Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталсаны дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бид ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг 2 дахь удаагаа хэлэлцэн баталлаа.
Шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, бас олон талын сургамжтай байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөв болон түүнтэй холбоотой гарсан Улсын Их Хурлын өмнөх шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан. Улсын Их Хурал энэ хоригийг хэлэлцээд бодлого эрх зүйн бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж хүлээн авсан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас Засгийн газарт алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэл өгсөн шийдвэр гаргасан зэрэг нь нийгмийн анхаарал татсанаараа онцлогтой байлаа.
Энэ бол парламентын сул тал, чадамжгүй тухай асуудал биш харин төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага гэж үзвэл зохино.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон парламентаас чиглэл болгосны дагуу Засгийн газар төсвийг бүхэлд нь дахин боловсруулж 2024 оны 12 дугаар сарын 04-нд ирүүлснийг Улсын Их Хурал цаг алдахгүй, зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч, олон талын оролцоотой бүтээлч хэлэлцүүлгийг хуулийн дагуу 4 үе шаттай хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүд олон ургалч үзлээр хандлаа.
Ийнхүү улсын төсвийг цаг алдахгүй хэлэлцэж баталснаар ард иргэдийн ажил амьдрал, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдлээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдаж буйтай холбогдуулан дараа дараачийн холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал,
• Улсын Их Хурлын Байнгын хороод асуудлаа нягт хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд ойлголтоо нэгтгэх, төсөв хэлэлцэх онцлог, үүнтэй холбоотой дэгээ мөрдөх;
• Засгийн газар эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлогын бодитой суурийг тавих, төсвийг дахин хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, бүтэц чиг үүргийн уялдаа холбоонд анхаарч ажиллах;
• Аймаг, нийсэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, төрийн байгууллагууд орон нутгийн 2025 оны төсвөө яаралтай батлах;
• Төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах хүртэлх шат дарааллын цаглаврыг жигдрүүлж, холбогдох хууль тогтоомжийг иж бүрэн ойлгомжтой болгох хэрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн хүрээнд төсвийн тухай хуулийг олон ургалч үзлээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдөж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа.
Та бүхэнд баярлалаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
2024.12.12
Улаанбаатар хот
Бямба - 04 сарын 04,
2026
Сэтгэгдэл9
Иргэн улс гээд байгаа юмуу ! Нэгмөсөн дундад иргэн улс гэчихээч !
Алдарт залилагч койнчин О.Мөнхжинд холбогдох хэргийг АТГ-аас сэргээн шалгахаар болжээ. Тэрбээр БЗС-гаас нийт 170.000 ам.долларын зээл авахдаа өвөө эмээгийнхээ байрыг барьцаанд тавьж зээл авсан хэмээн ярьдаг. Уг нь дэлхийн тэргүүлэгч сургуулиудад сурах заалттай, авах зээлийн хэмжээ нь мөн хязгаартай атал ийнхүү дэлхийн тэргүүлэгч биш, нэг хүний авах зээлийн хэмжээнээс хамаагүй их хэмжээгээр зээл авсан нь дахин асуудал дагуулах болжээ. О.Мөнхжин сургуулийнхаа төлбөрийг өөрийн хувийн дансандаа авсан тухай асуудал үүсэж өдгөө АТГ-т шалгагдаж байгаа.
35 жилд 35 тербум долларын зээлтэй болсон ардтүмэн өвчинд баригдаж ээлэгний хавдар утаанаас болж зүрхний уушигны өвчтэй болсон хүүхэд хөгшил эр эм хөгшин залуугүй сульдаж доройтож өвчин архинд баригдсан орсын буриад шиг сибирийн сүндэрлэсэн модон байшинд амьдардаггүй хар урцанд утаа үнэртүүлсэн туйлын ядуу өндөр үнэтэй гадаад дотоодын олигархуудын мэрэгжлийн хяналтгүй архи дарс гурил будаа талх бэлэн хоол идэж хавдарт баригдсан ард түмнийг евразийн эдийн засгийн чөлөөт бүсэд орж эм хэрэгсэл эрүүл хүнсээ аьах идэх чөлөөтэй болгож боолчлолоос ангижруулж чөлөөтэйболгоэ эдийн засгийн боолчлолоос ардын нм нь чөлөөлж өгнө үү
ТОДОТГОЛ гээл 3-4 удаа оруулаад л төсвийг 2 дахин нэмчихнээ.. МАНгарууд аа та нарыг ч мэднэ шүү
Энэ хүн гөлөн гөлөнгэсэн голой нүдэт шунал гэж атлантын далай цаашаа
Хятадаас Админералаар дамжуулж Д.Амарбаясгаланд 30 сая доллар очсон уу."Админерал" ХХК-ийн албан тушаалтан Д.Чулуунзагд, Хасбаатар нар буюу Д.Амарбаясгалангийн найз нар Монгол Улсын хууль хяналтын байгууллагад хэд хэдэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй. Гэвч Д.Амарбаясгалангийн нөлөөлөл, эрх мэдлээс шалтгаалж мөрдөн байцаалтын ажиллагаа зогсонги байдалтай байна. Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий "Админерал" ХХК байгуулагдсан цагаасаа эхлэн тендерт ялсан, бүх зөвшөөрлийг шууд авч байгаа зэрэг нь түүний эрх мэдлийг харуулж байна. Тэр төрийн албанд өөрийн хүмүүсээ томилж, зорилгоо төвөггүй биелүүлдэг. Хамгийн ноцтой зүйлийг доор дурдъя. Баяжмалын үйлдвэрийн хөрөнгө оруулалт нэрийн дор 30 сая ам.доллар бэлнээр авснаа “Админерал” ХХК тайлбарлаж чадаагүй. Хятадын "Hongkong Ruishing Global Group" компаниас 2023 онд "Админерал" ХХК руу 30 сая ам.доллар илгээсэн нь зорилго тодорхойгүйгээр Монголд шингэсэн байна.
Хужаа нараас ирсэн 30 сая доллар МАН-ын хэн хэн гэгч дарга нарын халаасанд оров? Фүнк Данх нарын гүзээнд хэд хэдэн сая нь оров?
энэ хувилдааны хулгайч төслийг батлаад ард түмний амьдрал лав дээшлэхгүй шүү
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00