөч хүртэл ажиллана гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Макроны хууль бусаар байгуулсан Засгийн газар уналаа. Франц улсын өр дээд цэгтээ тулж, 2025 оны улсын төсвөө батлахын тулд16 тэрбум евро хэмнэх шаардлагатай болжээ. Энэ нь Францын ард түмнээс татварын аргаар хэмнэнэ гэсэн үг. Францад гэлтгүй Европод эрчим хүч, хүнсний барааны үнэ асар нэмэгдсэн ба үүн дээр дахин татвар нэмэгдвэл, Францад "Парижын хувьсгал"гарахаар болжээ. Тийм учраас Макрон зүрхлэхгүй байна. Европын 2 дахь том эдийн засагтай Франц дампуурах нь зайлшгүй болж, харин хэзээ гэдгийг хүлээх үлджээ. Энэ нь бусад Европын жижиг улсуудын эдийн засаг гинжэн хэлхээ шиг дагаж унана хэмээн эдийн засагчид, санхүүгийн шинжээчид үзэж байна. Германы эдийн засаг мөн сүйрлийн өмнө ирж, канцлер Шольц Сангийн сайдаа хэдхэн хоногийн өмнө огцруулсан бол, өчигдөр Үйлдвэр эдийн засгийн сайдаа огцрууллаа. Орос зэвсэг технологоор, Хятад эдийн засгийн бодлогоор дэлхийг ялж байна. Үзэн ядалт өш хонзон хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй. Одоо ард түмнээсээ айж, дэлхийн дайн руу оруулах гэж байна.
Macron gej gaj donton setgetsiin emgeg ogtsroh l bo
Baruunii niigem ubchilsun olon 100 kolonchlol odoo l tugsgul irch ba angle America France German Holland geed allaga deerem tonuul boolchlol Delhi dayar hiisen uilee uureh tsag bolj ba
"Францын эмх замбараагүй байдал" Э.Макрон одоо юу хийх вэ.. "Өөрийнх нь хүн" Барниерийн засгийн газар унасны дараа Ле Пин болон францын иргэд Э.Макроныг огцрохыг шаардаж эхэлжээ. Франц улс улс төрийн эмх замбараагүй байдалд автсан тул,2 дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө Макрон огцрох шахалтанд орж, Марин Ле Пенд суудлаа алдаж болзошгүй болжээ.
Marin le pen bol adiin abgai,terbeer erdee dereelej garch ireh saans bol gadaadiin chagaachidiig eh oronoosoo heeh deer ni alan hyadagchidiig zailuulah ene metees terbeer onoo abch baigaa gehdee Marin gartlaa ydnaa,....Pranzad end tend jagsaal bolj l baina?...bid haraad l syyj baina?....boldog l yum boldogooroo l bolj baina...medeellel byriig jinheneesee anzaarah hereggyi ee!!ene bol togtborgyi ylas toriin adiin henhegyydiin yildel bolohoos tord heregtei yildel bys?...................