.jpg)
Мэндчилгээ
Ардчилсан хувьсгал өрнөж жинхэнэ утгаараа парламентын засаглалтай, хараат бус туурга тусгаар Монгол Улс болсноо дэлхий нийтэд зарлан тунхагласан аугаа үйл явцын түүхт 35 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье.
Ардчилсан тогтолцоог төлөвшүүлэхээр алдаа оноотой зүтгэсэн 35 жилд Монголчууд иргэний нийгэм, хуулийн засаглал, хүний эрх эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй болсон ч мэдэхгүй, ойлгохгүй олон сорилтуудтай тулгарсаар л явна. Дагуул улс, нэр төдий бүгд найрамдах засаглал, нэг намын дарангуйлал, бүрэн тэжээвэр эдийн засаг гээд өнгөрсөн дэглэмийн олон сөрөг зүйлс өнөө ч арилаагүй, нийгмийн сэтгэл зүйд хадгалагдсаар байгаа нь үнэн юм. Судлаачид туулсан замын хамааралт хам шинж хэмээн тодорхойлсон саар үзэгдлүүдээс бүрэн салж гэмээн л шинэ тогтолцоо, шинэ нийгэм утгаараа бүрэлдэнэ. Бидний дунд хуучнаа санан гэгэлздэг, нэг намын захиргаадалтыг сэргээх гэж оролддог, шинэ түүхийг харлуулж, өнгөрсөн нийгмээ гоёчилж харуулах санаархалтай хүмүүс, бүлэглэл оршсоор л байна. Ардчилал гэж асар муу, буруу зүйлийг МоАХ -ны тавьтиргүй танхай гишүүд Монголд нэвтрүүлснээс амьдрал муудсан гэх ухуулга ихээхэн даамжирч, нийгмийн сүлжээгээр тархаж байгаатай ч таарч болно.
Үнэн хэрэгтээ Ардчилсан хувьсгалын ачаар Монголчуудын хожсон, хөгжсөн нь зүйрлэшгүй их, тоочоод барахгүй. Нэр төдий, хуурмаг Үндсэн хуулиа Ардчилсан Үндсэн хууль болгосны үр дүнд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч баталгаажиж, бизнес хөгжих суурь тавигдан, олон талт гадаад харилцаа цэцэглэж, доголон эдийн засаг эрс өөрчлөгдлөө.
Гэвч шинэ тогтолцоонд шилжихэд алдсан зүйлс ч цөөнгүй. Хамгийн том алдаа нь нийтийн баялгийг цөөнхөд алдсан явдал бөгөөд баялгийн тэгш хүртээмжийн тухайд бүгдээрээ бодохгүй, шийдэхгүй бол урагшлахгүй нөхцөлд тулж ардчилсан тогтолцооны амин сүнс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж, засаглалын тэнцвэр алдагдсныг бүгд, мэдэрч байна. Хуулийн засаглал нэр төдийдөж, хууль, шүүхийн байгууллагууд улс төрийн нөлөөлөлд автлаа.
Цаашид Монгол улс хэрхэн оршин тогтнох вэ? ямархан суу залиар ЕвроАзийн цээжин дэх ардчиллын баян бүрд хэвээр үлдэх вэ? эсвэл дахин дагуул, арал улс болох уу?!… Ардчилсан хувьсгалын хаялгаар харьцангуй тэнхээжсэн Ардчилсан нам төдийгүй ардчиллын бусад институциуд геополитикийн нөхцөл, дэлхийн эдийн засгийн байдал зэрэгтэй уялдуулан зөв бодлого, зөв шийдэл гаргаж, баялгийн тэгш хүртээмж, хийдэлгүй засаглал зэрэгт бодитой анхааран оновчтой, тууштай ажиллаж, олон түмний итгэлийг даах чадамжаа дээшлүүлэх шаардлага урьд урьдынхаас өндөрслөө. Энэ бол бүтэн Монголын төлөө хэнтэй ч хуваалцашгүй бүрэн хариуцлага мөн.
Ардчилсан хувьсгалын 35 жилийн мэндийг дахин дэвшүүлье! Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын ардчилал үргэлж сэргэг байж, Монголчууд цэнгэлийн манлайд хүрэх болтугай.
Монголын Ардчилсан Холбоо
Сэтгэгдэл37
Ардчилал монголын улс төр нийгмийг эмх замбараагүй болгосон.
"Хойноос ирээд хот манайх, Хотонд ороод хонь манайх" гэдэг л энэ дээ!! Ардчилсан хувьсгал - Женко хоёр хоорондоо огт падгүй зүйл! Тэр тусмаа одоо цагт!!
Яаж ингэж хэлж чадаж байна аа.
Ардчилсан хувьсгал ид өрнөж орон даяар да валгаалж байх үед АЙЛ УХАЖ,орон байрны хулгай хийж явсан нохой одоо ингэж яриад сууж байгаа нь даанч ичгэвтэр юмдаа.! Дэндүү цайчихсан луйварчин гар л доо !
Ардчилсан хувьсгал ид өрнөж орон даяар да валгаалж байх үед АЙЛ УХАЖ,орон байрны хулгай хийж явсан нохой одоо ингэж яриад сууж байгаа нь даанч ичгэвтэр юмдаа.! Дэндүү цайчихсан луйварчин гар л доо !
Өөрөө хамгийн их хожсон хүн дэ ёстой зүйрлэшгүй их !
Танкаа яариаачээ өргөн царигаа яариааччэээ ...хуй блайт
ТАМИРЧИН БАЙХДАА СИНГАГААС ОРОС РУУ НАЙМАА ХИЙЖ ЯВАХДАА ТЭДНИЙ ТУСГАЙ АЛБАНЫХАНД ТӨМСӨГДҮҮЛЭЭД ! ЭЗДИЙНХЭЭ ӨГСӨН ДААЛГАВРААР УЛСАА ХОРЛОСОН МААНЬ ЗҮЙРЛЭШГҮЙ ИХЭЭ ! ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЭЛНЭ ГЭХЭЭС ЗҮРХЭЭР ЯВЧИХ ШАХАХ ЮМ.
ТАМИРЧИН БАЙХДАА СИНГАГААС ОРОС РУУ НАЙМАА ХИЙЖ ЯВАХДАА ТЭДНИЙ ТУСГАЙ АЛБАНЫХАНД ТӨМСӨГДҮҮЛЭЭД ! ЭЗДИЙНХЭЭ ӨГСӨН ДААЛГАВРААР УЛСАА ХОРЛОСОН МААНЬ ЗҮЙРЛЭШГҮЙ ИХЭЭ ! ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЭЛНЭ ГЭХЭЭС ЗҮРХЭЭР ЯВЧИХ ШАХАХ ЮМ.
ТАМИРЧИН БАЙХДАА СИНГАГААС ОРОС РУУ НАЙМАА ХИЙЖ ЯВАХДАА ТЭДНИЙ ТУСГАЙ АЛБАНЫХАНД ТӨМСӨГДҮҮЛЭЭД ! ЭЗДИЙНХЭЭ ӨГСӨН ДААЛГАВРААР УЛСАА ХОРЛОСОН МААНЬ ЗҮЙРЛЭШГҮЙ ИХЭЭ ! ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЭЛНЭ ГЭХЭЭС ЗҮРХЭЭР ЯВЧИХ ШАХАХ ЮМ.
Хулгайч луйварчдын нийгэм байгуулсан нь тэгээд хөгжил юм уу? Гадны элдэв хог цуглуулж, хэрэглээг шүтдэг, ажилгүйчүүд, юу ч хийх чадваргүй тэжээврүүд болсон нь амжилт юм уу?
Ардчилалын буянгаар л өнөөдөр та нар эмх замбараагүй баяжиж ял завшиж ард иргэдээ ядууруулж сугаа биз дээ адилхан алдаагаа ойлгоод амжилтанд хүрээч дээ
Ардчилалын буянгаар л өнөөдөр та нар эмх замбараагүй баяжиж ял завшиж ард иргэдээ ядууруулж сугаа биз дээ адилхан алдаагаа ойлгоод амжилтанд хүрээч дээ
jenok ezendee xayagdaad naasan
Ард түмний амьдрал ахуй, аж байдал, хөдөө нутаг юу билээ. Аа тийм касет масет хаваад зугатаад нуугдаж тоглоод байл уу? Одоо мартаа биздээ
За Ерөнхийлөгч минь ийм л юм битгий яриараа. Өнгөрсөн ардчиллын 30 жил талцал, бутрал, үйлдвэрийн сөнөөлт, ажилгүйдэл, ядуурал, баян хоосны ялгаа байхгүй бүгдийг авч ирсэн. Одоо энэ алдаагаа яаж засах тухай л яриараа.
Х.Баттулга дандаа худлаа ярьж байх юм. Монгол орны хөгжил 30 жилээр ухарсныг ард иргэд ирнэ. Баттулга тэргүүтэй цөөн тооны баячууд гарч ирсэн. Захын айл өрхүүдээр ороод үз л дээ. Ихэнх нь ядуу хоосон байдаг.
Энэ 30 гаруй жилд Монголчууд бэлчээртээ багтахгүй малтай, хотдоо багтахгүй байшинтай, гудмандаа багтахгүй машинтай боллоо хөөрхий. Ухаан хөдөлмөрөө зараад баяжсан нь олон ч уйваагүй хулгайгаар юмжсан нь ч цөөнгүй.
Энэ нь Женкод огтхон ч падгүй, үүнд энэний хувь нэмэр юу ч байхгүй шүү дээ !!!
Хэвлэл анаад сууж байдаг МАН н хөлсний хэдэн ТРолл та нарт итгэдэг хүмүүс байхаа больсон
Монгол Улсад Ардчилсан хувьсгалыг хийсэн Ардчилсан Холбооны гишүүд дэмжигчид ээ баярын мэндийг дэвшүүлж байна. Бид улам хэрсүү хянамгай суу арга зальжин байхыг цаг үе шаардаж бн.
zuirleshgui ih bayjsan n uuruu , zochid buudal uildveruud geed ulsiin hurungu mungunuur tsavchaa hiij ih bayjsandaa , Bil gej hujaatai niilj mafiin uildel ch ih hiisen hundee , uuniig medeh neg n mednee , odoogoor ilruuleh arai ert bn gedeg ym shuu !
хуцна биз тэртэй тэргүй тухайн үеийн төр илүү ашигтай өөрчилөлт шинжлэлт хийх гэж байхад энэ худалч хулгайч новшнууд гар хөл болж төр самарсан
Монгол явна. Орос ялна
Тиймээ олж авсан юм нилээд бий. Харин хэдхэн олигархуудын шударга бусаар гударсан нь бидний олж авснаас хэд дахин хэдэн зуу дахин их билээ.
Sain um bii , dandaa chudlaa charluulj yridagaa bolj uz .. taniig demjdeg schuu.
Хулгайч бусдаар юм бичүүлсэн үү бичсэн зүйлийг нь хулгайлчихсан уу . Монголын бүх баялагийг хулгайлж идсэн хүн хог хүүр жонхуу
Хожсон нь хувьсгал хийсэн гэж өөрсдийгөө хөөргөгчид хохирогсод нь жирийн иргэд Ямарч бэлтгэл мэдлэггүй пал хийтэл үймээн гаргаж төр аваад хожигсод биз дээ Хүнээ улсаа бодсон бол Сингапурын Ли Куан түүний нөхөд шиг бх блаа Эрхээ дээд зэрэг эдлэдэг үүргээ умартсан түшээдтэй иргэдтэй улс манайхаас өөр бна уу Худлаа битгий яриа Одоо болно Улсаа доройтуулж ардаа мэхлэсэн чинь багадаагүй шүү Хойд нас гэж бдаг бол тамд үйлээ эдлэнэ шүү ардчилагч гэж хошгорогсодоо
МОАХ женко болчихоо юу
Хамгийн балиар луйварчин
Ардчилсан хувьсгал гарч Монгол даяараа давал гаалж байхад Женко хаа юу хийж явсан бэ ?! Айл ухаж,орон байрын хулгай л хийж явсандаа !
ДАМБА ГУАЙГ ТҮМЭНШИДЭЭР НЬ ДУУДААД БАЙСАН ЛАЛАР ХБАТТУЛГА ӨӨРӨӨ ХОГИЙН ЛУЙВАРЧИН БАЙСАН ОРОСЫН ГАР ХӨЛ НАРИЙН ЦАРИГ ГАЦААЖ УЛС ОРНЫ ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ДОРОЙТУУЛСАНЫГ НЬ ИХ ОЛОН ХҮН ЯРДАГ МЭДДЭГ БОЛСОН НЬ ЯАИАЙДАА
ЮУН МОНГОЛЧУУД ХОЖИХ ВЭ. СОЦ ҮЕЭЭСЭЭ 100-200 ЖИЛ УХАРСАН. МАЛУУД УЛС ОРНЫГ ИНГЭЖ ХӨГЖҮҮЛДЭГГҮЙ ЮМ. ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ХОЖИЖ, ЭНГИЙН АРД ТҮМЭН ЯДУУРСАН. ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ ЗОХИОЧХООД ХОЖСОН ГЭЖ ЮУГАА ХУЦААД БАЙГАА ЮМ
Монголоос зайлаа новшоо.авсан улсын обьектуудаа үлдээгээрэй
Муу алаг бомбоо
Муу алан бомбоо
Ардчилал нэрээр халхавчилж Монголыг сүйрүүлсэн 30жилийг Монголын ардчилал гэнэМонгол хөгжөөгүй шүү Залуус амьдрах аргагүй болоод Солонгост очиж боол болж байгааХорт хавдраар л дэлхийд гарчлаа Энэ хөгжил гэжүүМонголчууд үхээд дууслаа энэ хөгжил гэжүү