
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
-“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар гарын үсэг зурлаа.
Хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо.
Мөн:
-“Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу нар гарын үсэг зурлаа.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, Монгол Улсаас тус улсад эмчилгээний зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Иймээс эрүүл мэндийн байгууллага хоорондын харилцааг ойртуулан бэхжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийн хамтарсан оношилгоо хийж, анагаах ухааны дэвшилтэт технологид суурилан анагаах чиглэлээр туршлага солилцох, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна.
-“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний боловсролын сайд Юсүф Текин нар гарын үсэг зурав.
Хоёр улс багш, оюутан солилцох, боловсролын салбарын мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцах болон хамтарсан төсөл, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллана.
-“Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Турк Улсын Залуучууд, спортын сайд Осман Ашкын Бак нар гарын үсэг зурлаа.
Залуучууд, биеийн тамир, спортын байгууллагын харилцаа холбоог өргөжүүлэх, залуучууд, спортын салбарт хамтрах, залуучуудын хувь хүн, нийгэм, соёл, урлагийн хүмүүжлийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, шинжлэх ухаан, технологийн салбар болон инновацын санаачилгуудад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах зэрэг чиглэлээр ажиллана.
-“Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяа, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум нар гарын үсэг зурав.
Байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны мэдээллийн систем, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
-“Ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяа, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум нар гарын үсэг зурлаа. Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, модны тарьц, суулгац үржүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэж, шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлнэ. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурлаж дэвшилтэт арга барил нэвтрүүлсэн БНТУ-ын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.
-“Монгол Улсын Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Бүгд Найрамдах Турк Улсын Сакаръя Мейдан Мухаребеши үндэсний цэцэрлэгт хүрээлэн хооронд эгч дүү цэцэрлэгт хүрээлэнгийн харилцаа тогтоох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяа, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум нар гарын үсэг зурлаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгалийн нөөцийг хамгаалах, экологийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны хамтарсан судалгаа, мониторинг хийх, эко аялал жуулчлал, экологийн боловсролыг дэмжих, байгалийн цогцолборт газруудын менежмент, үйл ажиллагааны хүрээнд туршлага хуваалцах, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
-“Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн яам хоорондын эрмэлзлийн бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Турк Улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Алпарслан Байрактар нар гарын үсэг зурлаа. Талууд нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага солилцон, хамтарсан төсөл, салбарын чадавхыг бэхжүүлнэ.
-“Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн сайд Абдулхадир Уралоглу нар гарын үсэг зурлаа. Төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, Европын орнуудаас БНТУ-аар дамжин Монгол Улс руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судална. Мөн Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт хэрэгжиж буй болон хэрэгжих бүтээн байгуулалтын төсөлд хамтрах, төмөр замын олон улсын коридоруудыг хөгжүүлэхэд туршлага, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.
-“Өрсөлдөөний бодлогын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Монополын эсрэг газар болон Бүгд Найрамдах Турк Улсын өрсөлдөөний байгууллага хоорондын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Өрсөлдөөний байгууллагын ерөнхийлөгч Бирол Күле нар гарын үсэг зурлаа. Өрсөлдөөний чиглэлээрх хууль тогтоомжийн хүрээнд туршлага, мэдээлэл солилцож, албан хаагчдыг чадавхжуулан, харилцан мэргэжилтэн солилцоно.
-“Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Туркийн радио, телевизийн корпорац хоорондын радио, телевизийн салбарын хамтын ажиллагааны тухай протокол”-д Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, Туркийн радио, телевизийн корпорацын захирал Мехмед Захид Собажи нар гарын үсэг зурлаа. Талууд харилцан нэвтрүүлэг, сайн туршлага солилцох, уран бүтээл хамтран туурвих, хоёр улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн улс орны түүхэн үйл явдлын баримт, архивыг сэргээж, олон нийтийн хүртээл болгоно.
Сэтгэгдэл26
Хулхи хурандаа стратегийн түнш гэж үг олоод уншчихаж.
Харин тхх яг2
Элбэгдорж баттулга хоерыг бодоход урамтай юм аа бас ондор
No Turkish ....s
Цэргийн салбарт бас хамтрах хэрэгтэй.Оросуудыг айлгаж байгаа улс бол туркууд.
Кофи Анан гэж бас мангуурах вий дээ..Зохиолч Нацагдоржийн Дашдорж гэж бас сургуулийн хүүхдүүд дотор мангуурч байсан .Сумьяабазар Номтойбаяр хоерт тархи руугаа балбуулсаар байгаад орон гаран болчихсон гэж улсууд ярилцдаг ортой шүү..
Гадаад явж нэг их гэрээ байгуулж гарын үсэг зурдаг юм маргааш нь мартчихна !
Вьетнамыг колончлож ядууралд хүргэсэн Францтай Монгол улс эрэгчин эмэгчингээ үзэх гэж байна. Пунсалмаагийн Очирбат ийм өдөр өнгөрч байгаа нь ирээдүйд болох Франц Монголын урааны дайны эхлэлийг зөгнөж байна. Монголыг зэвсэглэж байлдах чадвартай болгохгүй юм бол цөмийн зэвсэгтэй колончлогч Францтай дайн хийж чадахгүй шүү. Чингисийн удам юм бол Францууд гэрээнээсээ нэг үг үйлдэл зөрвөл шууд урааны дайныг эхлүүлнэ. Урааны гэрээ гэгчийг ард түмэнд бүрэн мэдээлэл өгөхгүй хийсэн болохоор дайнд бэлэн байхыг уриалж байна. Амлалтаа зөрчих гэж гэрээ байгуулдаг гэж үг бий.
Кофи Анан гэж бас мангуурах вий дээ..Зохиолч Нацагдоржийн Дашдорж гэж бас сургуулийн хүүхдүүд дотор мангуурч байсан .Сумьяабазар Номтойбаяр хоерт тархи руугаа балбуулсаар байгаад орон гаран болчихсон гэж улсууд ярилцдаг ортой шүү..
Саяхан хадгаламж банкны мөнгөөр 6 н жилийн ял авсан ялтан яаж яваад шоронгоос мултарсан ? Армид дэсглэгчээр 1л жил ажилласан байж хэдий заяандаа хурандаа болсон ? Цаад эрдоган нь энийгээ луйварчин ялтан гэж мэдэж байгаа болов уу ?🤣🤣🤣
Эрдоган мэдэж байгаа болоод л хүүктэй их л ярвайж уулзана лээ дээ! Хүүк болхоор пялдагнаад л инээгээд л байсан.
hyzaad baigaa gelegnyyd ee!!!ta nariin zaya chini hayandaa!!!muusain tenegyyd bi ch ta nariig algasahgyi haraaj baina?...ene toriig myylsan syymjhilsen bygdiig haraana...tegeed hedyylee zeb yy?...byryy yu?.;;gedegeen yzelcheh chag ni irj dee?..........................amidraliig saihanaar dyylah byr saihan bolomjtoi baidal irdeg yum!!!harin muugaar ydirdagch naraa myylah tysam myygaar l ta nar sig muulagch nar sig et horhoinuud muudah ylamjlalttai,zail aa!!!gelegnyyd ee!!!!
Кофи Анан гэж бас мангуурах вий дээ..Зохиолч Нацагдоржийн Дашдорж гэж бас сургуулийн хүүхдүүд дотор мангуурч байсан .Сумьяабазар Номтойбаяр хоерт тархи руугаа балбуулсаар байгаад орон гаран болчихсон гэж улсууд ярилцдаг ортой шүү..
xөөрxий өвөг дээдэс дэлxийтэй xолбогдоё гээд шөнө аргаа бараад тэнэж явсныг бодвол одоо нэг эдний дайн тулаантай байгаа үүлэн чөлөөний нарийг ашиглаад аль болоx олон улстай ашиггүй ч бай түншлээд аваx нь тусгаар тогтнолын ганц баталгаа юм даа
гадаад яам монголын мөнгийгбарж байнө
Кофи Анан гэж бас мангуурах вий дээ..Зохиолч Нацагдоржийн Дашдорж гэж бас сургуулийн хүүхдүүд дотор мангуурч байсан .Сумьяабазар Номтойбаяр хоерт тархи руугаа балбуулсаар байгаад орон гаран болчихсон гэж улсууд ярилцдаг ортой шүү..
зөв шүү
Кофи Анан гэж бас мангуурах вий дээ..Фүүк монголын их зохиолч Нацагдоржийн Дашдорж гэж бас сургуулийн хүүхдүүд дотор мангуурч байсан ..Сумьяабазар Номтойбаяр хоерт тархи руугаа балбуулсаар байгаад орон гаран данхар толгойтой мантуу нүүртэй болчихсон гэж улсууд ярилцдаг ортой шүү..
Цэргийн салбарт бас хамтрах хэрэгтэй.Оросуудыг айлгаж байгаа улс бол туркууд.
Туркийг задлаад дуусгах гэж байгаа гэж мэдэх үү. Удахгүй израйл яахыг харж бай.
үнэн бас олон доржийн сүхбаатрууд гарч орсыг шүүмжилнэ
Вьетнамыг колончлож ядууралд хүргэсэн Францтай Монгол улс эрэгчин эмэгчингээ үзэх гэж байна. Пунсалмаагийн Очирбат ийм өдөр өнгөрч байгаа нь ирээдүйд болох Франц Монголын урааны дайны эхлэлийг зөгнөж байна. Монголыг зэвсэглэж байлдах чадвартай болгохгүй юм бол цөмийн зэвсэгтэй колончлогч Францтай дайн хийж чадахгүй шүү. Чингисийн удам юм бол Францууд гэрээнээсээ нэг үг үйлдэл зөрвөл шууд урааны дайныг эхлүүлнэ. Урааны гэрээ гэгчийг ард түмэнд бүрэн мэдээлэл өгөхгүй хийсэн болохоор дайнд бэлэн байхыг уриалж байна. Амлалтаа зөрчих гэж гэрээ байгуулдаг гэж үг бий.
Еврейчүүдийг дээдэлж, Азийг доорд үздэг нацист Оросууд Түрэг Монгол ах дүүсийг үргэлж хооронд нь турхирч ирсэн нь төгсжээ.
Odoonii zaluus tor niigemiin door amidarch baij ikhe l ybaigyi hyndetgelgyi muuhai baina daa,ta nar ene zasag tor gai l boloogyi suu!!!nyraj baisan ediin zasag ,ynaj baisan MONGOL ylasiig dees ni tatahad HYRELSYH erenhiilegch ynenhyy sydragaar battai zogsoj ylasaa olon ylsad gargaj baigaa ni ynen,bas zasagiin gazar tyynii ydirdan chigluulaj baigaa erenhii said Oyun-erdened ch ta nar hangalttai naidbar yos syrtahyynii hybid yrgelj myygaar neleelen egyyldeg ene byhen chini saad totgor bolj ard tymenii demjleg ni dytagdaj Mongol ylas yhrah zohisgyi yg haraal yrsgah ni daanch haramsaltaiya?....ingej bolohgyi ee!!haralgan teneg zarim Mongolchyydiig helj baina.ta gazar soroon deeree Mongoldoo baigaa l bol ylas yn destenee ydirdagcylas terchid ee hyndetgej baij l tanii yil hereg ger orondoo saijrana...yyniig ylamjlalt yhaanaar syralchaj oilgono yy?.....deer yees Mongol tymen maani ter ylasaa syld hiimorioo gej irseer dyylsaar yabjee...yyniig saitar oilgoj hynd hezyy yeiig tyylah ni magadlalaa
Кофи Анан гэж бас мангуурах вий дээ..Зохиолч Нацагдоржийн Дашдорж бас мангуурч байсан .Сумьяабазар Номтойбаяр хоерт тархи руугаа балбуулсаар байгаад орон гаран болчихсон гэж улсууд ярилцдаг ортой шүү..
Өөрийгөө улсын ерөгхийлөгч л гэж бодож Явцгаадаг байхдаа энэ ерөнхийлөгч нэр зүүж явсан гарууд !!!