
КИЕВ, 2025 оны нэгдүгээр сарын 22 /VOA/. Хэрвээ Оростой гал зогсоох хэлэлцээр байгуулбал Украиныг Оросын болзошгүй халдлагаас хамгаалахын тулд хамгийн цөөндөө гэхэд Европын 200 мянган энхийг сахиулагч манай улсад байх шаардлагатай гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт мэдэгджээ.
В.Зеленский Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш нэг өдрийн дараа хийсэн мэдэгдэлдээ, Европ үүнд анхаарах ёстой гэж хэлсэн байна. Түүний хэлснээр, Европын орнуудын 200 мянган энхийг сахиулагч гэдэг бол шаардлагатай хамгийн бага тоо бөгөөд түүнээс цөөн бол ямар ч үр нөлөөгүй ажээ.
Украины Ерөнхийлөгч Швейцарын Давос хотноо болж буй дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Европын орнуудыг Оросоос тусгаарладаг далай байхгүй гэдгийг мартаж болохгүй” гээд одоогийн Украины 800 мянган хүнтэй армийг тавны нэгд хүргэж цөөлөх тухай Оросын шаардлага бол оновчтой хувилбар биш гэсэн байна. Гал зогсоох хэлэлцээрийн дараах Украины хамгийн сайн хамгаалалт бол НАТО-д элсэх явдал гэж В.Зеленский мэдэгджээ. Европын ихэнх орнууд Украиныг тус эвсэлд нэгдэхийг дэмжиж байгаа бол Герман, АНУ үүнийг эсэргүүцэж байна. Оросыг дэмжигч Унгар, Словак улсууд ч мөн Украиныг НАТО-д элсүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм.
В.Зеленский мөн НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэж нэмэгдүүлэх тухай Д.Трампын уриалгыг тунгааж үзэхийг Европын орнуудад уриалжээ. Түүнчлэн Европт аюулгүй байдал, батлан хамгаалахын нэгдсэн бодлого хэрэгтэй гэж нэмж хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Украины тал Д.Трамптай уулзахыг эрмэлзэж байна. Тэрбээр хэлэхдээ, сонгуульд ялсан тохиолдолд Орос, Украины дайныг даруйхан зогсооно гэж амлаж байсан билээ. Гэхдээ ийм үр дүнд яаж хүрэх нь тодорхойгүй хэвээр байсаар байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл15
Дахиад 3 жил тулалдах хэрэгтэй.. Оросын нийгэм тэсрэхэд бэлэн болж байна. Кремил нь Украины дайнаас ирсэн цэргүүдээсээ маш их эмээж байгаа.
Мэргэлдэг үү ...кккккк ОЧИЖ юм асууя .Хаягаа...
Орос дууссаааан,,,,3 жил ихэднээ,,,1 жил хангалттай,,,,жилийн дотор сүйрнэ,,,
Нацист алиалагч Зеленский энхийг сахиулах гэж хэлээгүй юмаа. Киевийн 800,000 нацист цэрэг дээр нэмж 200,000 фашист цэрэг НАТО өгөх ёстой гэж шаардсан юм!
Афганд 9 жил тулалдаж 15 000 цэргээ алуулж, 40 000 хүнээ эрэмдэг болгон 400 гаруй цэрэг офицероо хулгайлуулсны эцэст цэргээ гаргаад ганц ч жил бололгүй 15 хэсэг болон бутарсан. Одоо дахин 3 жил тулалдвал энэ дайнд Орос улс ялсан ч ялаагүй ч мөн л хэдэн хэсэг болоод бутрах магадлал ихтэй.
Emee sain uugaarai.
ИХ ХЭДЭН ӨРТӨГ ЗАРДАЛТАЙ ДАЙН ХИЙЦЭН БХАД СӨХТӨӨД УНАЧИХДАГ ЮМ Б. АМЕРИК АФГАНИСТАНД 1 ИХ НАЯД ДОЛЛАР ЗАРСАН Б. БААХАН ДОЛЛАР ХЭВЛЭСЭН БХ, БАС ДЭЭРЭЭС Нь ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ. ХАМ ХУМ ХАЯАД ГАРАА БИЗ ДЭЭ.
Оросын ард түмний сэтгэлийн хат агуу дайн сунжирвал украйны няц даруулна оросын ард түмнийг шахан боох тусам яван чангардаг улс даа
Нохой долоо,,,,,
Гал зогсоосны дараа бол ёвроп цэргүүд Укрианд дуртай аргагүй очих байх шүү ! Одоо байлдаж байгаа үёд очих ёвроп цэрэг байхгүй ! ийм л нөхдүүд байгаа юм да !
Хувхай Путлер худлаа шаах тул өөр ямар арга байна
Орос хятад хоёр эвтэй байвал монгол дундаас нь тал засахад ээлтэй
Хннн,,,орос хятад эвсэхээрээ дундаа байгаа монголыг гоочилж эхэлдэг юмдаа,,,,оркоо,,,,хоорондоо дайсагнаж байвал маньд ашигтай байдаг юмшүүдээ,,,,
2 тос хэмээх олон хүнтэй улсууд дундаас гал гарах тусмаа л уур амьсгал дулаацаж бид даарч зутрахгүй билээ. Ккк бушуухан бутарч унаасай билээ. Юмс чинээндээ тулахаар өөрөө өөрийгөө эвддэг тал бий дээ уул нь !!!
Трамп Путиныг шахсаар байна. Утгагүй дайнаа зогсоох хэлэлцээрт ор гэж байна. Үгүй бол хориг арга хэмжээг улам чангална гэж байна. Зеленский сонгуулийн өмнө юу гээд хэлчихсэн юм, Трамп өөрчлөгджээ