
ПАРИС, 2025 оны нэгдүгээр сарын 16 /DW/. Францын Зэвсэгт хүчний албан хаагчдыг Украины нутаг дэвсгэрт оруулах хувилбарыг боловсруулах хүрээнд нууц сургуулилалт хийсэн тухай “Intelligence Online” сонинд лхагва гарагт мэдээлжээ.
"Персе" (Persée) хэмээн нэрлэсэн уг сургуулилалт 2024 оны намар 10 хоног үргэлжилсэн байна. Францын цэргийн хээрийн сургуулийн полигонд явуулсан сургуулилалтад хуурай замын цэргийн 3200 орчим алба хаагч орлцжээ.
Сургуулилалтын явцад Беларусийн нутгаас хийж болзошгүй Оросын цэргийн довтолгоог няцаах тактикийг боловсруулсан байна. Киевээс хойш орших Днепр мөрний тохойтой төстэй газрыг сургуулилалт явуулах газраар сонгосон байна. “Intelligence Online” сонинд бичсэнээр, уг сургуулилалтыг нисгэгчгүй онгоцууд, цахим дайны хэрэгслүүдийг ашиглах тактик боловсруулах зорилгоор хийжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл12
Оросууд Киев рүү дөхөөд ирвэл тэгж магадгүй.
3 JIL UU
Украйн сало + Франц тахиа, ккк
Өө мэлхий хэлтэнгүүд чинь цусаа холиулах нь хөөе напалеон өвөөгөө мартаагүй л байлтай
Москваг шатаачихахд харьсан хүн мөн үү?
59.153-т. Москваг шатаасан тэр Наполеон чинь удалгүй Оросуудад ялагдаж гэгээн Еленагийн аралд цөлөгдөж шоронд тарчилж дууссан даа. Наполеоноос хойш Франц улс дахиж нэг ч дайн тулаанд ялж үзээгүй! Ккк
Францын хүүхнүүд л хэцүү бх. Гитлерийн Германы цэрэгт 7 хоног л эсэргүүцсэн бх.
Францын легонерт 100 гаруй Монгол залуус байдаг ( 2022 оны байдлаар) Дийлэнх нь Европд ажиллаж амьдардаг Монгол айлуудын хүүхдүүд. Дунджаар 6000€ цалинтай. Монголоос ч очиж алба хаадаг. Манайхан дийлэнхдээ эрүүл мэндээр тэнцдэггүй боловч - Та биеэ эмчлүүлчээд дараа дахин ирж анкет өгөөрэй - гэсэн найрсаг хариулт өгдөг юм билээ. 2008-10 оны хооронд Монголоос нэлээд хөвгүүд очиж шалгалт өгч байсан даа.
Жуулчид их холхидог Елесейн талбай дээр зэвсэглэсэн Монгол легонертэй тааралдаж билээ. Хамт селфи татуулах гэхэд болдоггүй юмаа хэмээн эелдэгхэн татгалзаж байсан. Чехд амьдардаг Монгол айлын хүүхэд гэсэн.
Ех сүйрэх замдаа оржээ ! Дуугүй л Украиныг өгөөд амар жимэр амьдраач франц орвол хойд солонгос албан ёсоороо орно ! Тэгээд нато орно араас нь хятад орвол тэгээд баруун дуусна ! Хятад европруу цөмөрвөл Францын захирагчаар хятад хүн томилон
Хятад тэгж доошоо орж оросын төлөө бохир юманд хутгалдахгүй ээ. Тайвань арлыг л оролдохгүй бол холоос ажиглаад л орос сулраад ирэхийг нь хүлээгээд байж байх болноо.
Хятад тэгж доошоо орж оросын төлөө бохир юманд хутгалдахгүй ээ. Тайвань арлыг л оролдохгүй бол холоос ажиглаад л орос сулраад ирэхийг нь хүлээгээд байж байх болноо.